Педофилийг цаазлахын төлөө ЗА гэж хэлцгээе
Жошуа Энэ оны 10 сард АНУ-ын Ахойа (Ohio) мужид 13 сартай охиныг хүчиндэж алсан хэргээр 37 настай Жошуа гэгчийг эрэн сурвалжилж барьж авсан. Энэ алуурчин цаазын ял авсан. Тэрээр ой гаран настай Серенити охины ээжтэй дотно харьцаатай байжээ. Цагдаагаас 5000 долларын бай шагнал амлаж 3 долоо хоног хайсны эцэст баривчилжээ. Охин толгой болон биедээ хүнд гэмтэл авсаны улмаас эмнэлэгт нас барсан байна. Серенити (13 сартай) 2016 оны 6-р сард Энэтхэгт 23 настай залуу 3 настай охиныг хүчирхийлж , амийг нь хөнөөсөн хэрэгтээ цаазын ял авсан. 2011 оны 3-р сард Сахни гэгч этгээд гэрийнхээ гадаа тоглож байсан 2.5 настай охиныг дагуулж яваад хүчиндсэнийхээ дараа хоолойг нь хэрчиж алаад хаясан байсан. Кристофер Конвей Энэ оны 11-р сарын 14-нд Теннеси мужид АНУ-ын армийн эмч ажилтай Кристофер Конвей гэгч 22 настай залуу өөрийнхөө 9 сартай охиныг хүчиндэж, хоолойг нь олсоор боомилж алсан хэргээр баривчлагдсан. Тэрээр 2 ихэр охинтой байсан бөгөөд ийнхүү н...