Posts

Ам, ажил хоёрын зөрүү

УИХ-ын Тамгын газрын дарга Шаравдорж хэлж байнаа:  "Төрийн ордон бол тусгай хамгаалалттай обьект бөгөөд цуглаан жагсаал, суулт хийх хориотой", "Чуулганы танхимын хаалгыг хааж суусан МАН-ын гаралтай УИХ- ын гишүүд Төрийн ордны хуулийн 13.1.4 заалтыг зөрчсөн тул торгууль төлөх ёстой" гэжээ.  Мөн тэрээр , "Хуулиас давсан ямар нэг үйл ажиллагааг таслан зогсоох ёстой юм" гэсэн мөртөө "УИХ-ын гишүүд чуулганы танхимын хаалгыг хааж суусан тохиолдолд тэднийг холдуулах зорилгоор ямар нэгэн үйлдэл хийвэл гишүүний бүрэн эрхэнд халдсан асуудал болно" гэж хэлсэнээсээ эсрэг юм ярьсан   байх юм. Таслан зогсооно гэдэг чинь болиулна гэсэн үг биз дээ? Тэгээд болиулна гэчихээд ямар нэгэн үйлдэл хийвэл гишүүний эрхэнд нь халдсан болчих учраас би яаж ч чадсангүй  гэж хэлээд байгаа юм уу?  Гишүүний бүрэн эрх гэдэг жигтэй юмнаас болоод хуулиа мөрдүүлж чадаагүй энэ эрхэм буруу харж уйлан байж хэдэн төгрөгний торгууль ногдуулах бололтой. Нам нэгтэй  гишүүдээ   буруутгах...

Х.Ганбаатар сайн хүн болох гээ юү?

Image
Х.Ганбаатар Монголын ажил олгогч  эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар гэж юу ярьж байгаагаа мэддэггүй нэг нөхөр байнаа. Саяхны Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр барилгын компаниуд ерөөсөө зөвшөөрөл авах гэж цаг алдаж байхын оронд шууд барилгаа барьчихсан нь зөв ухааны юм хэлж байх юм. Зөвшөөрөлгүй барилгын ажлаа эхэлсэн нь Засаг зөвшөөрөл өгөхгүй хүнд суртал гаргасны буруу гэнээ. Одоо тэгээд мөнөөх баригдаад эхэлчихсэн зөвшөөрөлгүй барилгуудыг нураавал засгийн газар  эдийн засгийн хариуцлага хүлээх ёстой юм гэнэ. Барилгыг нь нураавал  эздийг нь хохиролгүй болгож мөнгө төлөх юм гэнэ. Ёстой харин хуцлаа байна шд. За би зарим хэлсэн үгнээс нь иш татаж байгаад няцаая: - "Барилгын ( одоо зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгыг хэлж байна ) үйл ажиллагааг зогсооно гэдэг бол цаад эздийнх нь эрхийг зөрчиж байна гэсэн үг". гэжээ. Ямар эрх вэ? Хууль зөрчих эрхийг нь үү? Хулгай хийж байгаа хүний үйлдлийг зогсоох нь хулгайчийн хууль зөрчих эрхийг нь зөрч...

Хүрэлсүх иргэний дайнд уриалав

Image
Хүрэлсүх У. За хүмүүс ээ, цаана чинь болохоо байж байх шиг байна даа. МАН-ынхан сонгуульд ялагдсандаа гутарч, бухимдсандаа энэ улс орныг хөнтөрч хаяхаас ч буцахгүй бололтой. Лидер гэгдэх лойдорууд нь түрүүчээсээ тэсэрч эхэллээ. Хүрэлсүх гэгч нөхөр сая АН-ын Баярсайханыг Төрийн ордон дотор цохиж авч гарынхаа загатнааг гаргажээ.  МАН-ын  ерөнхий нарийн байсан энэ Хүрэлсүх гэдэг ойворгон, жаахан мулгуудуу залуу энэ явдлын дараа өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна: - " ... МАН гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирсэн, улстөрийн ууган хүчин. Би эр хүнийхээ хувьд ч УИХ-ын гишүүнийхээ хувьд ч өөрийнхөө намыг бусдаар доромжлуулахгүй. Манай намыг шүүмжилж болно, түүнийг хүлээж авна. Харин доромжлолыг бол хэзээ ч хүлээж авахгүй. Манай намын мянга мянган гишүүн байна. Хэрвээ иймэрхүү байдал  цааш үргэлжилбэл парламентад болж байгаа хэрүүл гудамжинд гарахаас өөр аргагүй байдалд шилжих нь гэсэн мэдрэмж надад сая төрсөн. Бид и...

ТАМЫН ТОГОО

Тамын тогооны үлгэр ийг хүн бүр мэдэх билээ. Үлгэр ч гэж дээ, зүйрлэл гэвэл илүү зохимоор. Монголчууд өөрсөддөө зориулж зохиосон юмдаг уу даа.  Уг нь улайтал үнэнийг нь хэлчихсэн байгаа  биз? Гэхдээ онцлог нь (харамсалтай нь ч гэхээр юм уу) бидний зарим Монголчууд улайдаггүй л байхгүй юу даа!  Иймэрхүү онигоонд орохоосоо бид ичихгүй ээ, гэхдээ хэн нэгэнд байгаа шиг гоё хувцасгүй бол бид гадаа гарахаасаа ичиж үхнэ. Хоосон хонож байгаад ч хамаагүй,эсвэл өр зээл тавьж байгаад тэр хувцасыг, болж өгвөл илүү гоёыг, бас үнэтэйг нь авч өмссөний дараа бидний ичих булчирхай ажиллахаа больж санаа маань амардаг. Бие биендээ атаархаж, атаархсаны улмаас хорсож бухимдаж явдгаа нуухгүйгээр барахгүй бүр улаан цагаандаа гарч  яавал хорлох, чадах вэ гэж бодож нөгөөх хүнээ доош нь чангааж татаж унагадаг тухайгаа  энэхүү тамын тогооны үлгэр гэгчээр өгүүлэн өөрсдийгөө ихээр шоолон шүүмжлэх боловч өөрчилж засах тухай  ярих нь ховор. Яг л нөгөө сүүлийн үед моодонд ороод байгаа...

