Urina хэмээх шидэт ус, 3-р хэсэг

Шээсний эмчилгээ хийхийн тулд  юуны өмнө эрүүл  тэжээллэг хоол унд хэрэглэдэг байх ёстойгоос гадна сайн амардаг байх хэрэгтэй. Хэрвээ хэт ядардаг, мөн чихэрлэг зүйл их хэрэглэдэг, их мах иддэг, бэлэн хоол (лаазалсан, савалсан) , кафейн, төрөл брийн ундаа , элдэв эм тан   хэрэглэдэг бол биеийн дархлаажилт зохих ёсоор ажиллахгүй бөгөөд бие организмын өвчинтэй тэмцэх чадвар нь муудна.

Таны юу идэж уусан чинь шээсээр чинь гарна.  Тэжээллэг хоол унд их л хэрэглэх тусам шээс чинь тэр хэмжээгээр тэжээллэг бөгөөд үр нөлөөтэй байна гэсэн үг.

Шээснийг дотуур хэрэглэх:
- Шинэ цэвэр байхад нь уух (дуслаар  уух, 30-120 мл хэмжээгээр уух, хоолоо сойгоод их хэмжээгээр уух)
- Карбамидын  (шээснээс гаргаж авсан талстлаг цагаан бодис) уусмал
- Тарилга


Шээснийг гадуур хэрэглэх:
- Арьсны иллэг (массаж)
- Даралт өгөх жин тавих
- Хөл , эсвэл бүхэл биеэрээ шээсэнд орох
- Чих, хамар, нүдэнд дусаах
- Ил шарх, идээлж үрэвссэн шарх, , үсэрхийнд  Карбамид цацах

Шээсний эмчилгээний тухай бас цөөнгүй эх сурвалж, мэдээлэл байдаг. Интернетээр хайвал  англи, орос хэл дээр гэх мэтээр хэл болгон дээр л хангалттай олон мэдээлэл гарч ирнэ.
Ер нь бол шээсийг авахдаа дунд хэсгээс нь тасалж авна гэж бичсэн байдаг. Эхний хэсгийг нь ба төгсгөлийн хэсгийг авахгүй гэсэн үг.  Мэдээж цэвэр аяга, саванд тосож авна. Эмэгтэй хүний хувьд шээсээ цэврээр авахад жаахан хүндрэлтэй. Гадна бэлэг эрхтэнээ арчиж цэвэрлэсэн байх шаардлагатай болдог.
Анх эхлэн  хэрэглэж байгаа хүмүүс бага хэмжээгээр  буюу дуслаар эхлэвэл зохилтой. Тэгээд яваандаа хэмжээг нь  нэмж болно. Дусаагуур хэрэгтэй болно. Анхны өдрөө 1-5 дуслыг өлөн шээснээсээ аваад хэлэн дороо  дусаана. Дараагийн өдөр 10 хүртэл дуслыг уух зэргээр хэмжээг нь нэмэгдүүлнэ. Гуравдахь  өдөр нь өглөө ба оройд (унтахаасаа өмнө) ижил хэмжээгээр  (10 дусал)   ууна. Цаашид дуслын тоогоо нэмэгдүүлэхийн хэрээр биедээ хэр нөлөөлж байгааг ажиглаж байх хэрэгтэй.

Өвдөж эхэлсэн үед юм уу, ид хүндэрсэн үед цуглуулж авсан шээсийг хэрэглэн тусгай уусмал бэлдэж хэрэглэвэл  их үр дүнтэй байдгийг зарим судлаачид зөвлөдөг. Учир нь тэр үед авсан шээсний найрлаганд тухайн өвчний эсрэг "дайтаж байгаа"  бодис болон дархлааг хамгаалах бодис ихээр агуулагдсан байдаг аж.
Доктор Файф энэ  уусмалыг бэлдэж өөрөө хэрэглэн маш сайн үр дүнд хүрч байсан байна. Энэ уусмалыг бэлдэх жорыг сонирхоё.
1. Цэвэр саванд 5 мл нэрмэл ус хийгээд 1 дусал шинэ шээс нэмнэ.
2. Саваа таглаад 50 удаа хүчтэй сэгсэрнэ. (эхний найрлага)
3. Эхний найрлагаас 1 дусал авч 5 мл нэрмэл усанд хийж мөн 50 удаа сэгсэрнэ.
4. Энэ хольцноос 1 дусал авч 5 мл 80-90%-ийн архинд нэмнэ.
Энэ уусмалаас 3 дуслыг цаг болгон хэлэн дороо дусаана. Өвчний байдал сайжиртал давтана.Сайжирч эхлэнгүүт дусаалт хоорондын зайг уртасгана. 3 өдрийн дараа эмчилгээг зогсоох хэрэгтэй. Хэрэв байдал хэвээр байх ч юм уу, эсрэгээр муудвал эмчилгээг дахин эхлэнэ.
Энэ уусмалыг ялангуяа хүүхдэд хэрэглэхэд зохимжтой.

