"Шилдэг" нийтлэлчийн шалчигнуур
Baabar.mn сайтын "шилдэг нийтлэлчдийн" нэг П.Хашчулуун гэгчийн "МАН-ын 65 гишүүн Парламентын засаглалын хойтохыг унших уу?" гарчигтай нийтлэлийг уншлаа. Холбоос нь ЭНЭ байна. Нийтлэлээс нь иш татаад жаахан шинжилж үзье. ...Шулуухан хэлэхэд өнөөдөр олон түмний дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүчтэй хүний эрэлхийлэл, угтаа бол нэг хүний дарлалд орцгоох тухай ярьж эхлэв. Ганц хүчтэй удирдагчтай байхын сайны тухай амтай болгон ярьж, “Эцэг болон хайрлагдсан Чойбалсан” гэх алдарт дууг төв талбай дээр хоороороо дуулах шахуу юм болох нь... Ерөнхийлөгчийн засаглал гэхээр л нэг хүний дарангуйлал гэж ойлгодог нөхөр гэдэг нь дээрх үгнээс нь харагдаж байна. Засаглалын тухай ойлголт энэ нөхөрт байна уу гэж асуумаар. Баабар эрхмийн сайт дээр юм сараачдагийг нь бодвол их л тоогддог гэж ойлгохоор, гэтэл засаглалын хэлбэрүүдийн тухай ийм ойлголт, мэдлэгтэйг нь бодвол тааруухан гэж гологдохоор бичээч аж. П.Хашчулуун Жаахан юм уншиж, гэгээрээсэй. Одоо ...