Urina хэмээх шидэт ус, 2-р хэсэг

Хэдийгээр 20-р зууны турш шээсийг судалж, туршиж, санаандгүй үр дүнд хүрсэн боловч олон нийтийн хүртээл болсонгүй. Ихэнх туршилтын үр дүн, мэдээлэл, тайлангууд мэргэжлийн сэтгүүлээс хэтэрсэнгүй, лаборатори дотроос гадагшилсангүй хаагдмал байдалтай үлджээ. Цөөн тохиолдолд шээсний найрлагаас зохих бодисыг гарган авч эм бэлдмэлд хэрэглэсэн тухай өмнө дурдсан. Нөгөө талаар ихэнх судалгаа шинжилгээний ажилтнууд эмийн компаниудын захиалгаар ажилладаг учраас гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу туршилтын үр дүнг нууцалж, мөнөөх компани тухайн нээлтийг патентлуулж, өндөр ашиг олж болох боломжтой болсон үед ам ангайх эрхтэй болох жишээтэй. Туршилтыг санхүүжүүлсэн компани уг нээлтээр өндөр ашиг олж чадахгүй л бол жирийн хувь хүнд хэрэгтэй зүйл байсан ч гэсэн олон нийтийн хүртээмж болгохгүй нууцалж дардаг. Шээсний терапи (urine therapy) амжилттай хэрэглэсэн тохиолдлуудыг сонирхоё: 1. 30 настай эрэгтэй өвчтөн бороонд удаан машин барьж явсаны дараа циститтэй болсон гэж ирсэн. (Цист...