Posts

R.I.P , АН !

Image
Rest in piece, AH ! АН удахгүй өөрсдийгөө булшлах нүхээ "ашиглалтанд оруулах" нээлтээ хийж тууз хайчлах гэж байна.  Энэ нүхийг МАН-ынхан аль эрт ухаж эхэлсэн бөгөөд  сүүлдээ АН-ын зарим гишүүд хүч нэмэн ухалцаж эхэлсэн.   Ж.Батзандан, Р.Бурмаа, Х.Баттулга, М.Зоригт нарын нэрс дуулдаж байна. Одоо энэ нүх бэлэн болжээ. Ганц Алтанхуягийг оршуулах нүх биш л дээ. АН-ыг тэр чигээр нь булшлах зориулалттай бэлдсэн том нүх. Тэр жил АН ганц удаа эрх барих боломжтой байхдаа Засгийн газраа хэдэн удаа огцруулж,  унах нүхээ   өөрсдөө ухаж өгөөд ойчиж билээ. Тэр  алдаанаасаа суралцаагүй бололтой. Нэгэнт л нам болж тоглож байгаа юм бол   "нэг баг" байж, "олгой хагаравч тогоондоо" гэдэг зарчмыг  мөрдөх ёстой юм, уг нь.  Дашрамд хэлэхэд, энэ "сахилга батыг" МАН  тун  үлгэр жишээчээр харуулж байгаа  шүү харин! АН-ын зарим гишүүд өнөөгийн нөхцөл байдалд зохицоогүй "зан авир" гаргаад байх юм. Өнөөгийн нөхцөл гэдэг нь "намын диктатур"...

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн донгодогч Ж.Мөнхбат танаа

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн донгодогч Ж.Мөнхбат танаа                   Таны уран гоё донгодсон захиаг аваад   "Өт хүртэл  биедээ хүрэхэд атирдагийн" адилаар хариуг нь барьж байгааг хүлээж авна уу. Би өргөсөн андгай, хүлээсэн үүргээ хэнээр ч хэлүүлэлтгүй, тэр тусмаа Тан шиг уран хөхөөгөөр сануулалтгүй мэдэж байгаа гэдгээ хэлье. Таны тоочсон бүх асуудал ганцхан эх үүсвэрээс улбаатай гэдгийг эхлээд хэлчих нь зүйтэй байх. МАН-ын "ард түмнээ ядуурлаас гаргах" гэж оролдоод бүтээгүй өнгөрсөн он жилүүдийн унхиагүй  бүтэлгүйтэлийг  энд нуршихаас төвөгшөөж, зөвхөн сүүлийн жилүүдийнх нь тарьсан балагийг  эргэж сануулая. 2008 оны сонгуулийг луйвардаж , гэмгүй хүмүүсийн цусаар мялааж эхэлсэн эрх барьсан анхны өдрөөс л та нар улс орноо өөд нь татах биш харин өөрсдийгөө хөлжүүлж бэлжүүлэх ажилд шуурхайлан орсон. Албан тушаалын наймаа, авилга хээл хахууль, лиценз,  гарын үсгийн наймаа замбараагаа алдсан. Манай улсын о...

Нам, лам хоёроос салах юмсан

Image
Гэрээний "нууц хавсралт"-ыг зохиогч Н.Дэмбэрэл МАН-ын муу санааг барж идэхгүй шүү, та нар! Тэд чинь "гэрээний нууц хавсралт" байтугайг хийнэ. 2008 онд "хар машинтай харь гаригийн хүмүүс" МАН-ын байрыг шатаасан нөхдийг хөөж буудан, алж шархдуулж  байсан нь "дээд тэнгэрээс" энэ намыг өмөөрч өшөө авч  байсан хэрэг.  2012 оны сонгуульд МАН ялаад засгийн эрх авсан бол өдийд хачин сайхан болчихсон байх байсан гэж бодож байгаа хүмүүс уучлаарай!  МАН-ын  засаглаж байсан тэртээх он жилүүдэд  Дээд  тэнгэр бас л ивээж манайдаа мөнгө олж ирдэг гол түүхий эдийн (зэс, нүүрс) үнийг  дэлхийн зах зээл дээр суга "өсгөж"   өгсөний  буянаар  мөнгөтэй болгосон боловч тэд  улс орноо өөд нь татаж "амжилгүй"   байсаар хугацаагаа дуусгасан нь үнэн. Ер нь бол олон жил  засаг барьж "тоглосон доо." Өөрсдөө хөлжиж, иргэд нь ядуурсан он  жилүүд байсаныг та бүхэн мартаагүй байх гэж найдая. Төр засгийн ажлыг мөнгөжих хэрэгсэл болгож ху...

Цуурхал ба Оросын эдийн засгийн төлөв байдал

Image
Монголын эдийн засгийг   хэн нэгэн Ерөнхий сайд болон эрх барьж байгаа хүчний нөхдүүд  "сүйрүүлээд, элгээр нь  хэвтүүлчихлээ" гэж сүржигнэх хүмүүс түүнийгээ батлах гэж энд тэндээс элдэв мэдээ сэлт, зураг хуулан цацахдаа буруу тайлбарлаж төөрөгдүүлж  байна.  Монголоос бусад нь өсөж дэвжээд, бид л балраад байгаа бөгөөд энэ  эрх барьж байгаа дуракуудын арчаагүйнх  гэсэн мессэж тарааж байгаа   царай нь энэ. Саяхны нэг ийм жишээг Твиттерээс олж харлаа.  Хамгийн хурдан  өсөлттэй эдийн засагтай орнууд гэнэ Дээрх зурган дээр байгаа (улс болгоны нэрний дор бичигдсэн) тоонууд (хувиар) бол тэдгээр орнуудын эдийн засгийн өсөлт нь биш юм аа. Төрбат хэмээх шувуухай  дээрх зурагны тайлбар болгож "Хамгийн хурдан өсөлттэй, том эдийн засгууд хаана байна" гэж асуугаад "Монголыг тойроод л байж байна" гэж жиргэжээ. Учрыг нь сайн ойлгоогүй юм уу, эсвэл зориуд ийм ойлголт төрүүлэх гэж ингэсэн юм уу гэдгийг ялгаж мэдэх арга алга. Ямартай ч 7 шувуух...

"Таф Данди"

Image
Tuff Dundee буюу Харихэн гэх Өвөрмонгол залуу Эмнэг бух унах тэмцээний тухай мэдэхгүй, дуулаагүй хүн ховор биз. Bull riding нэрээр АНУ-ын зарим муж, Канад, Австрали зэрэг цөөхөн оронд  их  таашаагдсан спорт. Мөрий тавьж азаа үзэхийн далимд догшин бухнуудын нуруун дээр ядаж 8 секунд (оноо авахад шаардлагатай хамгийн бага хугацаа) тогтох гэсэн  залуусыг харж бахдан суух хоббитой хүмүүс их болжээ. Зохион байгуулагч болон бух унаач нар ч их мөнгө хийдэг спорт доо. Энэ спортыг Хятадад "суурьшуулахаар" шийдсэн Вэнг хэмээх нэгэн баян хятад   Австралиас 90 бух 2 сая америк доллараар худалдаж аваад Хятад руу ачуулжээ. АНУ-ын Тексас (Техас) мужид 10 жил амьдрахдаа мань эр энэ спортод дурлачихсан аж.  Тэрээр Хятадын Бух Унаачдын Нийгэмлэг ( ХБУН ) гэгчийг байгуулж, улмаар Профешнл Булл Райдерс Инкорпорейшн ( Professional Bull Riders Inc. ) компанитай гэрээ хийж Хятадын 3 хотод үзүүлэх тоглолт энэ онд хийхээр  тохирчээ. Гэвч  албаны эрх мэдэлтэнгүүд...

Хятадын эдийн засгийн ирээдүйн төлөв

Image
Хятадын эдийн засаг Монголын эдийн засагт шууд нөлөөлдөг. Монголынх байтугай дэлхийн эдийн засагт нөлөөлдөг улс. АНУ-ын дараа орж байгаа дэлхийн 2 дахь том эдийн засаг. Тийм ч учраас Монголчуудын хувьд өмнөд хөршийн байдал мэдээж их сонирхолтой байгаа нь ойлгомжтой.  Тэгвэл өнөөдөр Хятадын эдийн засаг ямар байдалтай байна вэ? Товчхондоо хятадын эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө буурч байна. Энэ бууралт нь  ирэх он жилүүдэд  ч үргэлжлэх юм гэнэ. Энэ тухай хятадын болон дэлхийн эдийн засгийн мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд бичиж байна.  Сүүлийн 5 жил гаруйн хугацаанд  гарсан хамгийн бага өсөлтийг саяхан зарлалаа. Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт 7.3% гарч гэнэ. Орон сууцны зах зээл дэх хүндрэлүүд, жижиглэн худалдааны бууралт, өрийн өсөлт зэрэг нь эдийн засагт дарамт болж байна. Эдийн засгийн өсөлтийн энэ бууралтыг яаж зогсоох тухай   Хятадын удирдлага толгойгоо гашилгаж сууна. Өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулбал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн...

Улсын баатар "дайн" зарлав

Image
Э.Бат-Үүл (Нийслэлийн захирагч, Улсын баатар) Ерөнхий сайд Н.Алтанхуяг , МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотой бөөн шуугиан болж байна. АН-ын лидэрүүдээс Э.Бат-Үүл баатар үүнийг эсэргүүцэж, боож үхэхээ шахан  дэвхцэж байна. Мөн  Нийслэлийн ИХТ-ийн дарга Баттулга "ханьсаж" байна. Тэд энэ үйлдлээрээ өөрсдийгөө зүгээр л бусдын "идэш" болгочихлоо. Бусад гэдэгт нь Шинэчлэлийн Засгийн газар болон Ерөнхий  сайд Алтанхуягийг дарж унагаах гэсэн нам хүчин болон хувь хүмүүсийг  хэлж байна л даа. Зарим нь энэ засаг унаж байвал бидэнд алсдаа ашигтай гэсэн хэтийн муу санаагаар  ажиллаж байхад зарим нь зүгээр л Алтанхуягаас болоод одоо ийм байдалд хүрчихлээ гэсэн мунхаг бодлоор хандаж байх юм.  Эхний бүлгийн зорилго ойлгомжтой, харин дараагийн бүлгийн хүмүүст хэлэхэд "алтан бөгстэй, мөнгөн цээжтэй" хүн олж тавиад ч бүх юмыг сайн сайхан болгочихгүй гэдгийг ойлго. Сэрүүн зүүднээсээ сэрцгээ. Бидний хүч чадлаас үл хамаарах, нөлө...