С.Болдхэт ''ам нээсэн нь''
С.Болдхэт ''Ам нээвэл'' нэвтрүүлгийн шинэ дугаарт Наран группын ТУЗ-ын дарга С.Болдхэт оролцжээ. Монголын томоохон бизнесмэний нэг. Тэрээр 1952 онд төрсөн бөгөөд олон улсын харилцааны мэргэжилтэй хүн. Гадаад Яаманд болон улсаа төлөөлж Япон, Сингапур улсад ажиллаж байсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Энэ нэвтрүүлэг дээр С.Болдхэтийн хэлсэн зарим үгэн дээр дөрөөлж, өөрийн бодлоо хуваалцая гэж бодлоо. Юуны өмнө энэ эрхмийн хэлж байгаачлан өнөөгийн энэ онцгой нөхцөл байдал үүссэн цагт манай төр засгаас зогсонги байдалд орсон бизнесүүдийг дэмжих, иргэдээ элдэв санхүүгийн дарамтаас чөлөөлөх, хөнгөлөх бодлого боловсруулж яаралтай хэрэгжүүлэх гэдэгтэй санал нэг байна. Хувийн салбарт зээл авсан маш олон аж ахуйн нэгжүүд байгаа. Тэдний үйл ажиллагаа Коронагаас болж доголдож, тэр ч байтугай таг зогссон учраас тун хэцүү байдалд орж байна. Тэрээр, одоо авсан зээлийн хүүг болон үндсэн төлөлтийг зогсоох (царцаах) хэрэгтэй, мөн өндөр хүүтэй зээлийн х...