Анх удаа шээсний эмчилгээ хийж байгаа бол толгой өвдөх, дотор муухай оргих, ядрах, арьсан дээр  юм туурах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Эдгээр шинж тэмдэг голдуу  24-36 цагийн дотор алга болдог. Анх удаа цөөхөн дуслаар хэрэглэж эхлэхэд иймэрхүү сөрөг дагавар гарахгүй ч байж болно. Хэрвээ их хэмжээгээр хэрэглэж эхэлсэн нөхцөлд дээрх шинж байдал илэрвэл хэмжээг нь багасгах хэрэгтэй.

Доктор Кребс, Дункан, Плеш зэрэг хүмүүс хүүхдүүдтэй ихэвчлэн ажиллаж эмчилж, судалгаа туршилт хийж байсан эмч нар. Хамгийн энгийн  дотуур эмчилгээ (амаар уух) нь хүүхдийн өөрийнх нь шинэ шээсийг дуслаар өгөх арга юм.  Ханиад, хатгаа, вирусын халдвар, улаан бурхан, гахайн хавдар, салхин цэцэгээр өвдсөн бол  шинэ шээсийг  цөөхөн дуслаар (1-10 ) яг өвдсөн үед нь тогтмол уулгавал их сайн үр дүнд хүрч байжээ.
Харшилтай хүн харшил нь хөдөлсөн үед болон  харшил авдаг хоол хүнс хэрэглэхээсээ  өмнө  ба дараа нь шинэ шээснээс хэдэн дуслыг уулгавал сайн болохыг туршилтууд нотолсон байна.
Дээр өгсөн жорын дагуу бэлдсэн тусгай уусмал их үр дүнтэй. Судалгаагаар, тухайн өвчний үед шээсийг буюу шээсний тусгай уусмалыг  эхэлж уулгасан даруйд өвчний шинж байдал түр зуур хүндэрч мэдэх боловч 1-2 өдрийн дараагаас арилж алга болж байжээ.
Чихний үрэвсэлд (булаг гарах) шинэ, бүлээн шээсний дусал дусаавал ихэнх тохиолдолд онцгой үр дүн үзүүлж байсан ба шаардлагатай бол давтаж болно.

Тухайн хүний эрүүл мэндийн байдал, шаардлагаас хамаарч өдөр бүрийн хэрэглэх хэмжээ янз бүр байж болно. Тогтмол уудаг хүмүүс ихэвчлэн өдөр бүр  30-60 грамм өлөн шээсээ уудаг, гэхдээ тухайн нөхцлөөс хамаараад үүнээс бага хэмжээтэй (5-10 дусал) ч байж болно.  Насаараа тогтмол уусан хүмүүс шээсний терапи нь биенд  эрч хүч өгч , өвчлөлөөс сэргийлдэг, хөгшрөлтийг багасгадаг болохыг тэмдэглэсэн байдаг.

Суурь өвчтэй болон хүнд  өвдсөн хүмүүст  (хавдар г.м.) Жон Армстронг шиг хэрэглэгч нар гарсан шээс болгоноо уухыг зөвлөсөн байдаг. Шээх болгондоо ууна гэсэн үг. Ингэхдээ ганц нэг өдөр биш сайжралыг олтол хэдэн өдрийн турш уух юм.  Хэрэв та их хэмжээгээр уухын зэрэгцээ бүхэл хоолоо багасгаж, эсвэл хоолоо сойвол бөөрөнд өгөх ачаалал багасаж, бие махбодь чинь хоол боловсруулахад биш харин өвчинг эдгээхэд илүү хүч энерги зарах боломжтой болдог.  Гэхдээ удаан хугацаагаар хоолоо сойж шээсээ уух нь зарим хүнд таарахгүй байж мэдэх юм. Богино хугацаагаар (3 хоног хүртэл ч юм уу) хоолоо сойж шээсээ уухад үр дүн өгөх нь элбэг. Хоолоо сойж эхлэхээсээ өмнө бага багаар махан хоолоо багасгаж, ногоо голдуу хөнгөн хоолонд аажмаар шилжсээр бүтэн сойлтонд орох  хэрэгтэй. Бие махбодио аажмаар дасгана гэсэн үг. Унтахаасаа өмнө шээсээ уухаа зогсоож шөнө биеэ амраагаад өглөө өлөн шээсээ ууж эхлэн үргэлжлүүлэх хэрэгтэй. Хоолоо соймооргүй бол хөнгөн ногоо давамгайлсан хоол (ногооны шөл г.м) хэрэглэж  эмчилгээгээ хийж болно.

Удаж байгаа болон хүндэрсэн нөхцөл байдал удаан хугацааны эмчилгээ шаардана. "Таны өөрийн тань төгс эм" (Your own perfect medicine)  номыг бичигч Марта Кристи гэдэг хүний хэрэглэсэн жорыг сонирхоё: (Зохиогч өөрөө суурь циститтэй, мөөгөнцөртэй,  хамар хоолойн архаг өвчтэй, хоолны болон химийн бодисонд харшилтай, савны гадуур ургацтай, 2 удаа зулбасан, илүүдэл жинтэй байсан хүн)
- Өдөрт 4-5 удаа тус бүр 60 грамм (мл)-аар 2 долоо хоног уусны дараа багасгаж,
- Өдөрт 3-4 удаа тус бүр 30-60 граммаар өн 2 долоо хоног ууна.
- Дараа нь өдөр бүр 2 удаа 30-60 граммаар, улмаар нэг өдөр өнжөөд мөн хэмжээгээр уух зэргээр аажмаар багасгаж ирсэн. 
- Тогтмол уудаг хэмжээ нь өдрийн 5-10 дусал.
Мэдээж хүн бүрийн нөхцөл байдал адилгүй учраас хэрэглэх хэмжээ, давталт болон хугацаа нь өөр өөр байх нь ойлгомжтой. Хоолоо сойж шээсээ уугаад бие сайжирсан даруйд эргээд хэвийн  хоолондоо шууд орохоос болгоомжлох хэрэгтэй. Бага багаар дасгаж хөнгөн хоолоор дамжиж орно гэсэн үг.

Нэгэнт хүнд өвчнөөсөө ангижраад сайжралыг олсон бол хоолны дэглэмээ хатуу сахиж, өдөр бүр тогтмол хэмжээгээр шээсээ ууж байх нь зүйтэй. Ядарч болохгүй, сайн амарч байх шаардлагатай.
Бөөрний үрэвсэлтэй хүмүүс уух шээсний хэмжээгээ 1-5 дуслаар өдөрт 1 юм уу 2 удаагаас хэтрүүлэхгүй байвал зохино. Эсвэл дээр өгсөн  жороор тусгай уусмал  бэлдэж ашиглаж болно.
Шээсний терапи эхлэхээс өмнө хүчил үүсгэдэг хоол, махан хоол, махны хэрэглээг багасгах буюу бүрмөсөн зогсоох хэрэгтэй.

Шээсний эмчилгээтэй хоолоо сойхыг хослуулах  нь маш сайн үр дүнд хүргэдэг. Гол нь аажмаар шилжих хэрэгтэй. Эхний 2-3 долоо хоногт шээсээ дуслаар ууж байгаад дараагийн 2-3 долоо хоногт хэмжээг нь ихэсгэж 30-90 грамм болгоод, дараагийнх нь долоо хоногоос хоолоо сойж эхэлнэ. Махан хоол идэхийг сойлт эхлэхээс ядаж 3 хоногийн өмнөөс больсон байх ёстой. Хоолоо сойсны дараагаас эхлэн аль болох их хэмжээгээр шээсээ ууна. Шээс аяндаа өнгөгүй болдог. Ингэсний дараа хэдэн цагаар уухаа зогсоож амраасны дараа дахин эхлэнэ. Шөнө шээсээ уухгүй.  Хүсвэл завсар хооронд нь  ус ууж болно, гэхдээ их хэмжээгээр албадаж ууж болохгүй, зөвхөн цангавал зохих хэмжээнд нь тааруулж ууна гэсэн үг.
Сойлттой шээсний терапи эмчилгээг шээсний иллэгтэй (массажтай) хослуулж хэрэглэвэл сайн (тухайлбал, нүүр, хүзүү, хөлөндөө). Ингэх нь бие, арьсанд нэмэлт тэжээл өгдөг учраас сайн үйлчилгээтэй гэнэ. Хоолны сойлтоо зогсоох үедээ эхний 1-2 өдөр дан усан  шөл ууж, аажмаар ногоо идэж эхлэн улмаар будаа зэрэг хөнгөн хоолонд дасгах замаар  дамжиж хэвийн дэглэмдээ буцаж орно.

Шээсийг гадуур (түрхэж, шавшиж) хэрэглэх нь олон талын ач холбогдолтой, үйлчилгээтэй болохыг мөн судлаачид олон жилийн туршилтаар олж тогтоосон байдаг.
Арьсны бүх л төрлийн гэмтэл, согогийг (тууралт, экзем, батга, хайрст үлд, яр гэх мэт) шээсээр эмчилж чадаж байжээ. Мөн шээсийг гоо сайхны бүтээгдэхүүн (арьс чийгшүүлэгч, зөөлрүүлэгч) хийхэд ашиглаж ирсэн байна.
Экзем ба үлд зэргийг эмчлэхдээ шинэ болон хуучин шээсийг бөөрөнхий хөвөнд эсвэл марль-д шингээж тухайн газраа шавшиж норгоно. Хуучин хөвөнгөө хаяж, дахин шинэ хөвөн норгож шавших маягаар тухай бүрд сольж олон давтан (5-10 минутын турш) шавшина. Олон удаа давтах тусам сайн.  Шинээр норгосон марлийг тус газраа тавьж боогоод хэдэн цагаар байлгаж болно.  Ингэж шээсээр боолт хийх, олон удаа  шавших нь элдэв шавьж хорхой (зөгий, шумуул, хилэнцэт хорхой г.м) хазсан, хатгасан үед болон түүнээс болж хордсон үед сайн үр дүн өгдөг.
Хортой могой хазсан тохиолдолд тус газрыг эсгэж хорыг аль болохоор шахаж гаргаад шээсээр норгосон жин (марль даавуу) тавьж бооно. Эмнэлгийн тусламж автлаа  боолтыг байнга норгож байна.

Шээсээр жин тавих (компресс)  аргыг  мөн арьсны элдэв ургац, үү, уйланхайг эмчлэхэд хэрэглэдэг. Даавуугаа шээсээр норгож бүлээсгээд жин тавина. Аль болохоор удаан хугацаагаар, болж өгвөл байнга чийгтэй байлгаж , бүлээн тавивал  их сайн. Түлэнхий болон эсгэлтийг шээсээр жин тавин эмчилж сорвигүй эдгээж байсан гэнэ.
Нүд загатнах, үрэвсэх болон хамрын хөндийн өвчлөлд шээсийг дусааж эмчилж байсан түүх байна.

Нүүр, хүзүү, хөлөндөө шээсээр иллэг (массаж) хийх нь маш сайн үр дүн үзүүлдгийг Жон Армстронг номондоо жишээ аван дурдсан байна. Шээсний иллэг өөртөө яаж хийх вэ? Шинэ эсвэл хуучин шээсээ том амсартай хавтгай саванд хийж гараа дүрнэ. Гараа гаргаж авсаны дараа илүүдэл шээсийг сэгсрээд, нойтон гарынхаа алгаар биеийнхээ хэсгүүдэд иллэг хийнэ. Гарынхаа алганы шээсийг алга болтол (гараа хуурай болтол нь)  иллэг хийсний дараа дахин дүрж өөр газар иллэг хийх маягаар биеийнхээ хүрэх бүх газрыг хамруулна.  Эцэст нь бүлээн усаар зайлна. (Саван хэрэглэж болохгүй)  Анхаарах зүйл бол энэ иллэгэнд  хэвийн шээс ашиглах хэрэгтэй.  Архаг тамхичид, эсвэл эмчилгээний , сувиллын болон бусад зугаацах зориулалттай (мансууруулах г.м) бодис, эм тан хэрэглэж байгаа хүмүүс шээсээ дотуур болон гадуур эмчилгээнд хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Жич:
Сонирхсон хүмүүс энэ сэдвээр дараах номнуудаас илүү дэлгэрэнгүйг уншаарай:
- Жон Армстронгийн "Амин ус" (The Water of Life by John Armstrong) (1993 онд Д.Төмөртогоо энэ номыг орос хэлнээс орчуулж хэвлүүлсэн)
- Марги Аделманы " Шээсний терапийн гайхамшиг" (Miracles of Urine Therapy by Margie Adelman)
- Марта Кристийн  "Таны өөрийн тань төгс эм"  (Your own perfect Medicine by Martha Christy)
Шээсний эмчилгээний тухай бичлэг, материал Интернетээр хайвал нэжгээд олдох боловч харамсалтай нь ихэнх нь ерөнхий нуршсан, тодорхой жор, яаж хэрэглэх тухай зөвлөгөө байхгүй, домог түүх төдийхнөөр хязгаарлагдсан бичвэрүүд  байна. Иймээс Жон Армстронгийн номыг дахин хэвлэж гаргах болон бусад сайн номнуудыг орчуулж олны хүртээл болговол хүн ардад минь тустай бус уу гэсэн бодол төрлөө. Мэдээж орчин үеийн анагаах ухааны ачаар асар их дэвшил ирсэн, гэхдээ бас бүхнийг тайлбарлаж, эмчилж хараахан чадахгүй тохиолдол байх. Тэр үед ардын эмчилгээ дутууг нь нөхөж дундуурыг нь гүйцээж байгаагийн нэг жишээ бол энэхүү шээсний эмчилгээ юм.  


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө