Posts

А.Мөнхбатын шоу буюу "Хар, цагаан жагсаалт"

Image
А.Мөнхбат "Жинхэнэ шударга, төрийн жолоо барьж чадах хүмүүсээ бид сонгож гаргана" гэж Монголын Залуучуудын Холбооны (МЗХ) Ерөнхийлөгч А.Мөнхбат их л нухацтай хэлж байна. МЗХ-ноос "Хулгайчгүй Монголын төлөө" гэх хөдөлгөөнийг санаачилж, "Хар жагсаалт", "Цагаан жагсаалт" гэгчийг гаргана гэж  байгаа. МЗХ-ноос санаачилсан "Хулгайчгүй  Монгол" хөдөлгөөнийг дэмжиж байна уу гэсэн асуултанд санал өгөгчдийн ихэнх нь  дэмжихгүй  гэжээ. (доор зураг үзнэ үү) Өөрсдийнх нь  сайт  дээр тавьсан энэ санал асуулгын дүн эсрэгээр гарсан нь хачирхалтай. Өнгөц дүгнэвэл "дэмжихгүй" гэж санал өгсөн иргэд   "хулгайч" нарыг өмөөрөөд ч байгаа юм шиг. Тэгвэл эрүүл ухаанаар бодож үзвэл эдгээр   "эсэргүү нар" бол "хулгайчдыг" дэмжиж байгаадаа биш харин Мөнхбат тэргүүтний энэ тэнэглэлд дургүйцэж, эгдүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн хэрэг. "Хар, цагаан жагсаалт" гаргана гэж  хайран цагаа барж байхын ор...

Хараал идсэн уяачид, морины эзэд минь ээ!

Image
Мориноосоо ойчсон унаач хүүхэд  "Хүн мал тамлаж кайф авдаг яргачид" , "Хүний хүүхдүүдийг зэрэмдэг болгодог алуурчид" , "Наранхүү, Энхболд нар үр удмаараа зовж тарчилж үхээсэй" гэх мэт хараал зүхлийг дагуулсан Дүнжингарав морины уралдаан "амжилттай" болж өнгөрлөө. Түрүүлсэн, айрагдсан морьдын эзэд шагналаа авцгаан баясан  бахардаж байхад мориноосоо унаж хөлөө хугалсан хүүхдүүдийн эцэг эх, ах дүүс нь үхээгүйд нь баярлан чимээгүйхэн залбирна. 16 хүүхэд мориноосоо ойчиж, хоёр нь хөлөө хугалсан мэдээ байна. Хугарсан хөл бороолж эдгэх л байх, гэхдээ тэрнээс эсэн юм болсон бол яах вэ? Эд эрхтэнээсээ хагацаж, насан туршдаа эрэмдэг, тахир дутуу болсон бол яахав? Хэн хариуцлага хүлээх вэ? Дүнжингаравыг  зохион байгуулж явуулах шийдвэр гаргасан Засгийн газар буюу түүний толгойлогч Ерөнхий сайд   Ч . Сайханбилэг буруутай юу?  Шийдвэр гаргасанаараа хариуцлага хүлээх л ёстой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өвлийн уралдаан дэндүү эрсдэлтэй учраас зохион...

Салаавч Ганхуяг урвагч Ганхуяг болох учир нь

Image
Ч.Ганхуяг (Сангийн дэд сайд асан)  "Талх", "Салаавч", "Түүхч" гэх мэт олон гуншинтай Ч.Ганхуяг "Өдрийн сонин" -д ярилцлага өгчээ. Тэрээр сүүлийн үед их  идэвхжиж, "муусайн популистуудын" эсрэг  дайн зарлачихаад байгаа. Ядаж байхад босоо Ганбаа маань дипломгүй гэдэг нь илэрч  Ганхуягийн уурыг хүргэж бахыг нь хангадаг нь ч бас юүв. Уур нь хүрсэн   "бизнесчин" маань  эрхэм гишүүнийг "новш" гэж хараав. Их "хулхидуулсан" юм байх. (  Эндээс уншина уу  ) Дээр дурдсан ярилцлаганд Ч.Ганхуяг  олонд "популист" нэрээр алдаршаад байгаа Г.Уянга, С.Ганбаатар нарыг "эх орноосоо урвагчид" , "хоосон толгойтнууд" гэхчлэн  доромжлоод, мөн Ганбаатарын толгойлж байгаа ХҮН гэгч намд элссэн өөрийн танил, найз нөхдөө "тэнэг новшнууд" гэж хэлээд үүнээс хойш найз биш  болсон гэдгээ зарлажээ. Бодвол ингэж   "догшрохдоо"  лав согтуу байгаагүй байх. Өнгөрсөн жил Чингисийн ...

