Posts

Showing posts from 2024

Яаж тэмцэх вэ?

  Өвөл хүйтэн болдог гэж нэгэн ухаантай УИХ-ын гишүүн маань  хэлж байсан юмдаг.  Өвөл болж хүйтрэхийн хэрээр нөгөө алдарт утаа буюу агаарын бохирдол бидний Монголчуудын хувьд тренд сэдэв болж байна даа. Шинэ ч юм биш, жилийн жилд л ингэдэг.  Шийдлийг нь одоогоор хэн ч олж чадаагүй байгаа. Анодын Даваа гэгч хүн цахилгаанаар халаалтаа шийдэж утаанаасаа салах арга санал болгоод төрийн 3 өндөрлөгт хүртэл бичиг сачиг илгээж анхаарлыг нь татах гэж оролдсон, одоогоор ямар ч хариу байхгүй гэнэм.  Даваагийн халаалтын тень нь ток бага зарцуулдагаараа онцлог аж. Дээрээс нь энэ хүн хэрвээ ток тасарвал хэрэглэж болох ток нөөцөлдөг хураагуурыг санал болгодог.  Шилдэг шинэ технологиор хийсэн учраас Даваагийн халаагуур ба нөөцлүүр нь ижил төстэй энгийн төхөөрөмжүүдээс давуу талтай гэнэ.  Манай эрх баригчид хэрвээ энэ хүний санааг хэрэгжүүлнэ гэвэл өөрсдийнх нь шахмал түлшний бизнес ашиггүй болж дампуураад, аягүй бол хэрэгт татагдаж ялтан болж мэдэх учраас их сандарч ...

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Image
"Монгол хүн эрүүл байх нь төрийн эрхэм зорилго" гэж эрх баригч МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Оюун-эрдэнэ гэгч айлджээ. Эрүүл байлгах нь бүү хэл, бүр амь нас  нь зүй бусаар хороогдоод байна гэвэл юу гэх бол?!  Одоогийн төр Монголчуудын төлөөх Монголын төр мөн үү гэж асуумаар.  Бидний Монголчууд эрүүл байх нь битгий хэл, жил бүр олноороо зүй бусаар хорогдсоор байгаа тухай энэ бичвэрт  өгүүлэх болно. Зүй бус хорогдол гэдэг үг ямар утгатай болохыг бүгд мэдэж байгаа биздээ. Зүй бус гэдэг нь тунгаавал их сонин хэллэг. Зүй бусын эсрэг утга нь зүй ёсны гэж байх болов уу. Тэгвэл зүй ёсны хорогдол гэж ярьдаггүй биз дээ? За энэ ч яахав, Монгол хэлэнд ч заримдаа иймэрхүү сонин гаж хэллэг бишгүй байдаг даа. Ямартай ч зүй бус гэдэг нь тооцоолоогүй, гэнэтийн, болох ёсгүй байсан гэдэг утга илэрхийлдэг.  Бид энэ хэлцийг голдуу мал амьтан дээр хэрэглэдэг. Зуд болоход зүй бусаар мал ихээр хорогддог. Уг нь өвлийн бэлтгэл сайн хангасан байсан бол сэргийлж болох байсан гэсэн утга...

