Монголын цаг уурч "Мэлхийнүүд" ажлаа хийж чадаж байна уу?
Цаг агаарын мэдээ гэдэг бол тэр болгон хүмүүсийн хөндөөд, шүүмжлээд байдаггүй сэдэв. Манайхан болсон хойно уужуу тайван зангаараа, "Цаг уурын станцын мэдээ зөрж л байдаг юм" гэсгээд тоохгүй. Тэгсэн мөртлөө Өвөр Монголын цаг агаарын мэдээг их шоолноо. "Бороо орж ч магадгүй, орохгүй ч байж магадгүй, юу ч гэсэн борооны шүхрээ аваад яваарай" гэж зарладаг гэнээ гэж ирээд л наг наг хөхрөх. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч л энэ байх. Саяхан Ийгл ТВ-ээр хөдөөгүүр тариалан ургацын байдалтай танилцсан сурвалжлага үзүүлж байнаа. Сэлэнгийн бил үү, нэг компаний нөхөр хэлж байна. "Бид чинь цаг агаарын мэдээ л их сонсож суудаг юм шүү дээ" гэж. Аргагүй. Цаг агаартай ажлаа уялдуулж явуулдаг бизнестэй улс чинь. Тэгээд цааш нь мань эр, "Цаг агаарын мэдээгээ үнэн зөв өгч байвал бидэнд их хэрэгтэй байх юм. Ядаж 5 хоногийн урьдчилсан мэдээгээ зөв өгчихмөөр. Тэрнээс олон хоногийнх, сарынхаа байг гэхэд" гэж учирлалаа. Яасан гэсэн чинь, наадмаас өмнөхөн тэр...