Хулгайч, луйварчдыг яавал УИХ-аас хол байлгах вэ?


Нүүрсний хулгай л гэнэ, ЖДҮ-ийн сангийн зээл л гэнэ, Хөгжлийн Банкны зээл л гэнэ. Баянхошууны 9-р хорооны иргэн Дорж л хулгайлав гэж. Мэдээж эрх мэдэлтэй луйварчидын  л хийсэн ажил шүү дээ. Яахаараа луйварчид бидний толгой дээр сандайлчихдаг билээ? 
Луйварчин бирд гэдгийг нь бид яаж мэдэх юм? Хүнийг ямар гаднаас нь хараад мэдэх биш, дотор нь орж үзэж болох биш. 
Энхийн цагаан тагтаанууд УИХ-д орчихсон хойноо шуналтай хар хэрээнүүд болно гэж хэн бодох вэ дээ. 

Ер нь бол тагтааны дүрээр орж ирсэн хэрээнүүд юм шүү дээ. Анхнаасаа алсын бодолтой, зорилготой, мөнгийг хайр найргүй хаяж орж ирсэн луйварчид. Нэгэнт ороод ирсэн хойноо сонгуульд зарцуулсан мөнгөө хэд нугалж олж аваад зогсохгүй, тэрбумтан болж баяждаг. 

Тэгэхээр нэг асуулт гарна. УИХ-д яавал луйварчид, хэрээнүүдийг орох боломжгүй болгох вэ? Үүнд хариулахын өмнө УИХ яагаад тэд нарыг соронз мэт татаад байна вэ гэдгийг тунгааж үзье. Хариулт амархан. Яагаад гэвэл Засгийн газар нь  УИХ-ын бөөрөнд наалдчихсан учраас тэр. Засгийн газар бол мөнгө гээд л ойлгочих. Луйварчдын сонирхлыг алга болгохын тулд Засгийн газрыг УИХ-аас салгах хэрэгтэй. Тэгэх юм бол хулгайч луйварчид УИХ руу орох гэж үхэлдэхээ болино. Ямар тэнэг  хулгайч  тэнд очиж хууль ярьж суухыг бодох вэ дээ.
Ингэж чадвал УИХ-д зөвхөн мэргэжлийн хуульчид, номын хүмүүс сонгогдож, хууль тогтоох байгууллага нь цэвэр мэргэжлийн парламент болж чадна.

Энэ боломжийг Ерөнхийлөгчийн засаглал  тогтоож байж л хангана. Ерөнхийлөгчийн засаглалын үед УИХ, Засгийн газар, Шүүх гурав тусдаа хараат бусаар үйл ажиллагаа явуулж, харилцан хяналт тавьж, эрх мэдлийн тэнцвэрийг  хангадаг. 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө