Юу л болоод байна даа
Ерөөсөө ойлгохоо байлаа. Ерөнхийлөгч Элбэгдоржийн толгой яаж эргэхээрээ ийм хууль санаачилдаг байнаа? Бэлэн мөнгө тарааж , ядуусынхаа ходоодтой нь яриад сурчихсан МАН-ынхан бол Ерөнхийлөгчийн санааг уухайн тас шүүрч аваад баярлаад л баталсан байж таараа. Оюутнуудад ``цалин`` өгнө гэнээ? (Ерөнхийлөгчийн Тамгин газрын дарга Баттулгын хэлсэнээр, оюутан хүн сургуульд сурч байгаа нь Монгол улсын ирээдүйн төлөө ажил хийж байгаа хэрэг гээд 2012 оны 1 сараас эхлэн оюутан бүрд сарын 70200 төгрөг өгнө гэжээ.)
Хуучин цагийн стипендийг сэргээж сайн хүн болж байгаа юм биз дээ? Тэгвэл ерөөсөө сургалтын төлбөр гэж авахаа больсон нь бараг дээр бус уу? Сургалт төлбөртэй байгаа нь зах зээлийнхээ жамаар явж байгаа юм шиг мөртөө засгаас цалин нэртэй мөнгө буцааж өгөөд байгаа нь Социализмыг сэргээх гээд ч байгаа юм шиг.
Ерөнхийлөгч маань өөрөө ингэж үлгэрлээд байхаар чинь юу болох вэ? Хуучинсагуудын аманд өлхөн багтана гэсэн үг. Үүний оронд харин олон хүүхэдтэй эхчүүдийнхээ тэтгэмжийг...