Posts

Showing posts from December, 2019

2028 он хүртэл авралгүй болсон шүү

Image
Төр улсаа авч явж байгаа байдал, арга барил болохгүй байна аа гэдгийг амтай болгон ярьж байна. Болохгүй байна аа гэдгийг  өнөөгийн Монголчуудын байгаа байдал, амьдралын түвшин, төр засгийн чадавхи, чансаа, үйл ажиллагаа гээд олон юмаар нотлогдож байна. Энэ тал дээр бараг хүн бүр санаа нийлж байгаа байх. Бараг 30 жилийн хугацаанд ямар өөрчлөлт, ямар үр дүн гарав аа гэж. Үр дүн буюу бидний хүрсэн түвшин маань хүн бүрийн нүдэнд ил байна. Тааруухан дүн тавьж байна. Тэгвэл яавал онц дүн тавих түвшинд хүрч чадах вэ гэдэг асуулт гарна. Улиг болсон зүйлээ давтаж яриад хэрэггүй л дээ. Тухайлбал,  хүнээ сольё, шүүхээ шударга болгоё  гэдэг ч юм уу, эсвэл  хахууль авч байгаа учраас тэр хүмүүсийг л сольчихвол  болчих юм шиг ярьдаг. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл адгийн шаарнуудаа сонгоод ирсэн учраас бүх юм уруугаа явчихжээ, тэгэхээр одоо л жинхэнэ өөгүй шударга хүмүүсээ сонгоё ч гэж байх шиг. Тэгвэл өдий 30 жил олон сонгууль явуулахдаа яахаараа дандаа муу хүмүүсээ сонгоод байсан хэрэг вэ гэдэг а

Амралт багадаагүй

Image
Есүс Христ Есүс Христ гэдэг хүний төрсөн өдөр болж байна.Дэлхий даяараа л тэмдэглэж байна даа. Бараг л олон улсын баяр болчихож дээ. Санта гэдэг өвгөн бэлэг тараадаг гэж байгаа. Хүүхдүүд баярлаг л дээ. Санта өвгөн бол зохиомол үлгэр байж хэмээн мундаг ''нээлт'' хийж цэцэрхдэг  насанд хүрэгчид өөрсдөө хүүхэд байгаагүй юм шиг аашлах нь дургүй хүрмээр. Хүүхдүүд хэмээх бяцхан хүмүүс бол баярлуулж байх ёстой бурхад юм. ''Хоролмаа'' хочтой нэгэн эмэгтэй гишүүн Бурхан  багшийн их дүйчин өдрийг амралтын өдөр болгох хууль санаачилж саяхан УИХ-аар албан ёсоор батлууллаа. Христын төрсөн өдөртэй адилхан баярын өдөр болгож байгаа юмдаг уу даа. Уг нь манай улсад 1990 оноос хойш тэмдэглэж эхэлсэн боловч амардаггүй байсныг нь сая ийнхүү бүх нийтийн амралтын өдөр болгосон байна. Будда Будда хэмээгчийн төрсөн өдөр нь зуны аль нэг  сард тохиодог, гэхдээ өдөр нь янз бүр байдаг гэнэ. Төрсөн болон нас барсан он нь тодорхой бус бөгөөд Энэтхэгт төрсөн гэ

Хүүхдийн эрх яръя гэвэл хувьсгал хийх хэрэгтэй

Image
Э.Чулуунчимэг ...Чиний минь сэтгэл хувиран одохгүй    Нэг л зангаараа зөвхөн надтай... хэмээн дуучин Э.Чулуунчимэг дуулна. ''Бид хамтдаа''   нэртэй дуу нь. Харамсалтай нь тэр хүний амьдрал ийм байсангүй. Түүний нөхөр Б.Болдын сэтгэл нь хувиран оджээ . Тэрээр эхнэр хүүхдээ хаян Чулуунчимэгийн ''сайн'' найз, дуучин Х.Мөнгөнцэцэгийг сонгож шинэ бүл зохиосон билээ. Таван жилийн хамтын амьдрал ингээд ''будаа'' болжээ. Хэн хохирох вэ? Хамгийн түрүүнд хүүхэд  л хохирно. Тэр хоёр маань олны танил, хайртай хос байсан учраас мэдээж хэн бүхний анхаарал татах нь ойлгомжтой. Их ч шуугисан даа. Миний хувьд ч бас л харуусаж байлаа. Уншигчид маань надаас   ''Чи яагаад одоо энэ тухай бичих болов?''  гэж асуух байх л даа. Хүний амьдрал бусдад хамаагүй гэдэг. Мэдээж, гэхдээ энэ хүмүүсийн амьдралаар жишээ авч хүүхэд хэрхэн хохирогч болдог  тухай  ярих гэсэн юм л даа. Гэр бүл салалт  бол Монголд ноцтой асуудал болж, гэр бүлийн х

