Posts

Морь шээх болон талбайн нэрний тухайд

Image
Нэг асуулт байнаа. Жанжин Сүхбаатарын морь  одоо талбай байгаа газар дээр шээсэн  нь үнэн юм уу? Нотлох баримт юу байна?   Нөгөө нэг асуудал нь,тэгээд   морь шээх нь их бэлэг дэмбэрэлтэй хэрэг үнэхээр мөн үү? Үүнийг асуудаг учир нь  одоогийн Чингисийн талбайн нэрийг хуучин нэрээр нь (Сүхбаатарын талбай ) байлгах буюу сэргээх сонирхолтой хүмүүс жанжны морь тэр талбай дээр шээсэн явдлыг   их чухалчилж ярьдагт байгаа юм л даа. Морь шээх нь (ялангуяа олон нийтийн газар?) сайны бэлэгдэл гэж үздэг Монгол ёс байна уу? Лав л уяан дээрээ ч юм уу, эсвэл дэлгүүрийн гадаа шээхэд тоодоггүй л юм байна лээ. (Үнэхээр  сайн юм бол мөнөөх дэлгүүрийн эзэн тэр шээсэн газар дээр нь дэлгүүрийнхээ өргөтгөлийг дор нь барьчих байх даа)  Гэвч юмыг яаж мэдэх вэ гэж уншигчдаасаа асууж байгаа нь энэ. Г. Өнөрбаяр (Социал демократ клубын тэргүүн) www.24tsag.mn  сайт дээр  "Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе!" гэсэн  нэртэй нийтлэлийг Г.Өнөрбаяр хэмээ...

Намгүй Монголын төлөө

Image
С.Ганбаатар (УИХ-ын гишүүн) Хэвлэл мэдээллээр С.Ганбаатар гишүүн нам байгуулах гэж байгаа гэнэ гээд л шуугиж байна. Тэрээр саяхан өгсөн ярилцлагандаа энэ тухай дурдсан байна лээ.  Хэсэг иргэд "Хүний төлөө хөдөлмөрийн нам" гэдэг  нэртэй  нам байгуулах гээд хөөцөлдөөд явж байгаа тухай яриад тэднийг дэмжинэ гэжээ. Чухам өөрөө тэр намд нь элсэж орох эсэх тухай тодорхой зүйл хэлсэнгүй. Эрхэм гишүүн маань уг нь өөрөө бие дааж нэр дэвшээд Дарханы тойргоос сонгогдсон хүн шүү дээ. Нам дагаж намчин болоогүй, бор зүрхээрээ үзсэн гэсэн үг. Тэр үед ч бас нам гэдэг байгууллагын нэр хүнд одоогийнх шиг тэгтлээ уначихаагүй байсан цаг. Ардын намд   (МАН) цөхөрсөн иргэд маань Ардчилсан нам   (АН) гэдэгт нь итгээд үзье гэлцэж байсан үе. Өнөөдөр байдал ямар байгаа билээ? "Улаан намчин" -гуудыг эс тооцвол хар массын олонхи нь "нам шиг хэрэггүй юм алга" гэж ярьж байгаа биз дээ?  Улс төрийн нам гээч бүлэглэлийн  нэр хүнд тэгтлээ доошоо орсон байна.  Нам гэдэг ...

Эрх мэдэлгүй Ерөнхийлөгчийг элдэвлэхээ болих уу?

Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сая Улаанбаатарт ирсэн аймгийн Засаг дарга нартай уулзаж, 2015 онд хийх гол бүтээн байгуулалтын  ажилтай танилцаж, санал бодлоо илэрхийлжээ.  Ерөнхийлөгч тэд нартай  яагаад уулзав?  Тэр бүтээн байгуулалтын ажилтай танилцаад яах юм? Санал бодлоо хэллээ гээд юу өөрчлөгдөх юм? Ерөнхий сайдын "жанжнуудтай" уулзаж, өөрт хамаагүй хэрэгт   "дурлах" хэрэг байсан юм уу? Яагаад уулзаж болохгүй гэж үү? Яагаад гэвэл  манай улс  Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш учраас тэр. Өөрөөр хэлбэл, Монголын Ерөнхийлөгч бол  АНУ, ОХУ шиг засгийнхаа ажлыг  хариуцдаггүй  юм.  Бидэнд Ерөнхий сайд гэдэг албан тушаалтай  нэг хүн  бий бөгөөд тэр хүн сайд нараа удирдаад засгийхаа ажлыг  хариуцаж хийдэг. Аймгуудын Засаг дарга нар бол Ерөнхий сайдын удирдлага дор ажиллах ба  түүний өмнө ажлаа хариуцаж  тайлагнадаг.  Засгийн ажил муу бол Ерөнхий сайдтай л ярих ёстой...

Хар масс

Image
Дахин дахин бичихээс өөр арга алга. Өнөөгийн энэ завхарсан байдал амар өөрчлөгдөхгүй нь. Иргэд маань ийм идэвхгүй үхээнц байх юм бол яаж өөрчлөгдөх вэ дээ. Илэрхий бухимдаж эсэргүүцэх, дуугарах сэдэл байсаар атал бүлх залгисан юм шиг дуугарахгүй нь гачлантай. Энэ ард түмэн яагаад ийм үхээнц болов оо?  Зүгээр  л амьд сүг . Нэг намын дарангуйлалд, төрийн  хүчирхийлэлд  хэлмэгдэж байсан үеийн айдас одоо ч хэвээр байгаа бололтой. Нийгмээ, улсаа, бие биенээ гэхээсээ илүү өөрийгөө, амин хувиа бодсон, бэртэгчин дорой, аймхай амьтас болжээ. За энэ зан чанар олон үйлдэл дээр ажиглагддаг даа. Бие биенийгээ матах, хорлох, унагаах, атаархах (тамын тогоо!), буруу ч байсан өөрсдийгөө өмөөрөх, эдийн шуналд автах, өөрөө л болж байвал бусдыг яасан ч хамаагүй гэдэг  үзэл, сэтгэлгээнүүд   бидний араншин болсон байна.   Энэ үхээнц массыг сэрээж хөдөлгөдөг манлайлагч хувь хүн, бүлэг алга.  Уг нь ийм манлайлагч байгаад энэ өөрчлөлтийг удирдаад явбал хэзээ ч бий б...

Угаасаа хоцордог гэнэ

Image
С.Дэмбэрэл: "Би угаасаа хоцордог юм" УИХ-ын гишүүд хуралдаандаа дандаа хоцорч ирдэг (эсвэл ирц бүрэлддэггүй) учраас хурал оройтож эхлэх, эсвэл хойшлох явдал олон гардаг.  Энэ байдал бүр ужгирчээ. Гишүүд нь ч тоохоо байсан байна. Фейсбүүк дээр тавьсан нэг бичлэг дээр сурвалжлагч бүсгүй хуралдаандаа хоцорч ирж байгаа гишүүдээс яагаад хоцорсон шалтгааныг нь асууж лавлахад бүгд л элдэв тайлбар хэлж байх юм. С.Дэмбэрэл гишүүн бүр "Би угаасаа хоцордог юм" гэж хэнэг ч үгүй хэгжүүрхэж байна.  Би хоцордог хүн, тэглээ гээд чи яах юм гэж ам асууж байгаа юм уу даа. Цагаандаа цайна гэдэг л энэ байх даа. Их Хурлын гишүүдийн хийдэг гол ажил бол хуралдаандаа сууж, хууль хэлэлцэж батлах явдал.  Иргэдээс  тийм итгэл хүлээж сонгогдсон хүмүүс шүү дээ. Сонгогдсон хойноо харин ажилдаа цагтаа ирэх эсэх нь, хуралдаа суух эсэх нь миний дур хэмээн өөдөөс маань салаавч гаргадаг болж. Тэдний хоцорсон цаг минут бүрээр  ажил саатаж, тасалсан хурал бүрд ажил хойшилдог. Ажил саатаж, ...

Хүчтэй Ерөнхийлөгчийг хүснэ

Image
Хүчгүй Ерөнхийлөгч хүчтэй Ерөнхийлөгчтэй хамт Монголчууд гэж олон арван, зуун жил зовж байгаа ард түмэн. Жаргаж байсан цаг  ер нь байсан юм уу?  13, 14-р зуунд буюу Монголчууд хүчирхэгжиж, тэлж байсан үед  чухам  яаж байсан юм гэхээс.  Дайн байлдаан хийгээд бас л "жаргаж хэвтэх" завгүй гүйцгээж байсан байх даа, зайлуул. "Орондоо унтах завгүй" л явсан гэлцдэг юм. Хэдий тийм ч ядаж л бусдын эрхшээлд байсангүй, харин өөрийн эрхээр "зовж" байсан юм байна. Толгойлж удирдаж байсан хүн нь энгийн харц иргэддээ ээлтэй нэгэн байсан гэдэг. Лав л жирийн иргэд нь харах зүг нэг, хариуцах хүн нэг байсан учраас  өөр дотроо талцаж хуваагдаж байсангүй, эвдрэлцэж хэрэлдэж байсангүй. Толгойлогч нь өнхрөөд өгсөний дараа хөөрхий Монголчуудын жинхэнэ зовлон эхэлсэн дээ.  Залгамжилж гарч ирсэн дараагийн хэдэн толгойнууд ард түмнээ, газар нутгаа  хэд тасалж хувааж аваад  улс гэрээ түйвээж доройтуулах аянд мордсон. Үр дүн нь тодорхой. Монгол улс урьд өмнө байга...

Сувгаа заавал солиорой!

Image
"Өлгийтэй хүүхдүүд" Чингисийн талбай дээр суулт хийжээ. Зохион байгуулагч нэг нөхрийн хэлж байгаагаар бол "хамгийн бага орлоготой, ядуу айлын хүүхдийн сүү тэжээл, заримдаа тэр айлын хоногийн хоол нь болдог мөнгийг" хасаж хэмнэлт хийхээр шийдсэн "харгис" Засгийн газрын саналыг эсэргүүцэж тоглоомон хүүхэлдэйнүүд өлгийдөж тавьсан гэнэ. "Хүүхдүүд энэ мөнгөнөөс салах юм бол хоолгүй болно, өлсөнө" гэж энэ нөхөр айлдаж байна. Шоудаж болноо, гэхдээ ингэж худлаа шоудах хэрэггүй. Одоо ч ичих эмээхээ больсон сайхан цаг ирж дээ. Ширэн нүүрлэчихээд л худлаа цуураад, сүржигнээд байх бололтой юм аа. Уг нь манай "будаг нь ч хатаагүй" шинэ Ерөнхий сайд маань хэлэхдээ, "Сарын орлого нь 1 (нэг) сая төгрөгнөөс доош айлын хүүхдүүд үүнд хамаарахгүй" гэсэн юм байна л даа. Тэгэхээр 1 сая төгрөгнөөс дээш орлоготой айлын хүүхдүүдийн мөнгийг хасах юм байна. Ийм айлыг "бага орлоготой, ядуу" гэж томъёолж болохгүй байх аа. "Суулт...