Ерөнхийлөгчийн засаглал Монголд хамгийн тохиромжтой
Доктор Л.Мөнх-Эрдэнэ Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сангаас олон зуун саяар нь, тэрбумаар нь манай эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө хамааралтай компани, аж ахуйн нэр дээр авчихсан байна гээд цаагуур чинь бөөн яриа. 60 тэрбумыг зөвхөн нийслэлийн тойргуудад босгож төрийн албыг урьдчилж зарах хуйвалдаан зохиож байжээ л гэнэ, тендэр өөртөө авсан л гэнэ, найз хамсаатнууддаа авч өгсөн л гэнэ, лицензийн наймаа гаарлаа л гэнэ, Их Хурлын эрхэм гишүүд маань тус бүр 8 тэрбум төгрөг захиран зарцуулах эрхтэй боллоо л гэнэ, төсөв зохиохдоо өөрсдийнхөө тойрогт ахиу мөнгө батлуулах гэж бөөн хэрүүл маргаан болсон л гэнэ. Энэ мэтээр нуршаад байвал хэл ам таталсан үй олон үйл явдал болж бидний уур уцаарыг барах бөгөөд ийм байдлаар бидний Монголчууд 30-аад жилийг ардаа үджээ. Тэд маань дураараа тонгочсоор, бид нь нервээ барсаар. Нэг хэрэг илрээд л баахан шуугиан болж давалгаалдаг. Амтай болгон мэддэг хараалаа харамгүй цацна. Тэгж тэгж жаахан тайвшраад ...