Эрээвэр ишлэл
Эрээвэр хураавар ишлэлүүд: 1. Ш. Сайхансамбуу (УИХ-ын гишүүн асан, Нарантуул компани) - Эрдэнэтийг Оросуудаар бариулаад Оросууд 51%-ийг эзэмшдэг байсныг 30 жилийн дараа Монголд ашигтай 51:49 хувь болгож авсан. Оросууд хот барьж өгсөн. Оюутолгойд хот байхгүй, зөвхөн угсармал түр сууцнууд барьж Монгол ажилчдаа орогнуулж байгаа. Эндээс харвал тэд нар зөвхөн газар доорхийг нь ухаж аваад гарах сонирхол байгаа нь илт байна. Тэгсэн мөртөө 60 жил, 100 жилээр ашиглана гэж байгаа. Ажилчид нь тэгээд ийм олон жил түр сууцанд байх юм уу? Гэрээ хийсэн нөхөд тэгээд үүнийг сайн гэрээ болсон гээд байгаа... - Их Хуралд орсон улсууд сайд болох зорилготой ордог. Гол нь сайд болж байж тэд мөнгөтэй харьцах эрхтэй болдог. Тийм болохоор Сайханбилэгийг энэ намар унагаах вий гэж айж байна... Төрийн 3 өндөрлөг гэдэг юм үүссэн. АНУ, Орос, Хятадад тийм хувиарлалт байхгүй. Одоо намууд Үндсэн Хуульд өөрчлөлт хийнэ гэж ярьж байгаа. Тийм учра...