Хүнээ "золигт гаргах" уу, засаглалаа өөрчлөх үү?

Ерөнхий сайд Сайханбилэг "золигт гарав."
Нэг инээдтэй бичлэг олж үзлээ. Фэйсбүүк дээр тавьсан байна. "Иргэний  нийгмийн байгууллагын журмын  нөхөд бид  энд сор залах, золигт гаргах, эсэргүүцэл илэрхийлэх, шийтгэл ноогдуулах зорилгоор цуглаад байнаа" хэмээн үгээ эхэлсэн нэгэн эмэгтэй  "Монгол орныг мөхлийн замд оруулж буй Ерөнхий сайд Сайханбилэгийн үлэмжийн их гай барцад арилан тонилох үйл бэлэгдэл болгож сор залах ёслолыг үйлдэж байна" гэж тайлбарлаад баахан нуршсаны эцэст "Ийнхүү Сайханбилэгийг золигт гаргав аа. Ун маани бадни хоон" хэмээн үгийнхээ төгсгөлд хэлсэнээр хөөрхий Ерөнхий сайд маань "золигт" гарч байгаа юм уу даа.

Золигт гаргана гэдэг нь ямар нэгэн муу үйлийн төлөөх золиос болох буюу хэн нэгний өмнөөс "хэлмэгдэнэ"  гэсэн үг болов уу.  Юутай ч Ерөнхий сайд маань ингээд "явчихлаа." Хэлмэгдсэн үү, эсвэл муу үйлийнхээ төлөө "явсан" уу гэдгийг хожим түүх шүүгээд ялгаад өгөх биз ээ. Сайханбилэг огцроод, сайдууд нь солигдоод, тэдний оронд  суудал бөглөсөн хүмүүс тэгээд сайжруулаад өөд нь татаад сайн сайхан болгоод өгнө гэсэн баталгаа байна уу?  Тэгж  чадах  ид шидтэн  хаана байна?  Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр нь хэвээрээ  байдгийн жишээ энэ биш үү?

Үнэндээ бол тэр зураг шатааж байгаа хүмүүс ч тэр, энэ сараачуурыг бичиж байгаа би ч тэр, үүнийг уншиж байгаа чи ч тэр ялгаагүй бүгд адилхан адгийн "тэнэг" учраас  байдал иймд  хүрсэн. Уг нь бүгдээрээ жаахан бодолтой, ухаантай байсан бол бодь хувь хүнтэй үзэлцээд байхгүй, харин ийм байдлыг бий болгох нөхцлийг хангасан цаад системтэй нь "ажиллах" ёстой байсан юм. Сэлэм Тогмидыг буудсан "гар"-ыг биш, цаад "эздийг" нь мэдэж авах гэдэгтэй утга төстэй юм уу даа. Хүндээ биш, системдээ, зохион байгуулалтандаа байнаа гэж. Тэр зураг шатаалаа ч яалаа, байлаа ч яалаа, Сайханбилэгийг солиод  оронд нь "Хөөрхөнбилэг" гэгчийг тавиад ч дүндээ дүн гэсэн санаа.  Бид уг үндэс, жинхэнэ учир шалтгааныг нь олж тунгаах ёстой юм. Нэг их ухаан шаардаад байхаар ч юм биш  аж, уг нь.

Бөөгийн ч юм уу, шашны ч юм уу, энэ зан үйл бидний мухар Монголчуудад  "ноцтой"  нөлөөлөх нь дамжиггүй. Бөө шашнаар өвчилсөн хүмүүс одоо пүү паа гээд бөөн сүр болж байгаа биз. "Золигт гарсан" Ерөнхий сайдыг авгай нь шөнө орондоо "хүлээж авах" болов уу? Хүмүүс гар барих болов уу, түүнтэй? Аягүй бол "айгаад" (сэжиглээд гэвэл илүү зохино) дөлцгөөх биз.  Хөөрхий дөө, муу Ерөнхий сайд минь. "Сувгаа бүү солиорой" гээд "хашгираад" явж байсан бол ингэж "цагаасаа эрт халих" байсан ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд шдээ. Золигт гараагүй "энх тунх" үлдсэн бусад Ерөнхий сайдууд яасан азтай улсууд гээчэв!  2008 оны сонгуулийн дараа 5 хүний амиар "сор залсан" С.Баяр, Хятадуудад Тавантолгойн нүүрсийг барьцаалж болон энд тэндээс баахан зээл авч  бэлэн мөнгө тарааж "буян үйлдсэн"   С.Батболд, ард түмний амьдралыг "уруудуулан доройтуулсан" бөгөөд баахан бонд зарж "өр тавиад зам барьсан"  Н.Алтанхуяг нар бол азтангууд юм.

Дараагийн Ерөнхий сайд "Арабын 1001  шөнийн үлгэр"-т гардаг ид шидтэй бирд шиг л  биш бол  удахгүй "золигт гарах" нь ойлгомжтой. Золигт гаргасаар байтал сүүлдээ Ерөнхий сайд болох хүн олдохоо байж балрах вий дээ, бид. Тэр цагт яах билээ? Гаднаас , магадгүй Хятадаас, Ерөнхий сайд хийх  хүн гэрээгээр урьж ажиллуулах уу?  Угаасаа бид чинь  3 саяд маань хэтэрсэн тооны хужаанууд  "урьчихсан" байгаа бөгөөд  яваандаа энэ тоо ихээр нэмэгдэх магадлалтай. Дээр нь бидний Монгол хүүхнүүд мөнгөгүй, архичин эрчүүдээсээ залхаж, мөнгөтэй хужаа, төлөг нарын өвөрт хэвтэх болсон нь бидний Монголчууд дотор эрлийз хурлийзууд олонхи болох ирээдүйг зөгнөж байна. Ингээд бодохоор бидний хувь заяа тун бүрхэг харагдаж байна даа. Гэвч  бүх юм арай ч баларчихаагүй байна.  Нэг нэгийгээ "золигт гаргаж" байхын оронд одоо байгаа зохихгүй системээ "золигт гаргаад" бүх юмаа шинээр эхлэвэл яасан юм? Одоогийн систем, тогтолцоо, засаглал бидэнд зохихгүй юм байна гэдэг нь өдий олон жил нотлогдчихоод байхад өөр ямар  нотолгоо хэрэгтэй юм?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө