МАН-д ичих булчирхай алга

"Ард түмний сонголтыг шүүх өөрчилдөг байж таарахгүй" гэж МАН-ын "заазанд" нэр заагдсан эрхэмүүдийн нэг болох Д. Лүндээжанцан өгүүлж байна. Тэрээр Үндсэн Хуулиас иш татаж байнаа: "Ард түмэн өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан засгийн эрхийг барина" гэж. Д.Лүндээжанцан Яг зөв, гэхдээ Үндсэн Хуульд мөнгөөр санал худалдаж аваад сонгогдож болно гэсэн заалт байхгүй л дээ. 50, 60% ч бай, хамаагүй бүр 99%-ийнх нь саналыг мөнгөөр худалдаад авчихсан байсан ч хууль зөрчсөн л бол буруутаж таарна. Сонгуулийн хууль гэж нэг юм бий шүү дээ. Тэрийгээ л баримтлана биз дээ. Гэтэл хууль зөрчөөд (мөнгө тараагаад) сонгогдчихсон хүмүүсээ л хэлмэгдлээ гээд байгаа энэ МАН-ынханд ер нь эрүүл ухаан гэж байна уу? Ард түмний сонголт л гээд улиглаад байх юм. Тэр ард түмний сонголтыг чинь худалдаад авчихсан байвал хууль зөрчсөн болох бөгөөд тийм учраас шүүхээр шийдүүлж байгаа биз дээ. Увсын хоёр гишүүнийг (Чойжилсүрэн, Хүрэлбаатар) хуулийн хүрээнд аж...