Urina хэмээх шидэт ус, 3-р хэсэг

Image
Шээсний эмчилгээ хийхийн тулд  юуны өмнө эрүүл  тэжээллэг хоол унд хэрэглэдэг байх ёстойгоос гадна сайн амардаг байх хэрэгтэй. Хэрвээ хэт ядардаг, мөн чихэрлэг зүйл их хэрэглэдэг, их мах иддэг, бэлэн хоол (лаазалсан, савалсан) , кафейн, төрөл брийн ундаа , элдэв эм тан   хэрэглэдэг бол биеийн дархлаажилт зохих ёсоор ажиллахгүй бөгөөд бие организмын өвчинтэй тэмцэх чадвар нь муудна. Таны юу идэж уусан чинь шээсээр чинь гарна.  Тэжээллэг хоол унд их л хэрэглэх тусам шээс чинь тэр хэмжээгээр тэжээллэг бөгөөд үр нөлөөтэй байна гэсэн үг. Шээснийг дотуур хэрэглэх : - Шинэ цэвэр байхад нь уух (дуслаар  уух, 30-120 мл хэмжээгээр уух, хоолоо сойгоод их хэмжээгээр уух) - Карбамидын  (шээснээс гаргаж авсан талстлаг цагаан бодис) уусмал - Тарилга Шээснийг гадуур хэрэглэх: - Арьсны иллэг (массаж) - Даралт өгөх жин тавих - Хөл , эсвэл бүхэл биеэрээ шээсэнд орох - Чих, хамар, нүдэнд дусаах - Ил шарх, идээлж үрэвссэн шарх, , үсэрхийнд  Карбамид цацах ...

Urina хэмээх шидэт ус, 2-р хэсэг

Image
Хэдийгээр 20-р зууны турш шээсийг судалж, туршиж, санаандгүй үр дүнд хүрсэн боловч олон нийтийн хүртээл болсонгүй. Ихэнх туршилтын үр дүн, мэдээлэл, тайлангууд мэргэжлийн сэтгүүлээс хэтэрсэнгүй, лаборатори дотроос гадагшилсангүй хаагдмал байдалтай  үлджээ. Цөөн тохиолдолд шээсний найрлагаас зохих бодисыг гарган авч эм бэлдмэлд хэрэглэсэн тухай өмнө дурдсан. Нөгөө талаар ихэнх судалгаа шинжилгээний ажилтнууд эмийн компаниудын захиалгаар ажилладаг учраас гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу туршилтын үр дүнг нууцалж, мөнөөх компани тухайн нээлтийг патентлуулж, өндөр ашиг олж болох боломжтой болсон үед ам ангайх эрхтэй болох жишээтэй. Туршилтыг санхүүжүүлсэн компани уг нээлтээр өндөр ашиг олж чадахгүй л бол жирийн хувь хүнд хэрэгтэй зүйл байсан ч гэсэн олон нийтийн хүртээмж болгохгүй нууцалж дардаг. Шээсний терапи (urine therapy) амжилттай хэрэглэсэн тохиолдлуудыг  сонирхоё: 1. 30 настай эрэгтэй өвчтөн бороонд удаан машин барьж явсаны дараа циститтэй болсон гэж ирсэн. (Цист...

Urina хэмээх шидэт ус, 1-р хэсэг

Image
Шээс Хамаатны маань нэгэн залуу гэр бүл саяхан хүүхдээ үзүүлэхээр эмчид очжээ. Ханиад нь  хүндэрч л дээ. Хүүхдийн аав эмчид хандаж хүүхдийн шээсийг өөрт нь өгвөл яадаг бол хэмээн асуужээ. Шээс баасаа хэрэглээд эмчлэх байсан юм бол яах гэж энд ирсэн юм гэж өнөөх эмч уурласан байна. Эндээс  хоёр зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, мөнөөх эмч маань шээсний тухай огт ойлголтгүй  буюу эсвэл  хүлээн зөвшөөрдөггүй нэгэн бололтой. Хоёрдугаарт , хүүхдийн эцэг эх шээсний эмчлэх чадварын тухай  дуулсанаас цаашгүй ойлголттой хүмүүс байна. Ямар сайндаа зөвлөгөө авах гэсэн биш ам руугаа алгадуулж байхав дээ. Энд шээсний ид шидийн тухай өгүүлнэ.  Шээсийг латинаар URINA  гэнэ Шээсний тухай хүн төрөлхтөн буруу   ойлголттой явж ирсээр 21-р зуунтай золгожээ. Тиймээс ч олон хүмүүс   шээс бол ялгадас гэж хэлж байна.  Хоёр хүчин зүйл үүнд нөлөөлсөн байна: 1. Биенээс гадагшилж байгаа учраас ялгадас (баастай адил) гэсэн логик ойлголт хүн болгонд аяндаа...

Гадаад нэр өгдөг солиорол газар авчээ

Image
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн асан Ж.Октябрь тэр жил "Гадаад нэр хаягаар "гангарсан"  Монгол" нэртэй нийтлэл бичсэн билээ.  Монголд, ялангуяа хот суурин газруудад ажил үйлчилгээ эрхэлдэг элдэв төрлийн үйлчилгээний байгууллагууд, хороолол хотхонуудын дийлэнх нь гадаад нэртэй болжээ. Хэтрүүлэлгүй  хэлэхэд бид "Монголоо алдаж байна" гэхэд болно. За тэр хоолны газрууд , дэлгүүрүүдийн хаягжилтийн талаар талийгаач тэр нийтлэлдээ хангалттай жишээ авч бичсэн байсан. Зургаан дүүргийн 700 хоолны газруудын 60% буюу 5 газар дутмын 3 нь гадаад нэртэй байсан гээд бодоход аймаар байгаа биз? (уг нийтлэлийг энд дарж  уншаарай) CRYSTAL town Өнөө цагт УБ хотод шинэ хорооллууд сүндэрлэж , олон хотхонууд бий болж байна. Харамсалтай нь нэр өгөхдөө бас л элдэв чамин гадаад нэр сонгодог солиорол арилаагүй хэвээрээ  байна. Ёстой Октябрь агсаны хэлдгээр бид чинь англи ч юм уу гадаад  улсын колони байгаагүй л санагдах юм.  Гэтэл үгүй юм аа. Жинхэнээсээ ...