"Хүн биш" хүн сүрэг
Монгол хүн "хүн биш" болсон цөвүүн цаг иржээ. Нийтэд нь нялзаах нь буруу мэт боловч Монгол хэмээх нэгэн цагт агуу байсан үндэстэнг хүний бие махбодь хэмээн төсөөлбөл, биеийн зарим эд эрхтэн хүндээр "өвчилсөн" мэт болжээ. Бусад эрхтэндээ халдаагүй боловч сайн эмчилгээ хийхгүй бол яваандаа бүх биеэр тархах аюул нөмрөх нь ойлгомжтой. Энэ өвчний нэр бол "хүнлэг бус араншин" болой. "Хүнээ байх" гэж бас хэлэх нь бий. Социализмын материал техникийн бааз байгуулж байх үеэс эхлэлтэй энэ өвчин "хөнгөн хэлбэрээр" нуугдмал байдалтай байж байгаад сүүлийн үед "хүндэрч" , элдэв янзаар илрэх болжээ. "Хөнгөн хэлбэрийн" шинжүүд гэвэл "матах"," ховлох", "атаархах" , гэх мэт. Хүндэрсэн хэлбэртээ ороод ирэхээр "гүжирдэх", "доромжлох", "гутаах", "тавлах", "нулимах", "зэрэмдэглэх", "хөнөөх" , гэх мэт. Нийгэм өөрчлөгдөж, ...