Posts

Он солигдох мөчид төрсөн бодол

Image
Никитоны Батчулуун гавъяат боллоо За шинэ он гарах гэж байгаа тул жаахан өөдрөг гэрэлтэй байж хуучин оноо үдье.  Ерөнхийлөгч маань 21 хүнд гавъяат цол олгожээ. Сайхан байнаа. Олон хүн гавъяат гэж дуудуулах гавъяа хийжээ гэж ойлгож байна. Учиргүй хавтгайруулаад шагначихсан юм ч алга. Миний хайртай дуртай Никитоны Баачка урлагийн гавъяат болсон байна. Баяр хүргэе! Никитон Монголын урлагт шинэ хуудас, агаар оруулсан гэдэг утгаараа яалт ч үгүй гавъяатай. Зарим хүн ахадсан байна ч гэх шиг юм ярьж байна. Гавъяаны цол ахадна гэж байдаггүй юм. Гавъяа байгуулсан л бол шагналаа авах нь шударга хэрэг. Хөгширсөн хойно нь, эсвэл үхсэн хойно нь нэхэн олгоод ч яах юм билээ. Залуудаа аваад улам урамшиж ихийг хийг л дээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн нээлтийн туузыг хайчилж бас нэг сайхан үйл явдал боллоо. Монголын  нэрийг гаргах үйлдвэртэй болж байна. Сайхан хэрэг!  "Мангас" Рио Тинто чадалтай гэдгээ харууллаа. Манайхан гэрээгээ шинэчилж өөрчлөлт оруулж чадмааргүй бол тэгээд о...

Хилчдэд хайргүй генерал

Image
Гүржав генерал Хил хамгаалах Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Штабын дарга, хошууч генерал С.Гүржав ын сонинд өгсөн  ярилцлагыг уншлаа. Л.Буджав гэдэг хүн ярилцлагыг хийж Өдрийн сонинд нийтлүүлжээ. Бас л нэг тааруухан ярилцлага болжээ. Би ийм голомтгой хүн юм уу, эсвэл сурвалжлагч, сэтгүүлч хүмүүс нь ийм тааруухан бэлтгэгддэг юм уу, бүү мэд. Миний асуугаасай гэсэн асуулт ерөөсөө алга. За тэр улиг болсон  "стандарт" асуултууд мэдээж байх нь ойлгомжтой. Манай хэвлэл мэдээллийн хүмүүс цаг үетэйгээ холбосон асуулт буюу сэдэв хөндөхгүй, одоо яг энэ цаг мөчид уншигчид юуг илүү сонирхож мэдэхийг хүсэж байгаа талаар ямар ч мэдрэмж байхгүй, тэр тухай сонирхдоггүй юм уу гэмээр "хачин" улсууд.(Сэтгүүлчдийг бэлтгэдэг сургууль нь тааруухан юм уу, эсвэл хүндээ байна уу?) Цаснаа явагч Гүржав генерал хаана ямар сургууль төгссөн гэх мэт мэдээлэл хэнд хэрэгтэй юм? Шаардлагатай гэж бодоод байгаа бол ярилцлагынхаа төгсгөлд тусад нь нэмэлт шигтгээ, тайлбар маягаар оруул л да...

Занданшатарыг магтан дуулахуй

Image
Өдрийн сонинд Б. Доржсүрэн гэдэг хүний "Г. Занданшатарт хэлэх үг байна" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Захиалгатай, захиалгагүй энэ тэр гэж маргаад яахав.  Харин тэр хэлээд байгаа юмтай нь холбогдуулаад жаахан сөргөе байз. Занданшатар гэдэг хүн МАН-ын  Ерөнхий нарийн болсоноос хойш хамхуул мэр уруудаж явсан намыг барьж тогтоосон  гавъяатай юм гэнэ.  Тулхтай улс төр судлаачид тэгж хэлж байна гэнэ. Хэн юм тэр судлаачид чинь? Би л лав тийм утгатай нийтлэл, ярилцлага олж уншаагүй юм байна. Манай Монголчуудын нэг онцлог бий. Аливаа юмны тухай ярьж бичихдээ тодорхой эзэнгүй биеэр дамжуулж  өөрийнхөө  санаа оноог илэрхийлчихдэг. Жишээ нь энэ тулхтай улс төр судлаачид гэдэг эзэнгүй бие байна. Үүний ард олон хүн байх гээд байгаа биз? Олон судлаачид. Хэн гэдэг хүмүүс байгаа юм гэхээр барин тавин хэлчих нэр байхгүй л байгаа. "Амьгүй албат" л гаргаж ирээд байдаг. Ард түмэн ингэж хүсэж байна гэж ирээд л массыг өмнөө барьчихдаг нь худалч хүн болгоны амны уншлага б...

Нийслэлийн газрын албаны дарга "Хүрэлсүх"

Image
Уур хүрч байна! Уушиг сагсайж байна! Твиттерээс нэг бичлэг олж үзлээ. Цааш нь ухсан чинь бүр цуврал нэвтрүүлэг болоод явчихлаа. Зарим нэг үзээгүй хүмүүс тэр бичлэгүүдийг заавал үзээрэй. ЮүТюб дээр байгаа. Би бас энд тавьчихлаа. Би энд ердөө ганц л сэдэв хөндмөөр санагдаад бичиж байна. Харьцааны соёл! Хүн хүнтэйгээ зөв, хүндэтгэлтэй харьцах тухай асуудал. Доорхи бичлэг дээр гарч байгаа төрийн албан хаагч Б.Батсайхан иргэн  хүнтэй (тухайлбал нэвтрүүлэг хийж байгаа сэтгүүлч Есөнтөмөр болон зураглаачтай) хэрхэн яаж харьцаж байгааг нэг сайн хараадахаарай! (2-р бичлэг дээр) Б.Батсайхан бол Нийслэлийн Газрын албаны дарга хүн . "Шинэ баян цээж өвчтэй"  гэж үг мэдэх үү, Батсайхан гуай?  Та одоохондоо "Туулын мөсийг долоож" төрийн албанд очоогүй харин магадгүй аль нэг намын (Ардчилсан намын?) далбаан дор энэ чухал албанд очсон болохоор сагсуурах болоогүй шүү. Та бүхэл бүтэн намын нэр баастаж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэр сэтгүүлч таны хувийн гэр оронд ороогүй, танд хөөг...

