Posts

Архи чи бидний зовлонд цадах болоогүй юу?

Архийг идээний дээд гэж өргөмжлөн шимсээр байгаад бид бүгдээрээ архичин болчихлоо. Хэн нь хэнийгээ хэлэхэв. Ихэнх нь навсархай хувцастай архичид байхад цөөн хэсэг нь гонжоомтой архичид аж. Архичин Монгол гэдэг нэрэндээ ч дасаж орхиж. Бүгдээрээ АА-ийн гишүүн болж цуглаанд нь суухаар болжээ. Төр засгийн тэргүүд маань хүртэл Сүхбаатарын талбай дээр олны өмнө шал согтуу, хүнээр түшүүлчихсэн гарч ирж үлгэр үзүүлэв дээ, дээхэн. Одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж маань архигүй баяраа тэмдэглэцгээе, архигүй хурим найраа хийцгээе гээд л сайхан уриалга гаргасаныг хүмүүс дэмжиж л байгаа харагдах юм. Зарим нь инээд доог болгоод тоохгүй ч бий байх. Гэхдээ яахав дээ, ингэж уриалж байгаа нь их юм. Өөрөөр мань эр яг гардаад юу ч хийж чадах билээ дээ. Монголчуудын маань нэг хэсэг архины эсрэг дайныг дэмжиж байгаа нь сайшаалтай. Гэхдээ жирийн иргэд тэмцээд эрх мэдэлтэй албан тушаалтангууд санаачлага гаргаж ажил болгохгүй бол хэрэг алга. Архи ямар гай авчирдагийг салбар салбартаа бодитоор харуулж арх...

Баригдвал яанаа гэж ерөөсөө нэг ч удаа бодож байгаагүй юм байх даа

Image
Японд байгаа гэдгээ мартчихаад даваагаа найраад явж байсан 5 монгол сумоч шившгээ тариад нутаг буцах болж дээ. Улсын наадмын торгон гэх боловч яагаад ч торго шиг биш зүлгэн дээр мөнгө хармаалчихаад харайлгаж явна гэж арай бодоод явсан баймааргүй юм. Баригдвал яанаа гэж нэг ч удаа бодож байгаагүй гэж үү? Энэ чинь зүгээр нэг наадмын барилдаан биш, та нарын амь амьдралын хувь заяатай холбоотой нэг ёсны хоолоо олж идэх ажил чинь байсан биз дээ? Бид нарын орлого олдог үндсэн ажил чинь энэ сумо барилдах гэдэг ажил учраас энэ ажлаа сайн хийх нь чухал, хуурч мэхлэхгүй үнэн шударгаар хийх нь бүр ч чухал гэж бодож яваагүй юм уу, Мөнх-Оргил оо, Базарсад аа, Өнөржаргал аа, Ганболд оо, Лхагваа? Одоо тэгээд юу хийж амьдарна аа? Сургуульд сурч ямар нэгэн мэргэжил эзэмших үү? Насаараа зүгээр суугаад идчих хэмжээний мөнгө байтугай энд тэнд хөрөнгө оруулчих хэмжээний , эсвэл хувийн бизнес нээх хэмжээний мөнгө хурааж чадаагүй л болов уу. Ах дүүс тэтгээд болно биз дээ гэж үү? Тийм л дээ. Монгол...

Лүндээжанцан та худлаа лүндэгнэхээ болиорой

Image
4 сарын 4-ны Өдрийн сонинд МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ярилцлага өгчээ. Мань эрийн цаад санаа энэхүү ярилцлагаас ингэж ойлгогдож байна: - Яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах,гэхдээ хамгийн чухал нь Их Хурал 2 танхимтай байна гэж өөрчлөх. (Ингэж өөрчлөх төслөө аль хэдийн хийчихээд бэлдчихсэн бололтой.) 3-4 сарын хугацаа үлдсэн учраас түргэлэхгүй бол болохоо байлаа гэж шавдуулж байна. Тэгээд дараа нь түүндээ тааруулж Сонгуулийн хуулиа шинээр зохионо гэнэ. - Хэрэв Үндсэн хуулиа өөрчилж амжихгүй бол Сонгуулийн хуулиар оролдоод яах вэ, одоогийн мөрдөж байгаагаар нь сонгуулиа явуулчихаад дараагийн Их Хурал Үндсэн хуулиа өөрчлөх болбол тэр үед нь нэгмөсөн Сонгуулийн хуулиа солъёо гэсэн санаа хэлж байна. За тэгээд ярилцлагыг нь уншаад байхад үнэхээр инээдтэй шалтаг, худлаа шалтгаан хэлж Үндсэн хууль өөрчлөх асуудлаа зөвтгөөд байгаа нь илт харагдаж байна. Энэ тухай одоо тайлбарлая: - Яагаад 2 танхимтай парламентын хэлбэрийг дэмжээд унав гэсэн асуултанд...

Баяр аа, чи сэлж чадах уу?

