Шүүх эмнэлгийн "бизнес"
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн" буюу бидний хэлж дадсанаар "Шүүх эмнэлэг" дахиад л хэл аманд өртлөө. Уг ёзоороор нь цэвэрлэхгүй бол болохоо байсан газар даа. Г.Алтанхүү гэдэг "гоё" нэртэй харгис алуурчны гарт амиа алдсан Б.Цэдэн-иш хэмээх 21-хэн настай залуу бүсгүйн цогцсыг энэ "хүрээлэн" гэдэг гоё нэртэй газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн эмч нар "шинжилж" үзээд "гадны нөлөөгүй" нас баржээ гэсэн шийдвэр гаргаж, ар гэрийнхнийх нь нүүр рүү нулимжээ. Нулимжээ гэж хэлдэг учир нь талийгаач бүсгүйн зүрх нь гэнэт зогсоогүй, эсвэл зүгээр гүйж яваад траншейний нүхэнд унаж эндээгүй билээ. Илэрхий юман дээр ийм илт худлаа дүгнэлт гаргаж ядарсан хүмүүсээр тохуурхсан байна. Үнэндээ "тохуурхаагүй" , зүгээр л "том юман дээр ажилласан" байхгүй юу. Г.Алтанхүү эхнэрээ байнга хардаж, зоддог байсан бөгөөд хамгийн сүүлийн халдалт ийнхүү аминд нь хүрчээ. ...