Хоёулаа үзчих үү, хөгшин төгцөг минь?
Улсын начин Б.Сугаржаргал Улсын начин Б. Сугаржаргал энэ жилийн Наадмын 3-ын даваанд уначихаад хөлийн цэцээр ажиллаж байсан Д.Сэрээтэр гуайд "Хоёулаа үзчих үү, хөгшин төгцөг минь" гэж хэлсэн гэнэ. Гэхдээ чухам яаж "үзэхээ"хэлээгүй бололтой. Боксоор уу, жюдогоор уу, үндэсний бөхөөр үү, бүү мэд. За ямраар нь ч байсан манай Сугаржаргал тэр Сэрээтэр гэх хөгшин төгцөгний нусыг сугартал тавих нь мэдээж. Юуны төлөө Сугаржаргал гэдэг нэртэй билээ. Нусыг нь сугар тал нь алгадаад жаргал аа эдлэх гэсэн утгатай юм шүү дээ. Салаавч гаргасан л гэнэ. Салаавч гаргадаггүй хүн байдаг юм уу? Экс-Ерөнхийлөгч Энхбаяр, экс-УИХ-ын гишүүн Шинэбаяр , экс-сайд Ганхуяг (яагаав Хас банкны) гээд нэртэй төртэй олон хүний дуртай хийдэг үйлдэл шд. Угтаа бол ямар ч гэм хоргүй эд л дээ. Долоовор ба дунд хурууны завсар хавчуулсан л нэг муу эрхий хуруу. Цаад санаа нь миний "боожгой ийм" гэсэн утгатай. Зарим хүмүүс энэ үйл...