Бяцхан хүүхдүүдээр зугаацна л гэнэ

Image
Өвөл хаврын улиралд (11 сараас 5 сар хүртэл) хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 57-р тогтоол гэж бий.   Энд дарж үзнэ үү Хүйтэн нойтон, халтиргаатай үед хурдан морь унах нь хүүхдэд аюултай гэж үзээд гаргасан шийдвэр гэж хүн бүр л ойлгож байгаа. Балчир хүүхдүүдээ хамгаалсан арга хэмжээ, гэхдээ бусад үед нь хүүхдээр унуулах нь хэвээрээ учраас хүүхэд бүрэн хамгаалагдсан гэж хэлэх боломжгүй. Уг нь хүүхдээр хурдан морь унуулахыг бүрмөсөн хориглох ёстой юм. Энэ тухай өмнө нь зөндөө л бичиж байсан даа. Харамсалтай нь үүнийг эсэргүүцэх хүмүүс зөндөө байна аа. Би багаасаа уралдаад ирсэн, үхээгүй л байна гэх. Зарим нь мориноос ойчих бол байдаг л асуудал гэж ярих. Ингэж ярьж байгаа хүмүүс мориноос ойчиж үхээгүй, бэртээгүй байж болно л доо, гэхдээ өөр олон хүүхэд хохирсон байдаг юм. Тэр хүүхдүүдийн хохь уу тэгээд? Янз бүрийн тоо мэдээ явж байдаг. Ялангуяа ойчиж бэртсэн хүүхдүүд (буюу тэдгээрийн эцэг эх, морины эзэн, уяач нь) тэрийгээ нуудаг учраас бо

Олон гахайтай болцгооё!

Image
НИТХ-ын дарга Р.Дагва (зүүн талд) ба Нийслэлийн захирагч С.Амарсайхан Автозам ашигласаны татварыг 5 дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (НИТХ)  гаргасаныг эсэргүүцэж иргэд машинтай жагсаал хийсэн билээ. Хэдийгээр машинтай жагсаалд биечлэн оролцсон иргэд цөөхөн байсан боловч дийлэнх иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа нийтийн цахим сүлжээгээр (Фэйсбүүк, Твиттер г.м) болон бусад олон сувгаар илэрхийлж байсан юм. Замын татварыг нэмэх санаачлага гаргасан эрхмүүдээр НИТХ-ын дарга Р.Дагва ба Нийслэлийн захирагч С.Амарсайхан нарыг онцолж байна. Тэгвэл НИТХ сая хуралдаад мөнөөх шийдвэрээ хүчингүй болгожээ. Ард түмэн эсэргүүцэж байгааг мэдэрсэн хэрэг. Уг нь далд санаа нь бол тэнэг иргэд нь жаахан үглэж байгаад номхрох байх гэж тооцоолсон байх л даа. Гэвч газар сайгүй бухимдаад ирэхээр яалт ч үгүй сандарч, нөгөөтэйгүүр 2020 оны сонгууль дөхөж байгаа болохоор иргэдээ хилэгнүүлэх нь буруу алхам гэдгийг ухаарсан биз дээ. Намын дарга нь ч бас тэ

Шинэ оны босгон дээрх бодол

Image
Шинэ он гарах дөхөж байна. Өнгөрсөн хугацаанд  Монгол улсад маань юу болоод өнгөрөв өө?  Сайн сайхан дуулгах юм алга даа. Монгол Ардын Нам 2016 оны сонгуульд ялж олонхи болоод дураараа тонгочиж, дунд чөмгөөрөө жиргэсэн он жилүүд  болж өнгөрлөө. 60 тэрбумын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, зорьсон зорилгодоо хүрсэн эрх баригчид маань ЖДҮ дэмжих санг хоосолж, ялсан намын сүр хүчийг үзүүлэв. 60 тэрбумын операцад хамрагдсан хүмүүс намаа цээжээрээ хамгаалж тас гүрийж үнэнчээ баталж хоолтойгоо үлдсэн боловч гардан зохион байгуулж удирдсан Ц.Сандуй   (Нийслэлийн Иргэдийн Хурлын дарга байсан, Нийслэлийн МАН-ын  хорооны дарга асан) , А.Ганбаатар (МАН-ын гишүн, Шинэ хаад группын захирал) нар шүүхээс ял авч золиосонд нь явсан билээ. Гол толгойлогч нь болох М.Энхболд (УИХ-ын дарга асан) цэвэрхэн мултарч чадсан нь үнэн, гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг биз? Ерөнхий сайд У.Хүрэлсүх шахмал түлшийг гэр хорооллынхонд ''шахаж'' агаарын бохирдлыг шийдэх арга хэрэгжүүлсэний үр дүнд агаар

Хоёрдахь ''харайлт'' нь бас л бүтэлгүйтсэн үү?

Image
Парламент Телевизээр сая Сонгуулийн тухай хуулийн талаар хуульч, судлаачдыг  оролцуулж ярилцлага хийжээ. Аргумент хэлэлцүүлгийн ээлжит нэвтрүүлэг юм байна. Уг ярилцлагад хуульч Д.Үүрцайх, хуульч Х.Номингэрэл , хуульч В.Удвал нар оролцжээ. Энэ холбоосоор орж үзээрэй:    https://www.facebook.com/ParliamentTVMon/videos/2158621874445929/ Ярилцлагыг үзээд төрсөн сэтгэгдлээ ерөнхийд нь өгөөд, тэгээд дараа нь зарим оролцогчдын хэлсэн тодорхой үгэнд хариу болгож өөрийн бодлоо бас бичлээ. Ерөнхийдөө дээрх 3 оролцогч маань Парламентын засаглалыг хамгаалагч нар гэдгийг ойлголоо. Мэдээж мэргэжлийн хүмүүс учраас онол дүрмийг нь сайн судалсан л байх, гэхдээ аливаа асуудалд хандахдаа дан онол дүрэм ярихаас гадна амьдрал бодит байдлыг бас харгалзаж бодолцох нь эрүүл ухаалаг хандлага юм. Гэвч харамсалтай нь эдгээр хуульчид бодит нөхцөл байдлыг харгалзаж үзэж байгаа юм огт алга. Харин ч хувь тэнцүүлсэн (пропорционал) сонгуулийн арга нь Парламентын засаглалыг бэхжүүлэхэд , намуудыг төлөвшү