Тангараг өргөсөн алуурчид
Э.Ганхуяг (талийгчийн хадам ах) Шүүр унадаг шулам чухал асуудал хөндөж ээлжит нэвтрүүлгээ хийлээ. Иргэн Э.Ганхуягтай хийсэн Цензургүй яриа нэвтрүүлгээр манай эмнэлгийн байгууллага, тэр дундаа төрөх газруудын үйл ажиллагаа хэрхэн дампуурсаныг хөндсөн байна. Үүний нотолгоо болгож дээрх иргэнд тохиолдсон эмгэнэлт явдлыг өгүүлжээ. Ганхуягийн дүүгийнх нь жирэмсэн эхнэр төрөх эмнэлэгт энджээ. Нэгдүгээр амаржих газар болсон явдал. 26 настай бүсгүй эмчийн хариуцлагагүй улмаас хэвлий дэх үрийнхээ хамт амиа алджээ. Талийгч бүсгүйд тохиолдсон явдал бол ард түмэнд дэндүү танил болсон үзэгдэл дээ. Ор байхгүй, эсвэл төрөх арай болоогүй байна гээд л эмнэлэгт очиж аврал эрсэн иргэдээ хөөж явуулдаг. Хүн болгон хөөгдөхгүй л дээ. Танилтай, мөнгөтэй хүмүүс бол яаж ийгээд очсон газраа багтаад үлдэж чаддаг. Тийм хувьгүй борчуудын хувь заяаг тэнгэр л мэддэг. Олон тохиолдолд эх үрийн аль нэг нь, эсвэл хоёулаа эндэж ар гэрийнхэн нь дээшээ тэн...