Posts

Хүрэлсүх иргэний дайнд уриалав

Image
Хүрэлсүх У. За хүмүүс ээ, цаана чинь болохоо байж байх шиг байна даа. МАН-ынхан сонгуульд ялагдсандаа гутарч, бухимдсандаа энэ улс орныг хөнтөрч хаяхаас ч буцахгүй бололтой. Лидер гэгдэх лойдорууд нь түрүүчээсээ тэсэрч эхэллээ. Хүрэлсүх гэгч нөхөр сая АН-ын Баярсайханыг Төрийн ордон дотор цохиж авч гарынхаа загатнааг гаргажээ.  МАН-ын  ерөнхий нарийн байсан энэ Хүрэлсүх гэдэг ойворгон, жаахан мулгуудуу залуу энэ явдлын дараа өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна: - " ... МАН гэдэг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирсэн, улстөрийн ууган хүчин. Би эр хүнийхээ хувьд ч УИХ-ын гишүүнийхээ хувьд ч өөрийнхөө намыг бусдаар доромжлуулахгүй. Манай намыг шүүмжилж болно, түүнийг хүлээж авна. Харин доромжлолыг бол хэзээ ч хүлээж авахгүй. Манай намын мянга мянган гишүүн байна. Хэрвээ иймэрхүү байдал  цааш үргэлжилбэл парламентад болж байгаа хэрүүл гудамжинд гарахаас өөр аргагүй байдалд шилжих нь гэсэн мэдрэмж надад сая төрсөн. Бид и...

ТАМЫН ТОГОО

Тамын тогооны үлгэр ийг хүн бүр мэдэх билээ. Үлгэр ч гэж дээ, зүйрлэл гэвэл илүү зохимоор. Монголчууд өөрсөддөө зориулж зохиосон юмдаг уу даа.  Уг нь улайтал үнэнийг нь хэлчихсэн байгаа  биз? Гэхдээ онцлог нь (харамсалтай нь ч гэхээр юм уу) бидний зарим Монголчууд улайдаггүй л байхгүй юу даа!  Иймэрхүү онигоонд орохоосоо бид ичихгүй ээ, гэхдээ хэн нэгэнд байгаа шиг гоё хувцасгүй бол бид гадаа гарахаасаа ичиж үхнэ. Хоосон хонож байгаад ч хамаагүй,эсвэл өр зээл тавьж байгаад тэр хувцасыг, болж өгвөл илүү гоёыг, бас үнэтэйг нь авч өмссөний дараа бидний ичих булчирхай ажиллахаа больж санаа маань амардаг. Бие биендээ атаархаж, атаархсаны улмаас хорсож бухимдаж явдгаа нуухгүйгээр барахгүй бүр улаан цагаандаа гарч  яавал хорлох, чадах вэ гэж бодож нөгөөх хүнээ доош нь чангааж татаж унагадаг тухайгаа  энэхүү тамын тогооны үлгэр гэгчээр өгүүлэн өөрсдийгөө ихээр шоолон шүүмжлэх боловч өөрчилж засах тухай  ярих нь ховор. Яг л нөгөө сүүлийн үед моодонд ороод байгаа...

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баттөр авилга авсан уу?

Image
Даваахүүгийн БАТТӨР Халаагаа удахгүй өгөх гэж  байгаа Батболдын засгийн газрын томоохон албан тушаалтан болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр гэгч нөхрийг Авилгатай Тэмцэх Газар (АТГ) шалгах хэрэгтэй байна. Өдрийн сонины сүүлийн  дугааруудад мань эрийн тухай ноцтой мэдээллүүд гарчээ. Хоёр асуудал дээр тэр нөхрийг шалгах хэрэгтэй. 1. Шинэ засгийн газар ажлаа авах цаг ойртож байгаа энэ цаг мөчид тэрээр яаман дотроо чухал албан тушаалууд дээр "өөрийн"  хүмүүсийг  томилжээ. Сангийн яамны дараах албан тушаалд сэлгээ хийсэн байна: - Төсвийн бодлогын газрын  даргаар Г.Ганбат - Орлогын хэлтсийн даргаар  Б.Доржсэмгэд - Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргаар Б.Батцэцэг - Зээл тусламж, хамтын ажиллагааны газрын даргаар  Т.Доржханд - Зээл тусламж,хамтын ажиллагааны газрын орлогч даргаар Б.Төгөлдөр Дээрх сэлгээнүүдийг  Их Хурлын сонгуулийн дүн гарсаны дараа 1 сарын дотор багтаан амжуулсан байх юм. Баттөр ажл...

