Хүүхдэд ээлгүй хүн
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, тус намын дарга М.Энхболдыг хүүхдэд ээлгүй гэж хэлэх ямар үндэслэл байна? Хоёр том шалтгаан байна. Дарга М.Энхболд 1. Хотын дарга байхдаа Хүүхдийн Паркийн газраас тасчиж, хэд хэдэн компанид олгосон байдаг. Газар олгосон баримтны доор хэсэгт мань эрийн гарын үсэг байгаа. Голомтын Баясгалан , Мон-Ураны Наранхүү , MCS-ийн Оджаргал гээд нэрс дуулдана. Буцаагаад өгчихөөч гэхээр бие биентэйгээ барьцаад хөдөлдөггүй гэж байгаа. Ухаандаа тэр нөхөр газраа буцааж өгвөл би ч бас өгөхөд бэлэн байна гэж хоорондоо түлхэлцэнэ. За энэ бол хотын дарга байсан М.Энхболдын тарьсан балаг. Тэр нөхөр Хүүхдүүдийн очиж тоглох дуртай газар гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан боловч шунал нь суга руу гижигдээд зарчихсан хэрэг. Хүүхдүүдийн эрх ашиг, сонирхол бол тэр хүнд юу ч биш байжээ. Өнөөдөр Хүүхдийн паркийн газар хамаагүй багасаж, тоглох тоглоом нэмж суурилуулах талбайгүй , багахан газар шахцалдаж бужигнасан зураг харагдаж бай...