Шинэ Монгол адуу гэж "хэн" бэ?
2013 оны "Дүнжингарав" уралдаанд "азарга", "их нас", "соёолон" насны ангилалд түрүү авсан морьдыг "шинэ Монгол адуу" гэж тодорхойлоод түрүү байрыг нь хүчингүй болгож дараагийн морьдод нь өгсөн гэнэ. "Шинэ Монгол адуу" буюу "Морин тойруулгын адуу" гэдэг шинэ үүлдэр бий болсон юм байх аа. Хэрэв тэгсэн бол асууж магадлах зүйл их байнаа. Нэгдүгээрт, энэ шинэ адуу чинь тэгээд "Монгол адуу" юм уу, эсвэл цус холилдуулж эрлийзжүүлэх аргаар гаргаж авсан "цоо шинэ" үүлдэр юм уу? Хоёрдугаарт, цэвэр цусны Монгол адуу биш юм бол яагаад эрлийз адууны уралдаанд оруулахгүй Монгол морины уралдаанд оруулчихав? Гуравдугаарт, хэрэв Монгол морь гэж үзээд монгол морьдын уралдаанд оруулсан юм бол яагаад түрүүлээд ирсэн хойно нь гэнэт өөр нэр томъёо өгч хасах болов? Ерөөсөө ойлгомжгүй байгаа биз? Морин спорт , уяачдын холбоо гэж нэг дүүрчихсэн газар , "муу дээрээ муу, муухай дээрээ улцан" гэг...