Сайн үйлстэнгүүдийг алдаршуулая!
Манай бизнес эрхлэгчид болон олонд алдартай бөгөөд боломжийн орлоготой бусад иргэд маань буяны ажилд зориулж хандив өгөх, санхүүжүүлэх зэргээр хүнлэг сэтгэл гаргаж байгаад бид ихээхэн талархах ёстой. Талархаад зогсохгүй тэдгээр хүмүүсээ алдаршуулах ёстой юм. Дуучин Алтанцэцэг хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай амьсгалын аппаратыг гадаадаас захиалж авч өгчээ. Хүний сэтгэл байхгүй юу. Алтанцэцэг ямар мөнгөө барж ядсандаа ийм юм хийж байгаа биш. Нэг үеээ бодвол манай зарим бизнесийнхэн ажил нь овоо бүтэмжтэй байж боломжийн хөрөнгөтэй мөнгөтэй болжээ. За тэр янз бүрийн буруу замаар хөлжиж баяжсан улсууд ч зөндөө байгаа байх. Гэхдээ тэд бол нэг копий ч хармаанаасаа гаргах буяны ажилд зарцуулахгүй л дээ. Тэр бол тодорхой бөгөөд тийм учраас тэр сувдагуудын тухай ярьж хайран цаг, зайгаа үрэхийг хүсэхгүй байна. Дуучин Алтанцэцэгтээ хувийн зүгээс баярлалаа гэж хэлье. Монос компани 2008 оны 7 сарын 1-ний өдрийн үймээнээр цагдаад буудуулж хөлдөө хүнд гэмтэл авсан Батзаяа г...