Золбин нохойг яах вэ?
Д.Энхсайхан Нийслэлийн Хот Тохижилтын Газрын ( ХТГ ) хариуцсан ажлын нэг бол золбин нохой муурыг устгах явдал юм. Энэ ажлыг тодорхой (шалгуураар авсан?) хүмүүстэй гэрээ хийж гүйцэтгэдэг аж. Тэдгээр хүмүүсийг "гэрээт анчин" гэж нэрлэнэ. Тэд галт зэвсэг хэрэглэн золбин нохой, муурыг буудаж алдаг бөгөөд харин энэ тухай нарийн мэдээлэл лав ХТГ-ын сайт дээр алга. Тэнд бичсэнээр иргэдээс дуудлага авсаны дараа 1-2 хоногийн дотор тухайн газар очиж золбин нохой, муурыг устгах аж. Ноднин өвөл нэг гэрээт анчин маань байгаа онолгүй алдаж, нэгэн иргэнийг онож гэмтээсэн хэрэг гарсан. Ямар азаар амин газар нь оночихоогүй юм. Ер нь хүн ам оршин суудаг хот газар буу зэвсэг хэрэглэж газар дээр нь аллага явуулдаг аргаа өөрчлөх хэрэгтэйг энэ осол харуулж байна. Гэрээт анчид маань "мэргэн буучид" лав биш байх. Түүнээс гадна хэрэглэж байгаа буу нь ТОЗ маркийн буу бөгөөд дуран авайгүй учраас нүднийхээ хараанд л найддаг биз ээ. ХТГ-ын дарга Д.Энхсайханы өгсөн ярилцлагаас ...