Posts

Дамшигууд чинь даншиглана гэнэ үү?

Image
УБ хотын мээр Э.Бат-Үүл Даншиг наадам гэгч ямар учиртай баяр цэнгүүн бэ гэдгийг эхлээд ойлгох гэж оролдоё. Учир мэддэг, ном уншиж судалдаг хүмүүсийн бичиж тэмдэглэсэнээр бол анх 1639 онд Даншиг наадам хийжээ. Занабазарыг Халхын (!) шашны тэргүүнээр өргөмжилсөнийг тохиолдуулж уг наадмыг зохиосон гэнэ.  Энэ үед Өвөрмонгол Манжид дагаар ороод 3 жил болж байв. Халх өөрөө 52 жилийн дараа ийм хувь тавилантай учирсан билээ. Зүүнгарын хаант улс Халхаас хойш 66 жил тэсээд баралгүй Манжид эзлэгдсэн түүхтэй. Анхны гарал үүслээс нь харвал энэ наадам цэвэр шашны "зорилготой" байсан нь ойлгомжтой байна.  Хамгийн том даншиг наадмыг 1696 онд Долонннур гэдэг газар зохиосон нь Халх Манжид дагаар  орсоны 5 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Манжийн хаанд даншиг өргөн нүсэр наадацгаасан гэнэ. Энэ утгаараа Манжид дагаар  орсоноо бас давхар тэмдэглэж байсан  ч юм шиг. Манжаас тусгаар тогтносон 1911 оноос хойш энэ цэнгүүнийг тэмдэглэхийг зогсоосон Богд хааны шийдвэр "нэг...

Шар ба хар хувалзнууд

Image
За, ойрд юм бичсэнгүй, ажил гэж толгой болон биеийн маань бусад хэсэгт байгаа үснүүдийг нийлүүлсэнээс ч их байлаа. :) Өнөөдөр эсэн бусын хувалзнуудын тухай бичмээр санагдаад. Гэхдээ нөгөө мал амьтны цусыг сордог хачиг хувалз биш, харин хүний "цусыг сордог" хүн-хувалзны тухай юм шүү. Миний бодлоор Монголд 2 төрлийн хүн-хувалз бий болж, амь бөхтэй оршин тогтнож байна. Нэгдэх нь "шар хувалз" , удаах нь "хар хувалз." Шар хувалз гэхээр хүмүүс бараг тааж байгаа биз. Нөгөө орхимжтой нөхөд шүү дээ. Эрт дээр цагаас эхлэн гадны орноос Монголд нүүж орж ирээд нутагшсан "амьтан" даа. Коммунизмын үед устгал хийгээд гайгүй дарсан боловч харх, жоомноос дутахгүй амьд үлдэх чадвартай юм байж. "Шавьжны устгал" хийхээ зогсоосноос хойш жоом мэт үржиж галзуурч эхэлсэн дээ. Одоо бараг айл болгонд  нэг ийм хувалз байна гэх. "Ядаж байхад яр" гэгчээр дээрээс нь нэмэгдээд гадны элдэв төрлийн хортонгууд орж ирээд Монгол хүний оюун санааг мө...

Хар жагсаалтыг хамтдаа гаргая

Image
Баабар Монголын эдийн засгийн форумд Баабар маань  тавьсан илтгэлдээ  нэг санаа дэвшүүлжээ. Илтгэлийн нэр нь "Хэрээг  хэрээ л гэхээс бүргэд гэж өргөмжилдөггүй."   Энд  дараад уншаарай. Миний олзуурхаад байгаа тэр "санаа" гэдэг нь ирэх сонгуулиас өмнө Монголын улс төрд дахиад гаргаж болохгүй хүмүүсийн жагсаалтыг гаргах тухай санал юм.  Ийм  жагсаалт гаргаад сонгуулиас өмнө  сонгогчиддоо тараагаад танилцуулчихвал  мөнөөх жагсаалтанд нэр нь орсон "барамнууд" дахиж сонгогдох боломжгүй болно гэсэн үг.  Түрүүчээсээ "хар жагсаалт" гээд нэрлээд, бичээд  эхэлсэн байгаа. Аргаа барсан  арга л даа, гэхдээ Баабарын хэлсэнээр иргэдээ гэгээрүүлэхийг  хүлээвэл дэндүү удах учраас иймэрхүү "шоорт-кат" хэрэглэх нь зөв ч байж магадгүй. 70 жил тархиа угаалгасан Монголчуудыг  гэгээрүүлж боловсруулахад дахиад түүнээс багагүй хугацаа шаардагдах биз. Өнгөрсөн 25 жил лав энэ тал дээр юу ч хийсэнгүй. Хийгээгүй учраас шинэ нийгмийн та...

Байгаа зөв хармаар байна!