Эмэгтэйчүүдэд хаяглав

Image
Шинэ гэр бүл Эр хүн логикоор , эм хүн эмоцоор сэтгэдэг, ажилладаг, дүгнэдэг,  шийдвэр гаргадаг. Сайн эхнэр сайхан амьдралын баталгаа. Тэгвэл сайн эхнэр байхын тулд эм хүн ямар байх ёстой вэ? Эм хүний баримтлах  алтан дүрэм 1. Эр хүнээ хүндэтгэж, дээдэлж байх ёстой Гэрийн, өрхийн тэргүүн хэмээн хүндэтгэж, хосын харилцааг тэтгэгч, хангагч гэдэг утгаар дээдлэх ёстой. Эр хүн тайван амьдралыг хүсдэг. Эмэгтэй нь түрүүлж дуугардаггүй, эр хүнээ эхлээд сонсдог, сөрдөггүй, зарим үед амаа татаж чаддаг байх хэрэгтэй. 2. Эр хүний удирдлага манлайлалд захирагдаж, дагах ёстой Эр хүнийг эр хүн шиг байлгаж манлайлах боломжийг олго. Зарим эм хүн биеэ даасан, хамааралгүй байхыг хүсдэг, уриалдаг. Энэ нь тухайн хосын нэг цул байх байдлыг алдагдуулж, ан цав үүсгэдэг. Дуулгаваргүй эмэгтэй бол эр хүний амьдралд хань болж чадахгүй. Эр хүний шийдвэрийг дагадаггүй, алдааг нь хэлэхэд хүлээж авдаггүй эмэгтэй бол эр хүнийг дорд үздэг, дээрэнгүй, өөрийгөө ихэд бодсон  нэгэн учраас хол явбал зохино. Ий...

Өөрчлөлтийг юунаас эхлэх вэ?

Image
 Улны айл Бидний Монголчууд ямар хүмүүс вэ, яагаад өнөөдөр дэлхийн сүүл мушгиж байна вэ гэдэг асуулт тавиад тэр асуултанд хариулах гээд үзье. Тэгэхийн тулд өөрсдийнхөө тухай илэн далангүй  ярилцах хэрэгтэй  болж байна. Суурин соёлгүй бидний хувьд  өнөө цагт суурин амьдралд суралцахад их хүндрэлтэй байна. Аажим аажмаар суралцаж л байна, гэхдээ яст мэлхийн хурдаар. Хөгжихэд  хамгийн том бэрхшээл бол энэ. Бусад бүх хүндрэлүүд эндээс урган гарна. Үүнд суралцахад хамгийн гол саад болж байгаа зүйл бол бидний араншин . Бидний араншин бол бидний ахуйгаас үүдэлтэй. Цаг барьдаггүй, амиа бодсон бэртэгчин, шуналтай, лазан, удаан, хэнэггүй, дуулгаваргүй дур зоргоороо  чанарууд бол нүүдэлчдийн ахуйгаас бий болсон уламжлал. Бидний яс маханд шингэсэн эдгээр чанаруудаас салах тийм ч амархан биш байна.  Ардын хувьсгалын дараа Монголчуудыг ногоо идэж сургах гэж яаж зовж байлаа, санаж байна уу? Цөөнгүй жил соёлын хувьсгал хийж байж ногоо иддэг, усанд ордог, шүдээ угаада...

Зүй бус хорогдол

Image
Сар шинийн мэнд! Баярын үеэр таагүй бичвэр оруулах нь жаахан тиймэрхүү боловч бичмээр санагдаад болдоггүй. Бичвэрийн нэр нь Зүй бус хорогдол. Малын зүй бус хорогдол биш юм шүү. Хүний тухай юм. Цагаан сараар олон зочин хүлээж авлаа. Мэдээж гэр бүлээрээ ирж золгож байгаа хүмүүс маань том жижиг хүүхдүүдтэйгээ иржээ.  Ирж золгосон 2 айлын жижиг хүүхдүүд машиндаа тусгай суудалгүй явж байна! Хүүхдийн суудалгүй! Эцэг эх нь урдаа суугаад жижгүүдээ арын суудалд суулгаад л яваад өгч байна. Яагаад суудалгүй явдаг юм бэ, аюултай биш үү гэж асуухад Зүгээр ээ гээд л үл тоох юм. Бага насны хүүхэд байтугай том хүн бүсээ зүүхгүй явахад л эрсдэх аюултай байдаг.  Өнөөдөр мэдээгээр ярьж байна: Авто ослоор саяхан 4 настай хүүхэд эндлээ гэж. Гол зураад л явчихлаа. Бид чинь өөрсдөө хүүхдүүдээ санаатай бус хөнөөгөөд байгаа юм биш үү? Балчирууд маань томчуудын хэнэггүй бөгөөд тэнэг үйлдлээс болж зүй бусаар хорогдоод байгаа юм биш үү? Малын зүй бус хорогдол бол байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлэ...