Орос нөхөр (A Russian husband)

Жоорж Моор Ирландын зохиолч, богино өгүүллэгийн мастер, жүжгийн зохиолч, яруу найрагч Жоорж Моорын (George Moore, 1852-1933) богино өгүүллэгүүдээс уншиж үзлээ. Тэдгээрээс "Орос нөхөр" (A Russian husband) хэмээх өгүүллэгийг орчуулсанаа сонирхуулж байна. Мэргэжлийн орчуулагч биш тул алдаа мадаг цөөнгүй байх вий. Монголчууд ба Оросуудын тухай тэр үеийн барууны ертөнц ямаршуу ойлголттой байсныг энэ өгүүллэгээс мэдэж болно. Хэдийгээр Монгол гэсэн үг үсэг байхгүй боловч Татар ( Tartar ) гэдэг нэрээр Монголчууд тухайн үед "танил болсон" учраас хэний тухай яриа болж байгааг ойлгоход төвөггүй. Энэ утгаараа Моорын энэ зохиол бидэнд бас сонин байх болов уу гэж. Болгоогтун. Орос нөхөр ( A Russian husband) П арис хотын уугуул, жижиг туранхай биетэй, шаргал үстэй хатагтай Ардлофф нэгэн цагт Champs Elysees гудамжны бүжгийн үдэшлэгүүд дээр хөнгөхөн эргэж, мөнөөх цэцэрлэгт гудамжны эргэн тойронд болж байгаа элдэв зүйлсийн талаар хөгжилдөн ярилцдаг байс...