Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол
"Монгол хүн эрүүл байх нь төрийн эрхэм зорилго" гэж эрх баригч МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Оюун-эрдэнэ гэгч айлджээ. Эрүүл байлгах нь бүү хэл, бүр амь нас нь зүй бусаар хороогдоод байна гэвэл юу гэх бол?! Одоогийн төр Монголчуудын төлөөх Монголын төр мөн үү гэж асуумаар. Бидний Монголчууд эрүүл байх нь битгий хэл, жил бүр олноороо зүй бусаар хорогдсоор байгаа тухай энэ бичвэрт өгүүлэх болно. Зүй бус хорогдол гэдэг үг ямар утгатай болохыг бүгд мэдэж байгаа биздээ. Зүй бус гэдэг нь тунгаавал их сонин хэллэг. Зүй бусын эсрэг утга нь зүй ёсны гэж байх болов уу. Тэгвэл зүй ёсны хорогдол гэж ярьдаггүй биз дээ? За энэ ч яахав, Монгол хэлэнд ч заримдаа иймэрхүү сонин гаж хэллэг бишгүй байдаг даа. Ямартай ч зүй бус гэдэг нь тооцоолоогүй, гэнэтийн, болох ёсгүй байсан гэдэг утга илэрхийлдэг. Бид энэ хэлцийг голдуу мал амьтан дээр хэрэглэдэг. Зуд болоход зүй бусаар мал ихээр хорогддог. Уг нь өвлийн бэлтгэл сайн хангасан байсан бол сэргийлж болох байсан гэсэн утга. Болох ёсгүй