Сэтгэл сэргэж , итгэл ирлээ

Нямдорж сайд өрөөгөө суллаж өгөхгүй байна л гэнэ. Их Хурлын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ зөвшилцөөгүй учраас анхны хуралдаанд оролцож  чадахгүй л гэнэ. Архи, ундаа, мөнгө тарааж гарч ирсэн хүмүүсийг нь тангарагийг нь өргүүлсэнгүй л гэнэ.  Энэ Ардын Нам алиалж дуусахгүй юмаа. Ирэх 4 жилд энэ нам энэ мэтээр их гай төвөг болж , "хорлон сүйтгэх" үйл ажиллагаагаа эрчимтэй хийж саяын сонгуульд ялагдсаныхаа "өшөөг" авах бизээ. Тэдэнд Монгол улсын хөгжиж дэвжих, хүн ардынх нь амьдрал сайжрах зэрэг асуудал чухал биш бололтой. Алдсан эрх мэдлээ яаж эргүүлж олж авах, түүний тулд Ардчилсан Намыг гутаах, хийх ажилд нь  зориудаар саад болж нэр хүндийг нь унагаах ажлыг яаж хийх вэ гэдгээ л бодож боловсруулж суугаа юм шиг. Саяын сонгуулиар мөнгө тарааж улаан цагаандаа гарсан үйлдлүүдийг  Увс аймагт нэр дэвшиж гарсан МАН-ын Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар болон Өвөрхангайгаас "сонгогдсон"  Чинзориг, Төмөрхүү нар гаргалаа.  Гэвч шүүхээр буруутай нь тогтоогдсон Өвөрхангайн...

АН түүхэн үүрэг хүлээж байна

Ялалт байгуулсан Ардчилсан Намын нөхдөд баяр хүргэе! Ард түмэн энэ удаа бас л "эхийг нь эцээхгүй" гэж шийджээ. Уг нь итгэлээ өгвөл өгсөн шиг өгсөн бол зүгээр байлаа. Дараа нь толгойтой нь ярьж байхад амар байхгүй юу! Дангаараа олонхи болоод засгийн ажлаа хийсэн бол хариуцлагыг нь дараа нь хэнтэй ч хуваалцахгүй хар толгойгоороо хариуцах байсан юм. Одоо нэгэнт дангаараа засгийн гзараа бүрдүүлж чадах хэмжээнд хүртэл суудал авч чадаагүй болохоор бусадтай эвсэхээс өөр аргагүй болж байна. Манай сонгогчид ийм л заваан юм хийж орхиж дээ. Хэнтэй эвсэх вэ?  МАН-тай лав үгүй байх. Харин МАХН-МҮАН хоёрын байгуулсан "Шударга ёс" эвсэлтэй нэгдэж магадгүй.  Цаадуул нь бага шиг л боож хаагаасай билээ. МАН-ыг засгийн эрхэнд байхад шүүмжилж сүйд болдог байсан "багачууд" АН ялангуут нөгөө хараагаад байсан намтайгаа хамтарч байгаад   ялсан нам руу боорлосон хачин үзэгдэл гарлаа. Уг нь  АН-д баяр хүргэмээр л юм. Гэвч  үгүй юмаа. Тамын тогооны үлгэр үнэн юм байна. АН ч үйлэ...

МАН хэзээ ч шударга байж чадахгүй нь

Ардчилсан намаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат , УИХ-ын гишүүн З.Энхболд нар оролцож, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн гаргаж байгаа зөрчил, сонгогчдын нэрийн жагсаалтад гарч буй зөрчил болон МАН -ын нэр дэвшигчид сонгуулийн тухай хууль зөрчиж, бэлэн мөнгө тараасан талаархи баримтыг дэлгэлээ. Тэд “УИХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтыг СЕХ-нд хүргүүлсэн байгаа. Гэвч сүүлийн үед нийслэлийн зарим дүүргийн хороонд нэг айлд олон тооны сонгогчийн нэрийн жагсаалтыг оруулсан байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны засаг дарга асан Д.Балжиннямын гэрийг хаяг болох тус дүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 23-р гудамж хоёр тоотод 30 сонгогчийг нэмж бүртгэсэн байна. Энэ мэт үйлдэл удаа дараа гарч бусад хороодод ч мөн давтагтаж, байгаа бөгөөд төрийн албан хаагч сонгуулийн тухай хууль зөрчиж байгаад шүүмжлэлтэй хандаж байна” хэмээв. Тус намаас хийсэн дараагийн мэдээлэл нь ...

Зорьсондоо тууштай байвал яасийн?

Монголчууд бие биенээ барьж иддэг болжээ. Алтан Дорнод гэгч алтны компаны хамгаалагчид болох хэдэн зэрлэг малнууд нутгийн малчдыг айлган сүрдүүлж, дарамталж, тэр ч байтугай 2 ч хүнийг хэрцгийгээр зодож нэгнийх нь аминд хүрсэн байна. Нөгөө хүн нь тун хүнд байгаа гэнэ. Нинжанууд  тэр компаны талбай руу орсон юмаа даа, янз нь. Тэглээ гээд хүнийг алдаг тэд хэн бэ? Хүний аминаас үнэтэй алт эрдэнэс гэж байдаг байх нь.  Угаадасыг нь овоо өгсөн нохойнууд уу харин тэд чинь. Саяхан даа, нэг жаал хүүг дайрч алсан машин дотроос гарч ирсэн согтуу эмэгтэй нөгөө дайруулаад өнгөрчихсөн хүү дээр очоод хөлөөрөө өшиглөж амьд эсэхийг нь шалгаж байгаа маягтай аашилсан тухай сонин дээр шуугив даа. Согтуу ч гэсэн сохор ухаантай гэдэг биш бил үү?  Хүн дайруулчихаад байхад түргэн дуудаж, эмч иртэл анхны тусламж үзүүлэх нь бүү хэл нохой дайраад алчихсан аятай загнах тэр хүн сүг гэмээр гичийний үйлдлийг юу гэж ойлгох вэ? Монголчууд хүнээ байчихаагүй, хүнлэг ард түмэн хэвээрээ гэдгээ Ерөнхийлөг...