Улсын мөнгөөр зугаалаад урхинд орсон түүх

Б.Хурц Б.Хурц бол өөдгүй хүн юм байна гэдгийг мэдэж авлаа. Нөгөө Жалбуугийн хүү Батзандангийн ачаар гэх юм уу даа. Нээлттэй сонсгол дээр зөндөө л юм ярьсан биз дээ? Энд харин өөр асуудал яринаа. Монгол төрийн албаны хүмүүсийн гадаад айлчлал гэдэг нэртэй жүжгийн тухай хөндөнө. Ийм жүжгийг зөндөө дэглэж тоглосон биз дээ. Генерал Хурц ийм нэгэн жүжгийн гол дүрд нь тоглосон байна. Мань Хурц 2003 онд Унгарт Монгол Улсын элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн даргын ажил хашиж байхдаа нам засгийн даалгавраар Франц руу очиж Дамирангийн Энхбатыг хүчээр хулгайлж авчрах ажиллагааг гардан удирдсан. Европын 3 орон дамнуулж хүн хулгайлсан гэдгийг нь мөнөөх орнуудын мэргэжил нэгтнүүд нь сүүлд олж мэдчихээд ичиж үхэхээ шахсан биз. Нэрэлхсэндээ тэдгээр орнууд, ялангуяа Германууд, өөрсдийнх нь нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулсан (хүн хулгайлсан) учраас хэрэг үүсгэжээ. Долоон жилийн дараа буюу 2010 онд мань Хурц Үндэсний Аюулгүй Байдлын Зөвл...