Байгаа зөв хармаар байна!

Ц.Элбэгдорж (Монгол Улсын Ерөнхийлөгч) Монголд одоо хамгийн их адлагдаж байгаа хоёр зүйл байна. Энэ бол Ерөнхийлөгч ба ардчилал хоёр. Энэ хоёр өөрсдийнхөө буруугаас болж ингэж нэр хүндээ алдаагүй, харин яг үнэндээ НАМ гэдэг далбаан дор эрх мэдэлд хүрсэн эх оронч бус, үл бүтэх, эдийн шуналтай нөхдөөр төр засгаа тоглуулсаны балаг юм. Тийм хүмүүс яагаад ингэж эрх мэдэлд хүрч чадав аа? Ганцхан НАМ гэгчийн "буянаар" шүү дээ. Бид тэр НАМД нь итгээд саналаа өгчихөөр тэр далбаан дор ийм луйварчид гарчихдаг байхгүй юу! Намын жагсаалтаар болон намын нэрийн өмнөөс нэр дэвшиж гардаг биз дээ? Ийм учраас л тэр үүр уурхайг нь байхгүй болгох хэрэгтэй байгаа юм. Ядаж энэ улс орны байдал сайжиртал янз бүрийн гуншинтай НАМ нэртэй бүлэглэлүүдийг (түр) хориглох хэрэгтэй. НАМЫН далбаан дор гарч ирж байгаа хүмүүс бүгд новш гэвэл шударга бус болох байх, гэхдээ ихэнх нь. Энэ олонхийг гаргахгүйн тулд зарим нэгийнх нь боломжийг хаахаас өөр арга ал...