Мөхөж байгаа нам

Мушгиж гуйвуулдаг нь гэм биш зан болсон Монгол Ардын намын удирдлага энэ зангаараа Их хурлынхаа индэр дээрээс мөн гүтгэх дайрахаа мартсангүй. Энэ нь тус намын одоогийн дарга Энхтүвшин болон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Занданшатар нарын тавьсан илтгэлүүдээс харахад илт. Өнөөх л өширхсөн, өрсөлдөгчөө муулах, харлуулах гэсэн санааг хэрхэн уран гоё үг өгүүлбэр хэрэглэн сүржигнэсэн тэдний илтгэлээс иш татаж шинжье. Ө.Энхтүвшин Намын дарга Ө.Энхтүвшин илтгэлдээ, "...Улс орныхоо өдгөөгийн байдлыг тандаж үзвэл нийгэмд улс төр тогтворгүйтэх бүх талын нөхцөл, хөрс суурь бүрэн бүрэлджээ гэж дүгнэж болохоор байна. Сүүлийн үед зарим судлаач, улс төрчид "Засаглалын хямрал нүүрлэлээ" хэмээн бас ярьж бичих болов. Гадаадынхан бүр ноцтой үнэлгээ өгч байна. Саяхан манай улсад ирж лекц уншсан Австралийн Мельбурны их сургуулийн профессор Андрью Волтер : Монголд 2 төрлийн эрсдэл байна. Эхнийх нь "Улс төр маш тогтворгү...