Posts

Илүү толгойгоо тасдаж хаяцгаая!

Image
Монголчууд минь ээ, амин чухал нэг асуудал цөмөөрөө шийдэх хэрэгтэй байна! Бид засаглалынхаа хэлбэрийг өөрчлөх шаардлагатай цаг мөчид тулж ирлээ. Энэ бол Үндсэн Хуулийг өөрчлөх тухай  ярьж эхэлсэн өнөө цагт Монгол хүн бүр дотроо бодож тунгаах асуудал болж байна. Юуны өмнө яагаад тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай тухай эхлээд тайлбарлая. Бид парламентын тогтолцоог сонгоод өнөөдрийг хүрсэн. Хэдийгээр "бэлэг тэмдгийн" гэх боловч бас багагүй эрх мэдэлтэй Ерөнхийлөгч, Засгийн газраа толгойлж аж ахуйгаа авч явах эрх үүрэгтэй Ерөнхий сайдтай,  УИХ хэмээх хууль тогтоогчдын багтай байна гэж Үндсэн Хуулиндаа бичээд "айл гэр" болж тоглоод 20 жил болсон боловч  эцэстээ  ямар үр дүнд хүрэв ээ гээд  харвал  сэтгэл гонсоймоор.  Тэгвэл энэ хувиарлалт, арга барил хол явахгүй нь ээ гэдэг нь эндээс хийх гол дүгнэлт болж байна. Өөрөөр хэлбэл, бид Үндсэн Хуулиа өөрчилж "өөр аргаар" үзэхгүй бол болохоо болжээ  гэсэн үг. Парламентын засаглал нэгэнт бидний "шаардл...

Үндсэн Хуулийг зэрэмдэглэх хэрэггүй

Image
Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах тухай "ноцтой" яригдаж  эхэллээ. Ажлын хэсэг байгуулагдаж зохих хуулийн төслийг өргөн барьсан байна. Төсөлд дурдагдсан зарим томоохон өөрчлөлттэй холбоотой санаа оноогоо доор буулгав. 1. УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлэх 3 сая иргэнийг  99  "дивтаат" УИХ-д төлөөлж суух нь зүйтэй гэнэ. Хоёр том шалтаг хэлж байна: - Хүн амын тоо нэмэгдсэн учраас сонгогчдын ба төлөөллийн харьцаа нь алдагдсан гэнэ. - Дивтаатын тоо цөөн учраас элдэв шалтгаанаар зарим нэг нь ажилдаа ирээгүй үед цөөхөн хэдэн хүн хууль баталчихаад байгаа юм гэнэ.  Эхний шалтагийг шинжиж үзвэл, Монголчууд 2 сая байхад 76 төлөөлөгч байсан гэвэл 1 гишүүн 23 мянган иргэн төлөөлж байсан байх нь. Одоо 3 сая болсон учраас 99 гишүүн байх ёстой гэвэл нэг гишүүн 30 мянган  иргэнийг төлөөлөх болох нь.  Бусад ойролцоо тооны хүн амтай улсуудтай харьцуулж үзье. Армен улс  3 сая хүнтэй (2011 оныхоор) бөгөөд хууль тогтоох байгууллага нь   131 гишүүнтэй, Литв...

Ц.Доржготов гуай түргэджээ

Image
Цэндийн Доржготов гуай ирэх жилийн сонгуульд МАН -ын төлөө саналаа өгөх нь тодорхой болжээ.  Энэ тухай тэрээр өөрийнхөө "Япончууд биднийг сургах бол [ов] уу, бид тэднийг эвдэх бол [ов] уу"  хэмээх нийтлэлд бичжээ. (линк нь   энд байна  ) Доржготов гуайн   бодол нь богинохон байна. Монгол улсын иргэн хүний хувьд бусдын адил эх орныхоо төлөө санаа зовж дуугарах нь түмэн зөв,  гэхдээ ул суурьтай ухаж бодсонгүй юу, эсвэл бушуу туулай шиг өнгөцхөн дүгнэлт хийчихэв үү гэдгийг ойлгосонгүй. Ахмад сэтгүүлч маань яагаад ингэж бухимдав?  Товчхондоо, Таван Толгойг эргэлтэнд оруулаагүй АН-ын мяндагтангуудад уурласандаа ингэж ирэх сонгуулиар хийх сонголтоо ийм эрт зарласан  бололтой.  Уурлаж болно оо, гэхдээ "уурлахад учир бий". Миний бодлоор УИХ-ын дарга З.Энхболд , гишүүн Эрдэнэчимэг, Баттулга, Уянга, Ганбаатар  болон  бусад ижил байр суурьтай хүмүүст Таван Толгойн  уурхайг гацаая гэсэн зорилго байхгүй болов уу. Тэгвэл тэд яагаад ...

Эрээвэр ишлэл

Image
Эрээвэр хураавар  ишлэлүүд: 1. Ш. Сайхансамбуу (УИХ-ын гишүүн асан, Нарантуул компани) - Эрдэнэтийг Оросуудаар бариулаад  Оросууд 51%-ийг эзэмшдэг байсныг 30 жилийн дараа Монголд ашигтай 51:49 хувь болгож авсан. Оросууд хот барьж өгсөн. Оюутолгойд  хот байхгүй, зөвхөн угсармал түр  сууцнууд барьж Монгол ажилчдаа орогнуулж байгаа. Эндээс харвал тэд нар зөвхөн газар доорхийг нь ухаж аваад гарах сонирхол байгаа нь илт байна. Тэгсэн мөртөө 60 жил, 100 жилээр ашиглана гэж байгаа. Ажилчид нь тэгээд ийм олон жил түр сууцанд байх юм уу? Гэрээ  хийсэн нөхөд тэгээд үүнийг сайн гэрээ болсон гээд байгаа... - Их Хуралд орсон улсууд сайд болох зорилготой ордог. Гол нь сайд болж  байж тэд мөнгөтэй харьцах эрхтэй болдог. Тийм болохоор  Сайханбилэгийг энэ намар унагаах  вий гэж айж байна... Төрийн 3   өндөрлөг гэдэг юм үүссэн. АНУ, Орос, Хятадад тийм хувиарлалт байхгүй. Одоо намууд Үндсэн Хуульд  өөрчлөлт хийнэ гэж ярьж байгаа.  Тийм учра...

Хүнээ "золигт гаргах" уу, засаглалаа өөрчлөх үү?

Image
Ерөнхий сайд Сайханбилэг "золигт гарав." Нэг инээдтэй бичлэг олж үзлээ. Фэйсбүүк дээр тавьсан байна.  "Иргэний  нийгмийн байгууллагын журмын  нөхөд бид  энд сор залах, золигт гаргах, эсэргүүцэл илэрхийлэх, шийтгэл ноогдуулах зорилгоор цуглаад байнаа"  хэмээн үгээ эхэлсэн нэгэн эмэгтэй  "Монгол орныг мөхлийн замд оруулж буй Ерөнхий сайд Сайханбилэгийн үлэмжийн их гай барцад арилан тонилох үйл бэлэгдэл болгож сор залах ёслолыг үйлдэж байна" гэж тайлбарлаад баахан нуршсаны эцэст "Ийнхүү Сайханбилэгийг золигт гаргав аа. Ун маани бадни хоон" хэмээн үгийнхээ төгсгөлд хэлсэнээр хөөрхий Ерөнхий сайд маань "золигт" гарч байгаа юм уу даа. Золигт гаргана гэдэг нь ямар нэгэн муу үйлийн төлөөх золиос болох буюу хэн нэгний өмнөөс "хэлмэгдэнэ"  гэсэн үг болов уу.  Юутай ч Ерөнхий сайд маань ингээд "явчихлаа." Хэлмэгдсэн үү, эсвэл муу үйлийнхээ төлөө "явсан" уу гэдгийг хожим түүх шүүгээд ялгаад өгөх биз ээ. Са...

Хэн гэдгээ мэдэж байна уу, чи?

Image
Монголчууд бид өөрсдийнхөө "муугаас"  болж өсөж дэвжих боломжоо алдсаар. Цаг хугацаа явсаар. П.Очирбат гуай нэгэнтээ Монгол улс Азийн нэг "бар" болно гэж хэлж байсан нь зүгээр л мөрөөдөл байсан нь өнөөдөр харагдаж байна. Сайхнаар төсөөлж л хэлж байсан хэрэг байх. Гэвч бид өөрсдийгөө таньж мэддэггүйн улмаас энэ мэтээр худлаа хөөрцөглөсөөр 20 гаруй жилийг ардаа орхижээ. Гарааны цэгийг Ардчилсан хувьсгал мандаж, нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, улс оронд маань болон хувь хүн бүрт өсөх дэвжих боломж олдсон тэр цаг он буюу 1990 оноос эхэлж тооцсон юм шүү.  Түүнээс хойш даруй 25 жил өнгөрчээ. Бид юу хийж чадав аа гэж асуух хэрэгтэй байх. Харьцуулбаас, тэр үед бидэнтэй ойролцоо түвшинд болон зарим талаараа биднээс дутуу, дорой байсан улсууд өнөөдөр биднийг олон үзүүлэлтээр гүйцэж түрүүлээд хол орхижээ.   Яагаад гэдэг асуулт гарнаа даа? Хариулт их энгийн бөгөөд ойлгомжтой. Зарим хүмүүст ойлгомжгүй байж болох. Зарим хүмүүс хардаггүй байж болох. Тэгвэл хариултыг болгооё: ...

Засгийн баян бааз буюу том даргын том тэрэгний хэрэг

Image
2016 оны Лексус 570 Үндсэн Хуулийн Цэцийн ( ҮХЦ ) даргад 195 сая төгрөгийн LEXUS 570 хэмээх тансаг машин авч өгсөн тухай бөөн хэл ам, цаана чинь! Засгийн газрын авто бааз энэ машиныг Таван Богд компаниас авчээ. Гэхдээ төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй, "өөрсдөө аж ахуйн тооцоон дээр" үйл ажиллагаа явуулдаг болохоор бааз өөрийнхөө орлогоосоо тус машиныг авсан гэж баазын дарга Т.Нямдорж хэллээ.  Мөн "Бид улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй" хэмээн хэлж байна.  Гэтэл мөнөөх баазын өөрийнх нь веб сайт дээр "Засгийн газрын "Авто бааз"  улсын төсөвт үйлдвэрийн газрын стратегийн мөн чанар нь..." гэж ирээд л бичсэн байх юм. Тэгэхээр улсын төсөвт байгууллага болж таарч байна. Хэлж байгаа, бичиж байгаа хоёр нь алд дэлэм зөрж байгаа биз? За энэ ч дүүрч. Сайханбилэг сайд хэмнэлт гаргана гээд улсын байгууллагуудын удирдлагуудын унадаг түлш их зарцуулдаг том оврын тээврийн хэрэгслийг хот дотор хэрэглэхгүй байх шийдвэр гаргасан боловч биелүүлж байгаа ...