Шүүгчдээ өөрсдөө сонгоё
Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт хийх нь бараг " хүчингийн хэрэг" болох бололтой. Өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа нам (МАН) болон хамсаатан болох АН хоёр яаж ийж тархи угааж байгаад одоогийн төслөө баталж санасандаа хүрэх магадлал өндөр байна. Нэгэнт иргэд болон бусад жижиг намууд, зарим нэг эрдэмтэд энэ хүчиндэлтийг зогсоож чадахгүйгээс хойш ядаж шүүхийн засаглалыг бүрдүүлдэг хэсэг дээр эрс шинэчлэлт хийхийг шаардаж ард түмний дэмжлэг хүсэх хэрэгтэй. Энэ бол шүүх засаглалыг бүрдүүлдэг аргачлалыг шал өөрөөр бичих явдал юм. Яагаад гэж үү? Одоогийн хэлэлцэж байгаа төслөөр (Ерөнхийлөгчийн санал болгосон заалтууд ч мөн адил) УИХ-тай холбоотой асуудал, Засгийн газрыг байгуулах үйл явц, Ерөнхий сайдын эрх мэдлийг дээшлүүлэх гэх мэт асуудлууд хөндөгдөж байгаа. Мэдээж шүүх засаглалыг яаж бүрдүүлэх аргачлалыг бас бага зэрэг өөрчлөх санал орсон байна. Эдгээрээс шүүх засаглалын асуудлыг онцгойлон авч үзэж, эрс өөрчлөлт хийж чадвал нэг алхам урагшаа алхлаа...