Хүрэлбаатар хэлээ гаргаад, гараа өргөөд бууж ирэв
Н.Хүрэлбаатар МАН -ын шилдэг боловсон хүчний нэг Н.Хүрэлбаатар Солонгос улсаас буцаж иржээ. Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан нөхөр. Эрүүл мэндийн сайд байсан тэрээр "нууц амрагийнхаа" төрүүлж өгсөн "нууц хүүгийнхээ" гэрт мөнгө дүүрэн сейф хадгалж байсан чинь гай болж хулгай ороод азгүйтсэн золиг. 2 сая 145 мянган юань, 6000 ам.доллар сейфнээс гарч ирсэн гэсэн. Байрны эзэн болох "нууц хүү" нь манай аавын мөнгө гээд хүлээчихсэн аж. Цагдаа тэр үед Хүрэлбаатарыг байцааж байхад элдэв тайлбар хэлж булзааруулж байжээ. "Хүн хадгалуулсан", "манай найзын мөнгө", "эмнэлэг барих мөнгө", "манай баз Батаагийн мөнгө" гэхчлэн янз бүрийн тайлбар өгч байсан аж. Гэтэл шалгагдаж байхдаа Солонгос руу явчихсан юм байна. Байцаагдаж байсан хүн ингээд гадагшаа явчихаар оргон зугтлаа л гэж ойлгосон байна. Цагдаад хэлээд явахгүй яасан юм бол? Хэлчихвэл явуулахгүй гэж бодсон юм болов уу? Бодоод байхад Солонгос руу з...