Ц.Энхбаяр гуайг тэнгэр ивээх болтугай
Ц.Энхбаяр (алуулсан хүүгийн эцэг) 2008 онд болсон булхайтай сонгуулийн дараах үймээний үеэр 5 хүний амийг хороосон хэрэг нэхэл хатуутай байна. Арга ч үгүй юм. Шударга ёсыг тогтоох ёстой төр засаг нь, хууль шүүх нь ажиллаж чадахгүй бол иргэд өөрсдөө хувиараа "цусан өшөө" авах нь ойлгомжтой асуудал. Ц.Энхбаяр гуай хүүгээ алуулчихаад өдий олон жил "хэл ам" хийж явахдаа үхсэн хүнийг босгоод ир гэсэнгүй. Харин буруутнуудад зохих цээрлэлийг үзүүлж, дахин ийм явдал болох ёсгүй юм байна шүү гэдгийг үе үеийн эрхтэн дархтангуудад, албан тушаалтнуудад, хүчний байгууллагын ажилтнуудад мэдрүүлж ойлгуулах гэснийх. 5 хүний амийг Энхбаяр гуай бусад хохирогчдоо төлөөлж нэхэмжилж байна. Таван хүнийг нохой шиг буудаж алах үед засгийн эрхийг барьж байсан МАН болон тус намаас сонгогдсон Ерөнхий сайд асан С.Баяр , Хууль Зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар бүх эрх мэдлийг гартаа атгаж байсан. Компаны ажил бүтэлгүйтвэл захирал нь, арми нь ялагдвал генерал нь хариуцлага хүлээд...