Санжийн Баяр, родина тебя зовёт, сынок!
Санжийн Баяр (Их Британид элчин) Санжийн Баярыг салам татна, татахгүй, Энхсайханыг эгүүлэн татна, үгүй гэхчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар албан бичгээр хэрэлдэв. Ц.Цолмон хэлэх нь, гадаадад суугаа элчин сайдыг татах асуудлыг Засгийн газар (ЗГ) санал болгосон тохиолдолд Ерөнхийлөгч уг асуудлыг УИХ-д тавьж зөвшилцөх ёстой гэнэ. Харин ЗГ ийм санаачлага гаргаагүй бол Ерөнхийлөгч ийм асуудал дэвшүүлэх эрхгүй бололтой. ЗГ-ын тухай хуулинд (15.4) энэ эрх нь ЗГ-т олгогдсон гэсэн байна. З.Энхболд хэлэх нь, Үндсэн Хууль (33.1.5) ба Ерөнхийлөгчийн тухай хуулинд (14.14.3) тус тус зааснаар Ерөнхийлөгч нь Гадаад улсад суух элчин сайдыг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах эрхтэй юм байна. Ийм эрхтэй хүн юм бол Ерөнхийлөгч энэ асуудлыг УИХ-д тавьж шийдүүлж болох логик утга энд байгаа биз? З.Энхболдоос Ц.Цолмонд хариу хэлэх нь, ЗГ-аас асууж байж элчин сайдыг томилох, эгүүлэн тата...