Бригадын генералын үлгэр

Б.Амгаланбаатар 336 -р ангид алба хашиж байсан цэрэг нас барсан хэрэгтэй холбоотой Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Бригадын генерал Б.Амгаланбаатар хоёр бараа бологчийн хамт хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө: 2019 оны 1 сарын 22-нд 14:30 - 16 цагийн хооронд энэ хэрэг болж гэнээ. Тэр өдөр салбарын ахлагч нар цэргүүдийн байранд үзлэг хийжээ. Үзлэгээр эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас зэрэг олджээ. (Нэгжлэг хийсэн байх нь!) Салбарын захирагч ангийн дотоод журам зөрчиж гар утас ашигласан байна гээд нийт цэргүүдэд арга хэмжээ авах үүргийг ахлагч нарт нь өгчээ . (Наад муусайн цэргүүдээ сайн хашраагаад өг гэж л дээ) Ахлагч нар нь цэргүүдээ талбай руу гаргаад гүйлгэсэн гэнэ. Гэтэл талийгч гүйж байх явцдаа бие таагүй байна, гүйж чадахгүй нь гэж хэлсэний дагуу ахлагч нар нь гүйлтийг зогсоосон гэнээ. (Ямар их санаа зовж, түргэн шуурхай арга хэмжээ аваа вэ? Гайхалтай!) Цэргүүд байрандаа орж, талийгчийн бие дахин муудсан учраас ...