Хар масс
Дахин дахин бичихээс өөр арга алга. Өнөөгийн энэ завхарсан байдал амар өөрчлөгдөхгүй нь. Иргэд маань ийм идэвхгүй үхээнц байх юм бол яаж өөрчлөгдөх вэ дээ. Илэрхий бухимдаж эсэргүүцэх, дуугарах сэдэл байсаар атал бүлх залгисан юм шиг дуугарахгүй нь гачлантай. Энэ ард түмэн яагаад ийм үхээнц болов оо? Зүгээр л амьд сүг . Нэг намын дарангуйлалд, төрийн хүчирхийлэлд хэлмэгдэж байсан үеийн айдас одоо ч хэвээр байгаа бололтой. Нийгмээ, улсаа, бие биенээ гэхээсээ илүү өөрийгөө, амин хувиа бодсон, бэртэгчин дорой, аймхай амьтас болжээ. За энэ зан чанар олон үйлдэл дээр ажиглагддаг даа. Бие биенийгээ матах, хорлох, унагаах, атаархах (тамын тогоо!), буруу ч байсан өөрсдийгөө өмөөрөх, эдийн шуналд автах, өөрөө л болж байвал бусдыг яасан ч хамаагүй гэдэг үзэл, сэтгэлгээнүүд бидний араншин болсон байна. Энэ үхээнц массыг сэрээж хөдөлгөдөг манлайлагч хувь хүн, бүлэг алга. Уг нь ийм манлайлагч байгаад энэ өөрчлөлтийг удирдаад явбал хэзээ ч бий б...