Posts

Түрүү булчирхайг эмчлэх нь

Image
Түрүү булчирхай (шараар будсан). Дундуур нь шээсний сүв явна Нэг найзын маань аав нь түрүү булчирхайн хавдартай болоод хамгийн хүнд шатандаа орсон гэж байна. Хавдар нь нурууны яс руу нь үсэрхийлжээ. Шээс нь зарим үед хаагдаж, ер нь бол хүндрэлтэй болсон юм гэнэ. Гуурс ч тавиулж үзсэн юм байх. Монголын эмч нар хоногийн тоо  бага үлдсэн гэсэн юм байх. Аргаа барсан ар гэрийнхэн нь сайн гэсэн болгоныг олж хэрэглэж байна. Гэвч өнөөдрийн байдлаар ямар нэгэн хавдрыг толгойны өвчин шиг амархан эдгээчихдэг эм дэлхийд байхгүй байгаа. Тийм шидэт эмийг гаргаж авах гээд орон орны эрдэмтэд ажиллаж байгаа нь ойлгомжтой. Харамсалтай нь бүтсэн юм алга. Израйль-Канадын нэг компани хавдрын эсийг үхүүлдэг үйлчилгээтэй тарилга туршиж байгаа гэсэн. Туршилтын шатанд үзүүлэлт нь сайн байгаа гэж дуулдана. Нийтийн хэрэгцээнд зах зээл дээр гартал бас хэдэн жил туршигдах бололтой. Ихэнх төрлийн хавдрыг эдгээх чадвартай л гэнэ. Хавдрыг анагаах эм бий болтол хэдэн жил ч болох юм, бүү мэд. Монголчууд дэн...

Баабарын дотор орж үзэх юмсан

Image
Б.Батбаяр (Баабар) Нийтлэлч  Баабар Монголын эдийн засгийн Чуулга 2018 -д оролцож үг хэлжээ. "Эх оронч үг" гэдэг гарчигтайгаар өөрийнхөө сайт дээр тавьсаныг ЭНД ДАРЖ  уншина уу. Баабарыг эх оронч гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ заримдаа санаатай, санаандгүй нь мэдэгдэхгүй "тэрс" юм ярих нь бий.  Ардчилсан хөдөлгөөн үүсэхэд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулсаныг хэн ч үгүйсгэж чадахгүй бөгөөд Монголын түүхэнд нэр нь бичигдсэн хүний нэг. Нийтлэлч маань Монголчууд тэнэг учраас ажил хийлгэдэггүй, цуурхагчид ба гүтгэгчид эх орноо хорлож байна гээд  Оюутолгой төслийг болон түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан хүмүүсийг өмгөөлсөн санаа хэлжээ. Тэнэг байх, боловсрол гэгээрэл муутай байх хоёр маш том ялгаатай л даа. Монголчууд өнөөдөр боловсрол мэдлэг (улс төр ба эдийн засгийн г.м.) муутай гэдэг нь үнэн. Төрийн бүтэц, тогтолцоо, засаглалын хэлбэр гэх мэт сэдвээр шалгалт авбал бүгд л унах байх. Ямар сайндаа л Засгийн газрын хийх ажлыг Ерөнхий сайдаас биш Ерөнхийлөг...

Бөөрний архаг үрэвслийг яаж эмчлэх вэ?

Image
Richard Bright (1789-1858) Брайт'с өвчин   (Bright's disease. Анх нээсэн хүн Ричард Брайтын нэрээр нэрлэсэн ) буюу архаг, ужиг бөөрний үрэвсэл гэдэг өвчнийг яаж шээсээрээ анагаах вэ? Энэ талаар Армстронг номондоо юу гэж бичсэнийг хүргэе. Тэрээр ийм өвчтэй 40-өөд насны эмэгтэйг хэрхэн эмчилсэн тухайгаа бичжээ. Хэрвээ ийм өвчтэй хүн байвал дараах  аргаар эмчлээд үзэх хэрэгтэй. Хүндэрч ужигарсан бөөрний өвчнийг эмч нар угаасаа эмчилж чадахгүй гээд наслах хоногийнх нь тоог хэлчихсэн бол тухайн өвчтөнд алдах юмгүй учраас оролдоод үзэх л хэрэгтэй. Хамгийн гол нь  Армстронгийн эмчилсэн журам зааврыг  яг хатуу дагаж хийх хэрэгтэй. Иймийн тулд туслах хүн хэрэгтэй, мөн өвчтөн өөрөө тийм хүсэл зоригтой байх ёстой. Хүний цусанд байх гол протейний  нэг нь Альбумин бөгөөд үйлдвэрлэгч нь элэг юм. Элэг буюу бөөр чинь хэвийн ажиллахгүй үед альбуминий  зохистой хэмжээ өөрчлөгддөг. Бөөрний үрэвслийн гол шинж тэмдгүүд нь шээсэнд их Альбумин илрэх, бөөр хөөж хавдах, дар...

Подмосковные вечера дууны үгийг хэн сайн орчуулах вэ?