Image
Ц.Элбэгдорж (Монгол Улсын Ерөнхийлөгч) Монголд одоо хамгийн их адлагдаж байгаа хоёр зүйл байна. Энэ бол Ерөнхийлөгч ба ардчилал хоёр. Энэ хоёр өөрсдийнхөө буруугаас  болж ингэж нэр хүндээ алдаагүй, харин яг үнэндээ  НАМ  гэдэг далбаан дор эрх мэдэлд хүрсэн эх оронч бус, үл бүтэх, эдийн шуналтай нөхдөөр төр засгаа тоглуулсаны балаг юм. Тийм хүмүүс яагаад ингэж эрх мэдэлд хүрч чадав аа? Ганцхан НАМ гэгчийн "буянаар"   шүү дээ. Бид тэр НАМД нь итгээд саналаа өгчихөөр тэр далбаан дор ийм луйварчид гарчихдаг байхгүй юу! Намын жагсаалтаар болон намын нэрийн өмнөөс нэр дэвшиж  гардаг биз дээ? Ийм учраас л тэр үүр уурхайг нь байхгүй болгох хэрэгтэй байгаа юм. Ядаж энэ улс орны байдал сайжиртал янз бүрийн  гуншинтай  НАМ нэртэй бүлэглэлүүдийг (түр)  хориглох хэрэгтэй.  НАМЫН далбаан дор гарч ирж байгаа хүмүүс бүгд новш гэвэл шударга бус болох байх, гэхдээ ихэнх нь. Энэ олонхийг гаргахгүйн тулд зарим нэгийнх нь боломжийг хаахаас өөр арга ал...

Монголын хөл бөмбөгийн түүхийн хар толбо буюу бид яаж босох вэ?

Image
Монголын хөл бөмбөгийг өөд нь татаад гаргаад ирдэг аавын хүү байна уу?  Санхүүжилт л хэрэгтэй юм шүү дээ. Тэрнээс биш манайхан тоглож чадахгүйд учир нь  байгаа юм биш.  Бөхийнхөө төрлүүдийг дааж аваад сэхээж байгаа бэлэн жишээ байна.  Женко маань жюдо бөхийг , Аса аварга чөлөөтийг ивээлдээ авсанаар үр жимсээ өгөөд эхэлсэн. Тэд гаднаас  туслалцаа аваагүй өөрсдөө дэмжиж босгож ирсэн. Хөл бөмбөгийн хувьд дотоодын спонсор олдохгүй явсаар өдийг хүрчээ. Гаднаас бишгүй мөнгө өгсөн гэх боловч хаашаа ч юм "хийсээд" алга болчихдог гэнэ. МХХ-ны удирдлага энэ тэртэй холбоотой элдэв яриа байх, гэхдээ энд тэр тухай хөндөхгүй. Арай алс ирээдүйг харсан санаа бодлоо хуваалцая гэж. Монголыг бут ниргэсэн бор жаалууд баярлан хөөрч байна Зүүн Тимор гэдэг улсын шигшээ багтай хийсэн саяын тоглолтонд Монголын шигшээ баг 4:1 -ээр хожигдсон байна. Ай чааваас гэж! Нүдний булайнууд нэр баастаад иржээ. Хичнээн мөнгө хомс, хувцас муу, тааруухан дасгалжуулагчтай байсан ч гэсэн...

Д.Оюунхоролын "хорлол"

Image
Д.Оюунхорол (БОНХАЖ-ын сайд) Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбарынхаа газруудын 17 удирдлагыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан тухай  харъяа газруудынх нь төлөөлөл хэвлэлийн хурал хийж, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан хэргээр сайдыг Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаа тухай мэдэгдлээ. Мөн нэмж 23 хүн халсан тушаал гаргасан тухай бичиж байна. Үндэслэлгүй хална гэж байхгүй л дээ. Заавал ямар нэгэн шалтгаан байгаа. Сайдын тушаалд ч мөн ямар нэгэн шалтаг дурдсан л байгаа байх. Гэхдээ энд ганцхан л бодитой үндэслэл бий. Тэр нь намын харъяалал, үзэл бодол. Өөрөөр хэлбэл халагдсан хүмүүс өөр намынх, өөр үзэл бодолтой, "МАН-бус" байсан учраас  ажлаа өгөх шаардлагатай болж л дээ. Магадгүй зарим нь огт нам бус мөртөө зүгээр л  хэлмэгдсэн  байж мэдэх.  Оюунхорол сайд өөрийнхөө намын хэсэг хүмүүсийг ажлаар хангах үүрэг хүлээсэн бололтой. Намынх нь  даалгавар, өөрийнх нь зүтгэл юм биз дээ. Саяхан Го.Бадарч...

Ц.Оюундарийн "хатан ухаан"

Image
Ц.Оюундарь (МҮОНРТВ-ийн Ерөнхий захирал) Олон нийтийн радио, телевизийн шинэ захирал Ц.Оюундарь  мэргэжлийн сэтгүүлч юм гэсэн. Мэргэжилдээ муугүй байж мэдэх  боловч зохион байгуулах чадвар муутай юм уу гэмээр байдал  сая зохион байгуулагдах гэж байгаад гэнэт цуцлагддаг шууд мэтгэлцээнтэй холбоотой үйл явдлаас харагдаж байна. Уг нь жаахан толгой нь ажилладаг байсан бол иргэдээ ч, мэтгэлцээнд ирсэн хүмүүсийг ч бухимдуулахгүй зохицуулж болох л байсан. Тэгээгүйгээс элдэв бусаар хэлүүлээд л сууж байна. Энэ ч сайны ёр биш дээ. Иймэрхүү байдлаар ажиллах юм бол ирэх жилүүдэд, ялангуяа сонгууль болох жилийн өмнө, ид сонгуулийн үеэр болон дараа нь олон амьтны аманд багтаж мэднэ. Намын генсек байх, МҮОНТВ-ийн Ерөнхий захиралаар ажиллах хоёр ихээхэн ялгаатайг эрхбиш  мэдэж байгаа биз ээ. Дуучин Жавхлан, Т.Даш, Ц.Энхбаяр (Малайзын цагдаа нарт алуулдаг Алтантуяагийн аав) нарын гарын үсэг бүхий бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Ц.Оюундарь захирал  Монгол телевизээр шуу...