Эрээвэр ишлэл

Эрээвэр хураавар  ишлэлүүд:

1. Ш. Сайхансамбуу (УИХ-ын гишүүн асан, Нарантуул компани)


- Эрдэнэтийг Оросуудаар бариулаад  Оросууд 51%-ийг эзэмшдэг байсныг 30 жилийн дараа Монголд ашигтай 51:49 хувь болгож авсан. Оросууд хот барьж өгсөн. Оюутолгойд  хот байхгүй, зөвхөн угсармал түр  сууцнууд барьж Монгол ажилчдаа орогнуулж байгаа. Эндээс харвал тэд нар зөвхөн газар доорхийг нь ухаж аваад гарах сонирхол байгаа нь илт байна. Тэгсэн мөртөө 60 жил, 100 жилээр ашиглана гэж байгаа. Ажилчид нь тэгээд ийм олон жил түр сууцанд байх юм уу? Гэрээ  хийсэн нөхөд тэгээд үүнийг сайн гэрээ болсон гээд байгаа...

- Их Хуралд орсон улсууд сайд болох зорилготой ордог. Гол нь сайд болж  байж тэд мөнгөтэй харьцах эрхтэй болдог. Тийм болохоор  Сайханбилэгийг энэ намар унагаах  вий гэж айж байна... Төрийн 3   өндөрлөг гэдэг юм үүссэн. АНУ, Орос, Хятадад тийм хувиарлалт байхгүй. Одоо намууд Үндсэн Хуульд  өөрчлөлт хийнэ гэж ярьж байгаа.  Тийм учраас өнөөдөр намууд амласан ёсоороо Үндсэн Хуулиа  өөрчлөх хэрэгтэй. [Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хэрэгтэй гэсэн санаагаар]
(бичлэгийг энд дарж үзээрэй)

2. Б.Жаргалсайхан (УИХ-ын гишүүн асан,  БНН-ын дарга)


-  С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оюутолгойг би толгойгоороо хариуцна гэж хэлээд молиго үмхүүлээд алга болсон. Одоо Таван Толгойг Оджаргалд (Эм-Си-Эс компани) өгөхгүй бол Монгол сүйрлээ гэж ярьж байна. Таван Толгойн гэрээ бол аймшгийн, дээрмийн гэрээ л байна лээ. Алтанхуягийг огцруулсан нэг том шалтгаан нь Таван Толгой, Оюутолгойг луйвардахад саад болоод байсан учраас тэр.

- Хулгайч бол хулгайч л байдаг юм билээ. Жишээ нь, би Батболдод (Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, Алтай Трейд компани) хэлж байна:  - "Чи одоо больж үз. Авсаныгаа шингээ. Их шунавал шулам болдог юм аа. Бусдыг нь ард түмэндээ үлдээ. Чингис Зочид буудлыг  чамд зүгээр өгсөн. Ухаа худгийг чи  бас үнэгүй  авсан." Би энэ шударга бус хүмүүс Таван Толгойг авч  зарж идээд зугтах гэж байгааг мэдээд байна. Оюунгэрэл (Петровис компани), Батболд (Алтай трейд компани), Оджаргал (Эм-Си-Эс компани) та нар шуналаа татаа гэж хэлье. Ард түмэндээ талхыг нь үлдээ. Хэрэв ухамсраараа энэ явдлаа зогсоохгүй бол тэмцэл газар авна шүү. (бичлэгийг эндээс )

3. С.Ганбаатар (УИХ-ын гишүүн)


- Би Оюутолгой дээр эдийн засгийн ашиг ярьдаг байсан, одоо  Таван Толгой дээр үндэсний аюулгүй байдлаа ярьж байгаа. Баяны боол, ноёны нохой шиг авирлаж байгаа Ерөнхий сайд Сайханбилэг, Бямбасайхан, Да. Ганболд (Оюутолгойд Монголыг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүд) зэрэг хүмүүст ухаарал өгөх гэж асуулга асуусан, даанч талаар боллоо.
(холбогдох бичлэгүүдийг эндээс , эндээсэндээс , бас эндээс )

4. Г.Уянга  (УИХ-ын гишүүн)


- Өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн Оюутолгойгоос өгөөж хүртээгүй, харин эрх баригчид, энэ хоёр намын гол эрх мэдэлтнүүдийг тойрсон компаниуд бол үр ашгийг нь хүртсээн. Цөөн хүмүүс үр ашгийг нь хүртсэн, зарим хүнийх нь толгой олдохгүй байгаа, хариуцлага тооцоё гэхээр. Оюутолгой төсөл Монголд ашиггүй төсөл болж хувирч байна.
(бичлэгийг эндээсэндээс,  )

5. О.Магнай (ШӨХТГ-ын дарга асан)


- Өнгөрсөн хорин хэдэн жил хүн бүр өөрийгөө бодсон байна. Одоо эх орноо жаахан бодъё оо. Яагаад гэвэл энэ чинь зөвхөн бид нар амьдраад дуусах Монгол биш байхгүй юу.
(бичлэгийг эндээс)

6. Х.Баттулга ( УИХ-ын гишүүн)


- Машин, талх  хулгайлсан, хүн зодсон, хутгалсан хүн ял авдаг. 250 сая доллараар Монгол улсыг өрөнд оруулаад [Хятадын Чалко компаниас 250 сая доллар зээлсэн  Ерөнхий сайд асан Батболдын тухай ярьж байна] одоо алтан тахиагаа өгөх хэмжээнд хүргэчихээд одоо Их Хуралд суугаад бас олон долоон юм яриад л явж байна. Энэ хүмүүстэй өнөөдөр дээд зэргийн хариуцлага тооцох ёстой үе ирсэн, улс төрчийнх нь хувьд...
- Их Хурал дээр оруулж ирж тэр гэрээг үзээгүй бол тийм гэрээ зурагдаад явах байжээ. Эх орноо худалдсан учраас өвөг дээдсийн үеийн хуулиар  бол шууд л цаазаар авах байсан л  даа. [УИХ-аар оруулахгүй шууд Засгийн газраар батлуулах гэж байсан Таван Толгойн гэрээний эхний хувилбарын тухай ярьж байна]
(бичлэгийг эндээс )

7. Л.Эрдэнэчимэг (УИХ-ын гишүүн)


- Энэ хувилбараараа явуулах юм бол нөгөө талдаа 80-аад хувийг нь өгөөд бид нар бүх ашиг юмаа нийлүүлээд 20 хувийг авахтай үгүйтэй ийм байгаа учраас энэ гэрээ [Таван Толгойн гэрээ] бол маш ашиггүй гэрээ.
(бичлэгийг эндээс )

8. З.Энхболд (УИХ-ын дарга)


- 6 тэрбум тонн нүүрстэй компаны 10%-ийн хувьцаа ард түмнийх. Энэ нүүрсийг газар дээр гаргаж ирээд 2%-ийг бидэнд, харин 98%-ийг нь өөрсдөө авна гэж байгаа. Би хувьцаа эзэмшигчийн хувьд үүнийг зөвшөөрөхгүй. Хамгийн энгийнээр ойлгоход [эхний] 20 жилд ноогдол ашиг "нойль", үлдэх 40 жилд нь жил болгон 1.25 доллар буюу 2500 орчим төгрөг авна. Ингээд 60 жил болж байгаа юм. Хувьцаа эзэмшигч бүр 1072 хувьцаандаа жил бүр 2500 төгрөгийг  ноогдол ашиг хэлбэрээр авах болж байна...[Таван Толгойн одоо яригдаж байгаа гэрээний үр дагаварын тухай ярьж байна]
(бичлэгийг эндээс)





Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө