Posts

Орос нөхөр (A Russian husband)

Image
Жоорж Моор Ирландын зохиолч, богино өгүүллэгийн мастер, жүжгийн зохиолч, яруу найрагч Жоорж Моорын (George Moore, 1852-1933) богино өгүүллэгүүдээс уншиж үзлээ. Тэдгээрээс "Орос нөхөр" (A Russian husband) хэмээх өгүүллэгийг орчуулсанаа  сонирхуулж байна. Мэргэжлийн орчуулагч биш тул алдаа мадаг цөөнгүй байх вий. Монголчууд ба Оросуудын тухай тэр үеийн барууны ертөнц ямаршуу ойлголттой байсныг энэ өгүүллэгээс мэдэж болно. Хэдийгээр Монгол гэсэн үг үсэг байхгүй боловч Татар ( Tartar ) гэдэг нэрээр Монголчууд тухайн үед "танил болсон"  учраас хэний тухай яриа болж байгааг ойлгоход төвөггүй. Энэ утгаараа Моорын энэ зохиол бидэнд бас сонин байх болов уу гэж. Болгоогтун. Орос нөхөр  ( A Russian husband) П арис хотын уугуул,  жижиг туранхай биетэй, шаргал үстэй хатагтай Ардлофф  нэгэн цагт Champs Elysees  гудамжны бүжгийн үдэшлэгүүд дээр хөнгөхөн эргэж, мөнөөх цэцэрлэгт гудамжны эргэн тойронд болж байгаа элдэв зүйлсийн талаар хөгжилдөн ярилцдаг байс...

Сочи ба тэгш тоотой бариа

Image
Б.Бямбадорж Сочигийн Олимпод уралдсан манай цанын 2 тамирчин 80- р (эрэгтэй) ба 70 -р (эмэгтэй) байранд орсон мэдээ ирлээ. Эрэгтэй тамирчин ( Б . Бямбадорж ) маань 87 тамирчнаас долоог нь ардаа орхин "хурдалжээ" . Эмэгтэй тамирчин ( Отгонцэцэг Ч. ) маань 75 тамирчнаас тавыг нь ардаа орхин "жирийжээ" .  68-р байранд  орсон Африк тивийн Того гэдэг улсын тамирчны араас элдээд бараагүй юм байх. Цасгүй тивийн тамирчны ард гишгэлээ гэж цастай Монголын спорт сонирхогчид их ам муутай байна. Ч.Отгонцэцэг Харин би бол тэр хоёрыгоо тэгш тоотой байранд орсонд их бэлэгшээж байгаа. Уг нь хамгийн сүүлийн байранд орсон бол баян ходоодын шагналтай ч байсан юм бил үү хэн мэдлээ. Гэхдээ Олимпод тийм шагнал өгдөггүй байх л даа. Дараагийн Олимпод байраа 10-аар урагшлуулж эрэгтэй нь 70, эмэгтэй нь 60-р байранд орохын өлзийтэй сайхан  ерөөлийг дэвшүүлье дээ. Ингэж 10, 10-аар урагшилсаар хэзээ нэгэн цагт  тэргүүн байр эзэлж алтан медаль авах болтугай. Хурай, хурай! Төгсгөлд ...

Хуучин заншлаа сэргээж, хүүхэд багачуудаа аврая

Image
А.Баярмагнай (ММСУХ-ы зөвлөх) Өөрөө биеэрээ амсаагүй бол хүний зовлонг яаж ойлгох вэ гэж. Эрүүл саруул хүүхдээ хурдан морины нуруун дээр суулгаж  явуулаад дараа нь амьгүй цогцсыг нь буцааж авна гэдэг аймшиг. Энэ аймшгийг биеэр үзсэн эх хүн, эцгүүд, ах дүү нар нь л ойлгоно. Хөндлөнгийн хүн, тэр тусмаа  морины уралдаанаар нэр нүүр, алдар нэр, ашиг хонжоо горилогчид үүнийг ойлгохгүй. Хурдан морины уралдаан бол морьтойгоо амь нэгтэй Монголчуудын нэг соёл. Гэхдээ энэ соёл маань гажуудсаар байгаад өнөөдөр бидэнд баяр баясгалан авчрах цэнгэл биш, зарим нэг хэсэгт  нь уй гашуу авчрах эрсдэл  болж хувирчээ. Яаж гажуудсан гэхээр эрт цагт жаахан хүүхдээр хурдан морь унуулдаггүй байсан бол орчин үед  моринд өгөх ачааллыг аль болох бага байлгах ганцхан  зорилгоор болж өгвөл бага жинтэй хүүхдээр  (жин бага гэхээр нас нь бага байж таарах гээд байгаа юм) унуулах хандлагатай болж. Энэ чинь л өөрөө бүх асуудлын эх үүсвэр болоод байна. Дээр нь нэмээд хахир хүйтэнд...

Нам наашаа, лам цаашаа

Image
Шашин бол хар тамхи мөн гэж  Марксын хэлсэн үг байдаг. Ухаантай хүн болохоороо оноод хэлчихэж. Бодоход, шашин гээч нь ямар ач тустай, хэрэгтэй зүйл юм гэж асуувал хариуд нь зөвтгөөд  хамгаалчихаар олигтой үндэслэл байхгүй юм шиг.  Шашинд итгэснээр хүмүүс энэрэнгүй үзэлтэй, алж талдаггүй, үнэнч шударга, зөв санаа бодолтой, худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй болох ёстой гэдэг, "номоороо" бол. Ямар ч шашин ийм үзэл номлоно. Гэвч бодит байдал нь шал эсрэгээрээ. Зөвхөн Монголоороо жишээ аваад үзэхэд л илэрхий. Буддизм Монголд ямар ач тусаа өгч, Монголчуудыг ямар ард түмэн болгов оо гэж. Дэлхийгээр жишээ аваад үзэхэд л олон ард түмэн шашнаараа хуваагдан талцаж, бие биенээ алж хядаж байна. Бие биенээ үзэн ядах шалтагуудын нэг нь шашин болжээ.   Тодорхой номлол, үзэл бодлыг түгээж сурталчилдаг, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг арга барил, бүтэц зэрэг олон шинж чанараараа  шашинтай  адилтгаж болох үзэгдлүүдийн нэг бол улс төрийн нам юм. Үзэл бодлоор...

Эзнээ андуурсан цааз

Image
Хэлмэгдэгсэд 22 жил. "Гал үндэстэн"  холбооны тэргүүн  Ц.Мөнхбаяр , Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарын хүмүүст  шүүхээс ийм ял оноожээ. Эд нар ийм хүнд шийтгэл  авахаар ямар гэмт хэрэг хийв ээ гэж.  Дараах 4 үндэслэлээр  буруутгасан бололтой. 1. Зандалчлах (эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулахын тулд шууд нөлөөлсөн) 2.   Олон нийтэд айдас төрүүлж, хүч хэрэглэхээр заналхийлсэн 3. Галт зэвсэг, тэсрэх бодис  хууль  бусаар олж авсан, хийж бэлдсэн, хадгалсан 4. Төрийн ордны хамгаалалттай бүсэд тэсрэх бодис байрлуулсан, галт зэвсэгтэй нэвтэрсэн Дээрх 4 үндэслэлийн эхний 2-ыг нэгтгээд хэрэглэж болох юм байна. Эрүүгийн хуулийн 177.1 -р зүйлд "Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн бол 10-15 жил хүртэл...

МАН-ын "Болор цом"

Image
МАН-ын шинэ генсек Ж.Мөнхбатын тавьсан илтгэлийн видео бичлэгийг  www.news.mn  сайт дээр "Ж.Мөнхбат төрийн бугшааг бут ниргэв" гэсэн сүржин гарчигтай тавьжээ.  Зүй нь "Ж.Мөнхбат намынхаа хурлыг Болор цомтой андуурав" гээд гарчигласан бол онох байлаа. За тэр гарчиг ч яахав. Хамгийн гол нь энэ намын шинэ генсек ямар  хүн бэ гэдгээ харуулсан нь чухал явдал  болжээ . Сурсан юмыг сураар боож болох биш гэгчээр шинэ генсек маань илтгэлдээ үг үсэг, толгой холбож уянгын халил оруулахаа мартсангүй.  Яруу найрагч генсектэй болсоны хэрэг юу билээ, айн?  Гэвч харамсалтай нь уянгын халил, уран цэцэрхэл нь энэ удаа урамгүй  нуршаа, хоосон чалчаа болчихжээ. "Бут ниргээд хаячихсан" юм огт алга, нөгөө л улиг болсон үглээ. МАН-ын лидер нэртэй лойдоруудын амнаас гардаг үгс тэр хэвээрээ. Зурагдсан пянз лугаа адил давтжээ. - "Энэ бол өндөг" Өндөг гэж ямаршуухан зүйл байдгийг энэ "Болор цом" -ын индэр дээрээс мэдлээ. Өндөгний үнэ өссөнийг ч бас мэд...

Шүүх эмнэлгийн "бизнес"

Image
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн" буюу бидний хэлж дадсанаар   "Шүүх эмнэлэг" дахиад л хэл аманд өртлөө. Уг ёзоороор нь цэвэрлэхгүй бол болохоо байсан газар даа. Г.Алтанхүү гэдэг "гоё" нэртэй харгис алуурчны гарт амиа алдсан Б.Цэдэн-иш хэмээх 21-хэн настай залуу бүсгүйн цогцсыг  энэ "хүрээлэн"  гэдэг гоё нэртэй газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн эмч нар "шинжилж" үзээд "гадны нөлөөгүй" нас баржээ гэсэн шийдвэр гаргаж, ар гэрийнхнийх нь нүүр рүү нулимжээ. Нулимжээ гэж хэлдэг учир нь талийгаач бүсгүйн зүрх нь гэнэт зогсоогүй, эсвэл зүгээр гүйж яваад траншейний нүхэнд унаж эндээгүй билээ. Илэрхий юман дээр ийм илт худлаа  дүгнэлт  гаргаж ядарсан хүмүүсээр тохуурхсан байна. Үнэндээ "тохуурхаагүй" , зүгээр л "том юман дээр ажилласан" байхгүй юу.  Г.Алтанхүү эхнэрээ байнга хардаж, зоддог байсан бөгөөд хамгийн сүүлийн халдалт ийнхүү аминд нь хүрчээ. ...