Мөнхбаяр нар суллагджээ
Гал Үндэстэн холбооны хоригдсон нөхөд суллагджээ. Батлан даалтаар гаргасан бололтой. Манай шүүх цагдаагийнхан юм л бол барьж аваачаад хийчих донтой улсууд юмаа. Ноцтой гэмт хэрэг үйдсэн этгээдийг бусдаас тусгаарлаж хорих шаардлага байдаг байх. Харин гадуур байцаагаад хэргийг нь шийдчих хүмүүсийг заавал шоронд хорьж эрүүл мэндийг нь хохироох ямар шаардлага байнаа? Мөнхбаяр нарын Гал Үндэстэн холбооны тэмцэгчид бол нийгэм болоод иргэдэд аюултай, хүн цочмоор гэмт хэрэг хийсэн хүмүүс биш дээ. Байгаль орчноо, уул усаа сүйдэж байгааг хараад тэвчиж чадаагүй боссон жирийн иргэд. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй төр засагтаа бухимдаж аргаа барахдаа өөрсдөө хувиараа үзэл тарахав дээ. Төрийн ордон руу сумаар харвалаа л гэнэ. Зарим нэг сүржин хүний сүгнүүд төр лүүгээ сум тавьж муу ёрлосон улс гэж тэднийг харааж байна. Төр гэдэг чинь Магнайгийн хэлдгээр тэр саарал ордон биш шүү дээ. Тэгээд ч байшин руу харваагүй харин дотор нь байгаа арчаагүй бирдүүд рүү харвасан байхгүй юу. Улс орныхо...