Муу ёрлогчид

"Цензургүй яриа" -ны Мөнхбаясгалан авгай өөрийнхөө шоунд янз бүрийн хүн урьж улс төр, эдийн засгийн сэдвээр ярих дуртай нэгэн. Гэвч ганц дур хүсэл байгаад хангалттай биш гэдгээ мэдмээр юм даанч. Ийм хоёр том сэдвээр ярилцах гэж байгаа бол өөрийнхөө мэдлэгийг сайжруулж, номын дуу сонсож, биеэ бэлдмээр юм. Тэр энэ намын фракцууд, бүлэглэл, хүмүүсийн хов жив, намуудын салсан нийлсэн тухай олж мэдэж авсан жаахан мэдээллээ насан туршийн "мэдлэг" гээд ойлгочихсон бололтой. Өөрийгөө эдийн засгийн хувьд "улаан нойл" гэдгээ тавьж байгаа асуултаараа ил тод илэрхийлчих юм. Ичиж зовж байгаа ч шинж алга. Ийм байж шоу хөтлөх, тэр тусмаа мэдэхгүй сэдвээрээ хүнтэй ярилцлага хийгээд ч яах юм билээ. Ядаж Баасан авгайгаас үлгэр авч номын дуу сонсоосой. Нэг хадаг өвөртөлж очоод Анужинд шавь ороосой. Шоу нэвтрүүлэг яаж найруулж, хөтөлдөгийг заалгахгүй юу! М.Энхболд Шинэчлэлийн засгийн газар, эрх баригчдыг муулах ээлжит нэвтрүүлэгтээ (нэвтрүүлгийг энд дарж үзнэ ү...