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баттөр авилга авсан уу?

Image
Даваахүүгийн БАТТӨР Халаагаа удахгүй өгөх гэж  байгаа Батболдын засгийн газрын томоохон албан тушаалтан болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр гэгч нөхрийг Авилгатай Тэмцэх Газар (АТГ) шалгах хэрэгтэй байна. Өдрийн сонины сүүлийн  дугааруудад мань эрийн тухай ноцтой мэдээллүүд гарчээ. Хоёр асуудал дээр тэр нөхрийг шалгах хэрэгтэй. 1. Шинэ засгийн газар ажлаа авах цаг ойртож байгаа энэ цаг мөчид тэрээр яаман дотроо чухал албан тушаалууд дээр "өөрийн"  хүмүүсийг  томилжээ. Сангийн яамны дараах албан тушаалд сэлгээ хийсэн байна: - Төсвийн бодлогын газрын  даргаар Г.Ганбат - Орлогын хэлтсийн даргаар  Б.Доржсэмгэд - Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргаар Б.Батцэцэг - Зээл тусламж, хамтын ажиллагааны газрын даргаар  Т.Доржханд - Зээл тусламж,хамтын ажиллагааны газрын орлогч даргаар Б.Төгөлдөр Дээрх сэлгээнүүдийг  Их Хурлын сонгуулийн дүн гарсаны дараа 1 сарын дотор багтаан амжуулсан байх юм. Баттөр ажл...

Сэтгэл сэргэж , итгэл ирлээ

Нямдорж сайд өрөөгөө суллаж өгөхгүй байна л гэнэ. Их Хурлын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ зөвшилцөөгүй учраас анхны хуралдаанд оролцож  чадахгүй л гэнэ. Архи, ундаа, мөнгө тарааж гарч ирсэн хүмүүсийг нь тангарагийг нь өргүүлсэнгүй л гэнэ.  Энэ Ардын Нам алиалж дуусахгүй юмаа. Ирэх 4 жилд энэ нам энэ мэтээр их гай төвөг болж , "хорлон сүйтгэх" үйл ажиллагаагаа эрчимтэй хийж саяын сонгуульд ялагдсаныхаа "өшөөг" авах бизээ. Тэдэнд Монгол улсын хөгжиж дэвжих, хүн ардынх нь амьдрал сайжрах зэрэг асуудал чухал биш бололтой. Алдсан эрх мэдлээ яаж эргүүлж олж авах, түүний тулд Ардчилсан Намыг гутаах, хийх ажилд нь  зориудаар саад болж нэр хүндийг нь унагаах ажлыг яаж хийх вэ гэдгээ л бодож боловсруулж суугаа юм шиг. Саяын сонгуулиар мөнгө тарааж улаан цагаандаа гарсан үйлдлүүдийг  Увс аймагт нэр дэвшиж гарсан МАН-ын Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар болон Өвөрхангайгаас "сонгогдсон"  Чинзориг, Төмөрхүү нар гаргалаа.  Гэвч шүүхээр буруутай нь тогтоогдсон Өвөрхангайн...

АН түүхэн үүрэг хүлээж байна

Ялалт байгуулсан Ардчилсан Намын нөхдөд баяр хүргэе! Ард түмэн энэ удаа бас л "эхийг нь эцээхгүй" гэж шийджээ. Уг нь итгэлээ өгвөл өгсөн шиг өгсөн бол зүгээр байлаа. Дараа нь толгойтой нь ярьж байхад амар байхгүй юу! Дангаараа олонхи болоод засгийн ажлаа хийсэн бол хариуцлагыг нь дараа нь хэнтэй ч хуваалцахгүй хар толгойгоороо хариуцах байсан юм. Одоо нэгэнт дангаараа засгийн гзараа бүрдүүлж чадах хэмжээнд хүртэл суудал авч чадаагүй болохоор бусадтай эвсэхээс өөр аргагүй болж байна. Манай сонгогчид ийм л заваан юм хийж орхиж дээ. Хэнтэй эвсэх вэ?  МАН-тай лав үгүй байх. Харин МАХН-МҮАН хоёрын байгуулсан "Шударга ёс" эвсэлтэй нэгдэж магадгүй.  Цаадуул нь бага шиг л боож хаагаасай билээ. МАН-ыг засгийн эрхэнд байхад шүүмжилж сүйд болдог байсан "багачууд" АН ялангуут нөгөө хараагаад байсан намтайгаа хамтарч байгаад   ялсан нам руу боорлосон хачин үзэгдэл гарлаа. Уг нь  АН-д баяр хүргэмээр л юм. Гэвч  үгүй юмаа. Тамын тогооны үлгэр үнэн юм байна. АН ч үйлэ...