Эрээнийг Бээжингээр солъё

Image
Америкт саяхан нэг шизотой залуу бага сургуулийн 20 хүүхэд , 6 том хүнийг  буудаж алав даа. Эхлээд гэртээ ээжийнхээ нүүр рүү  буудаж алчихаад мөнөөх сургууль руу явсан гэдэг. Олон хүний аминд хүрсэн гэдэг утгаараа одоо хүртэл энэ хэргийн тухай яриа тасрахгүй байна. Зарим нь алаан хядаантай видео их үздэг нь нөлөөлсөн гэж байхад, өөр нэг хэсэг нь бууны хяналтыг сайжруулж чангалах хэрэгтэй гэж байна. Гэтэл  буунд "дуртай" Америкчууд  бууны буруу байхгүй гэж буугаа өмөөрнө. ТВ, радиогоор сонсогч үзэгчид өөр хоорондоо цэцэрхсээр. Тэгсгээд цаг хугацаа улирахын эрхээр аяндаа мартацгаадаг ажгуу.  Яг л нөгөө голын мөсөн дээр урсаад алга болдог ээж хүү хоёрын хэрэг шиг. Эрээн хот Монголчууд ганзагын наймаа эрхэлж "импортоор занимаалдаж" эхэлсэн үеэс эхлэн Эрээн  гэдэг Хятадын хот руу явцгаах болсон. Тэр үед Эрээн гэдэг хот доожоо муутай  балгас шиг юм байсан чинь одоо өнгө зүс засаад танигдахаа байсан хэмээн шогширцгооно. Наймаачид маань хямдыг нь бодоод ...

Хүчирхэг Монголд ХҮН хэрэгтэй!

Image
Монгол үрс олон болтугай 2012 онд Монголд сард 6211 хүүхэд төржээ. Энэ нь дундаж тоо боловч багцаа тооцоо хийхэд хангалттай. Монголын хүн ам одоогоор 2 сая 863 мянга 622 боллоо гэж 12 сарын 25-ны өдрийн  12 цагийн байдлаар  Үндэсний Статистикийн Хорооны цахим хуудас www.nso.mn дээр гарч байна.  Тэнд мэдээлсэнээр 11 минут тутамд нэг хүн шинээр нэмэгдэж (төрж)  , 30 минут тутамд нэг хүн хасагдаж (нас барж)  байна. Багцаагаар 3 хүн шинээр төрөхөд 1 хүн нас барж байна гэж бодвол зөрүү нь 2 хүн болж байна. Ингээд нэмэлт хасалтаа тооцоод  сард 4100 хүнээр бүл нэмнэ гэж бодвол одоо байгаа 2.863 сая хүнийг 3 сая болгоход (137000 : 4100 = 33 сар) 2 жил 9 сарын хугацаа хэрэгтэй болох нь. 2012  он дуусаж байгаа болохоор 2013 оны 1 сараас эхлүүлж тооцвол 2015 оны 9 сар гэхэд Монголын хүн ам дөнгөж 3 сая хүрсэн тухай мэдээ дуулдах болж байна. Бас л хол байна даа. 2011 оны 7 сард бичиж байсан "Хүн амаа яаж  өсгөх вэ?" гэсэн гарчигтай нийтлэлдээ би...

Ойр зуурын эрээвэр хураавар явдлууд

За нөгөө гайхал Энхбаярыг  2-р эмнэлгээс гаргаад хорих газар луу ачаад явчихлаа. Уг нь 4 мөчөө гозолзуулахгүйгээр өөрөө дагаад явчих чадвартай байсан боловч экс-Ерөнхийлөгч маань олон хүнээр өргүүлээд дамжлуулаад явбал  Богд лугаа адил эрхэмсэг харагдана гэж бодсон бололтой. Шоронд очоод Энхбаяр өлсгөлөн зарлана гэж авгай нь хэлж байна гэнэ. Үнэхээр тэгвэл ч үхэл рүүгээ дөхнө гэсэн үг дээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч  адгийн муухайгаар хорвоогоос хальсан анхны тохиолдол энэ болно. Яг энэ өдөр дэлхий уг нь таг харанхуй болох ёстой байсан юм.  Гэвч тэгсэнгүй. Олон хүнийг  эвгүй байдалд орууллаа даа. Орифлеймийн Монгол Ерөнхийлөгч Оюунгэрэл авхайн мэдэгдсэнээр, хар муу энергитэй хүмүүс дэлхийгээс устаж алга болох байсан боловч одоогоор энд тэнд хувцас нь үлдээд доторхи бие нь алга болсон тохиолдол дуулдахгүй байна. Уг нь ийм муу энергитэй хүмүүсийн хувцас нь үлдээд бие нь хумхын тоос болоод алга болно гэж хэлсэн байсан даа. Зарим нь дэлхий сөнөнө гээд итгэчих...