Image
В.П.Соловьёв-Седой Подмосковный вечера гэж нэг гоё дуу байдаг. Дэлхийд түгсэн  алдартай дуу даа. Аяыг нь  Василий Павлович Соловьев-Седой , үгийг нь Михаил Львович Матусовский зохиожээ. В.П.Соловьёв-Седой 1907 оны 4 сарын 25-нд төрсөн. Оросын агуу хөгжмийн зохиолч. Энэ онд 111 насны ой тохиожээ. М.Л.Матусовский 1915 оны 7 сарын 23-нд төрсөн. Алдартай яруу найрагч, шүлэгч. Удахгүй 103 насны ой болох нь. Энэ хоёр алдартны хамтын бүтээл болсон энэ дуу дэлхийн дуу болж чаджээ. Аргагүй л суут бүтээл мөнхөрдөг гэдгийн нэг тод жишээ. Шүлгийнх нь орчуулга олон янзаар, олон хэл дээр бичигдсэн байдаг.  М.Л.Матусовский Оросоор Не слышны в саду даже шорохи, Всё здесь замерло до утра. Если б знали вы, как мне дороги Подмосковные вечера. Речка движется и не движется, Вся из лунного серебра. Песня слышится и не слышится В эти тихие вечера. Что ж ты, милая, смотришь искоса, Низко голову наклоня? Трудно высказать и не высказать Всё, что на сердце у...

Сүүнд ус , бензинд керосин холино

Image
Хольцтой бензин , түлш зардаг тухай бөөн хэл ам болж байна. Болохоос яахав. Бензин, дизелийн түлшинд өөр  нефтийн бүтээгдэхүүн (өөр зориулалтын бодис бололтой) хольж хийгээд зардаг гэх 17  шатахуун түгээх газраас дээж авч шинжлээд үнэхээр хольцтой байсныг тогтоосон гэнэ. 25 ТВ -ийн 25 цаг нэвтрүүлгээр Монголын Шатахуун Хэрэглэгчдийн Холбооны (МШХХ) гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр энэ тухай ярьж байна. Дээж авсан газруудын бензинийг 8 цаг  байлгахад тундас үүсэж байсан гэнэ. Шинжилгээгээр октаны тоо нь мөргөхгүй өөр гарч байсан гэнэ. Жишээлбэл, 92 маркийн бензиний дээжинд октаны тоо нь 92 биш харин  түүнээс бага юм уу их гарч байжээ. МШХХ-оос хэвлэлийн хурал хийж байна МШХХ 4 сарын 24-нд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх , Сангийн сайд, Гаалийн Ерөнхий Газрын дарга нарт хандаж шаардлага өгч байжээ. Тэр шаардлагадаа  хилээр орж ирж байгаа нефтийн нэмэлт бүтээгдэхүүний борлуулалтанд шалгалт хийх, шатахуун хэрэглэгчдийг хохироосон аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тоо...

Газрын наймааны ганцхан жишээ

Image
Богд хааны музейн эзэмшил газрын 40%- ийг нь зарчихсан байсныг иргэд сая л мэдэж бөөн шуугиан болж байна. Зарим УИХ-ын гишүүд эсэргүүцэл илэрхийлж эрх баригчдад захиа шаардлага хүргүүллээ. Анх 2001 онд энэ музейн эзэмшлийн газрыг 5.7 га гэж тогтоосноос өнөөдөр 2.3 га газрыг нь зарчихжээ. Газрын наймаа байхгүй юу! Тухайн үед эрх барьж байсан албан тушаалтнуудын хийсэн ажил.  Одоо хэн тэгж зарав аа гэдгийг шалгах юм бол авилгын асуудал ил болж хэн нь үндэслэлгүйгээр, авилгаар хөрөнгөжсөнийг тодорхой болгох  нэг хэрэг илэрнэ. Тэгж хөөж шалгах эсэх нь л сонин байна. Тийм сонирхол хүсэл өнөөдрийн эрх баригчдад байх болов уу? АТГ үүнийг сонирхох болов уу?  Үүнд эргэлзэж байгаа учир нь тухайн үед өнөөгийн эрх баригчид засгийн эрхэнд байсанд  оршино. 2010-2012 онуудад 3 удаагийн захирамжаар 3 компанид Богд хааны музейн эзэмшлийн газраас тасдаж газар олгосон байна. 2008-2012 онуудад өнөөдрийн эрх баригч МАН , тухайн үед ялагдаж сөрөг хүчин болсон АН -тай ха...

Хууль гууль болох учир шалтгаан буюу бүх завхралын эх үүсвэр юу вэ?

Image
Манайд хууль  журмыг хэрэгжүүлдэг, мөрдүүлдэг, дагадаг хүн, газар гэж алга. Энэ нь хоёр шалтгаантай гэж бодож байна. 1. Хуулийг бичихдээ тухайн асуудлыг мухарлаж шийдэх боломжгүй хийдэг . Мөн утга санаа нь яаж ч тайлбарлаж болохоор салаа утгатай бичигддэг. 2. Хуулийг мердүүлэгч тал (хууль хяналтын байгууллагууд, этгээд) хуулийг хэрэгжүүлэх тал дээр ажлаа муу хийдэг буюу ялгавартай ханддаг. Ингэхдээ зэрэмдэг хуулийг ашиглаж, үзэмжээрээ тайлбарлаж мөрдүүлдэг. Хоёрдахь шалтгаан нь эхнийхтэйгээ шууд уялдаатай. Хамгийн сүүлийн шинэ жишээ бол Авилгатай тэмцэх газрын (АТГ)  одоогийн дарга нарыг солих тухай Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн  саналыг  УИХ хэлэлцэхээс татгалзсан явдал. Хууль Зүйн Байнгын Хороогоор оруулаад л нэгдсэн хуралдаанд хэлэлцэх шаардлагагүй гээд унагаалаа. Одоо ажиллаж байгаа Х.Энхжаргал нь өмнө нь ажиллаж байсан Н.Ганболд өөрийнхөө хүсэлтээр хугацаагаа дуусахаас 1 жилийн өмнө ажлаа өгөх хүсэлт гаргасны дараа томилогдсон хүн. Хүний оронд томилогдсон у...