Монгол амь ямар үнэтэй вэ?
Одоо удахгүй ээлжит сонгууль болох гэж байна. Заримдаа би бодох юм, манайхан яасан номхон тэмээ шиг тайван хүмүүс байдаг юм гэж. Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг. Ноолуулсаар, дарлуулсаар байгаад сөхөрч унах үедээ ирчихээд байгаа юм бишүү, хүмүүс ээ? Уг нь хар амиа боддоггүй , элгэмсэг хүмүүс юмсан. Одоо ч миний хүүхэд биш бол надад хамаагүй, би биш бол маньд хүртээлгүй гэдэг философитой болцгоосон бололтой. Ямар сайндаа 4-5 хүн буудаж алчихаад, олон зуугаар нь барьж хориод байхад тэднийг өмөөрч хүүе хаая болохгүй амиа хоохойлоод гэртээ сууцгааж байхав дээ. Ёстой миний хүүхэд, ах дүү биш бол хамаагүй гэсэн бодолтой. Тэгж байгаа хүмүүс их буруу бодож байна даа. Өнөөдөр таны хүүхэд, гэрийнхнээс чинь хэлмэгдээгүй байж болох боловч маргааш юу болохыг хэн мэдэх билээ. Өнөөдөр магадгүй таны гэр бүл болон ах дүүс чинь Монголын ядуу давхарга болох 40% дотор багтаагүй яаж ийгээд амиа аргалаад явж байж болох боловч маргааш энэ г...