Image
Энэ Баяр гэж үйлтэй амьтан байнаа. Овоо боловсорсон сэхээтэн, ирээдүйтэй нөхөр байна гэж бодож байсан маань эндүүрэл байжээ. Яаж ч бодсон Монголын улс төрд хэрэггүй шаарнуудын нэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байх юм. Одоо тэрээр хийсэн нүглийнхээ горыг амсаад амьтны хараал идсэн шигээ Америкт орогнож байна. Сүүлийн үед Баярыг бусад нөхдийнх нь хамт (Хууль зүйн сайд байсан Мөнх-Оргил ба Цагдаагийн дарга Амарболд) Гаагийн Олон улсын шүүхэд өгөх сураг байна. Мөн зарим хүчний зүгээс Баярыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон хүний тоонд оруулах талаар хууль санаачлуулахаар Америкийн хуульчид хандах бодолтой байгаа тухай бичиж байна. Уг нь их ирээдүйтэй хөдөлсөн нөхөр л дөө. МАХН-ын дарга болоод, Монгол Улсын Ерөнхий сайд болоод л. Гэхдээ мань эр нэг юман дээр алджээ. Тэр нь юу вэ гэхээр жам ёсны юмыг тэр жамаар нь явуулахгүй, үлгэрлэвэл, уулнаас буух үерийн усыг сөрж зогсож болно гэж бодсон аж. Энэ утгаар, 2008 оны сонгуульд МАХН ялагдаж мэдэхээр байна гэдгийг ойлгоод, ямар ч үнээр хама...

Хүүхдийн төлөө худлаа ЗА гэхээ больцгоо

Image
Монголын Морин спортын холбоо гэж нэг ажилгүй газар байнаа. Ажилгүй гэдэг нь арчаагүй гэсэн утгаар юм шүү дээ. Уг нь төрөлжсөн байгууллага ухаантай юм болохоор морин уралдаантаи холбоотой бүх л асуудлыг зохицуулж шийдэж, хариуцаж зохион байгуулж байдаг болов уу. Гэхдээ болоогүй байнаа. Хэд гурван чухал асуудал шийдлээ хүлээгээд байгаа тухай энд хөндөж ярья: 1. Хурдан морь унадаг хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах Хэвлэлд мэдээлсэнээр 1996 оноос хойш бүрэн бус мэдээгээр 18 хүүхэд хурдан морь унаж яваад уралдааны замд осолдож амь насаа алдсан гэжээ. Мөн 2003-2007 онуудад нийт 816 хүүхэд уралдааны замд мориноос унаж гэмтэж бэртсэн гэсэн мэдээ байна. Сая л гэхэд 2011 он дөнгөж гараад хөдөө болсон багахан шиг морин уралдааны үеэр нэг хүүхэд осолдож нас барсан эмгэнэлт явдал гарлаа. Энэ тухай Өдрийн сонин хангалттай сурвалжлага хийж нийтлүүлсэнийг олж уншаа биз дээ. Манайхан дэндүү хэнэггүй юм. Яачихсан улс гэхээрээ зүгээр байсан хүүхэд зуурдаар эндээд байхад цочроо авдаггүй, тоод...

МАХН-ын хагарал

Image
Манлай нам МАХН дотроосоо хагарч хоёр хуваагдлаа. Юутай баяр, юутай баясгалан! Цоохор цэрэг гэдэг шиг аль нь хэн бэ гэхийн аргагүй эрээвэр хураавар юмны цуглуулга байсанаас ингээд ялгарч тодорсон нь уг намдаа ч, гадны дайсандаа ч тустай хэрэг болжээ. УИХ-ын гишүүн Шинэбаяр гардан зохион байгуулан, экс ерөнхийлөгч Энхбаяр арыг нь дааж энэ үйл явцыг гүйцэтгэж чадлаа. Хуучин МАХН нэрээ сольж МАН болсон энэ мөчийг чадамгай ашиглаж жинхэнэ улаан намыг сэргээн байгуулах нь энэ. Намын дарга нь мэдээж "Number One" Намбарын Энхбаяр. Энхбаяр ерөнхийлөгчийн хувьд бол мэдээж ингэж тоглох нь хуучин намаасаа гадуурхагдсан түүний хувьд дахин улс төрд гарч ирэхийн тулд зайлшгүй шаардлагатай байсан биз. Тэрнээс биш мань хүн нэг их улаан хувьсгалч учраас МАХН-ыг дахин төрүүлсэн ч юм биш байхаа. Уг нь бол нөгөө нэрээ сольсон талд (МАН-д) давхиж явах ёстой хүн юм байгаа юм шд. Гэхдээ цаадуул нь золичихсон учраас өсөрхөж хариугаа авах санаатай нь тодорхой. Ардчилсан гэдэг гуншинтай ...

Би Хүрэлсүхтэй барьцаж байна

Image
Би Хүрэлсүхтэй барьцаж байна. Манай Ерөнхийлөгчийн толгой нь яаж эргэхээрээ МАХН-ын Генеральный секретарь Хүрэлсүхийг ( зураг үз) Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулж "Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон"-гоор шагнадаг байнаа? Генсек болохоор манжилж байгаа юм уу? Өөр баяр маяраар шагнасан бол ч одоо яая гэхсэн. Долигоноод өнгөрч гэж бодохсон. Тэгсэн чинь хамгийн заналт дайснаа өөрсдийнхөө баяраар төрийн том бялуугаар мялаадаг гэж байгаа! Тэгж ярих юм бол тэр үеийн МАХН-ын хуучин удирдлагууд ухаалаг загнаж буулт хийсний хүчинд цус урсаагүй хувьсгал хийж чадсан юм. Тийм учраас шагнал авах ёстой улсууд чинь тэр үеийн төр засгийн толгойд байсан хүмүүс. Батмөнх гуай, Очирбат гауй, Бямбасүрэн гуай, Жасрай гуай гээд л. Даш-Ендон даргад өгчихсөн ч барьцаад байх юм алга. Тэгсэн чинь юу вэ, энэ Хүрэлсүх гэдэг нусгай бацаанд өгдөг байна шүү! Энэ хүүхэд тэр үед юун одон авахаар гавъяа байгуулах манатай, жихэвчиндээ шээс алдаад сууж байсан байх. Энэ хүн өнөөдөр одонг...