Монголоо өмөөрөхүй

Арчаагүй төр засагтай ард түмэн гадныханд дээрэлхүүлэх нь байтугай дарлуулж дарамтлуулдаг нь ойлгомжтой. Эрт цагт их энгийн хууль үйлчилж байж. Хүчтэй нь хүчгүйгээ захирдаг. Харин орчин үед энэ хууль үйлчлэх нь багассан. Гэвч энд тэнд хүчирхийлэл мэр сэр гарах. Хувь хүмүүсийн болон улс хоорондын харилцаанд эрт цагийн энгийн дүрмийг мөрдөх гэсэн сонирхол бас байнаа. Энэ нь том жижиг гүрнүүдийн хооронд болох элдэв мөргөлдөөн (жишээ нь, Орос ба Гүржийн) болон өөр өөр улсын харъяалалтай иргэдийн бие биендээ хандах харьцаагаар илэрч байна. Том гүрний иргэн жижиг улсын иргэнийг дээрэлхэх нь иймэрхүү харьцааны нэг жишээ юм. Дэлхийн улсуудын хамтын нийгэмлэг (НҮБ, АСЕАН г.м), байгууллагууд аливаа улс орнууд бие биендээ дайсагнах, заналхийлэхийг үл тэвчих учраас барагтай бол улс хоорондын мөргөлдөөн гарах нь ховор болж. Гарсан ч эвлэрүүлж зуучлан дипломат аргаар, яриа хэлэлцээрээр шийдэхийг эрхэмлэх болжээ. Харин хувь хүмүүсийн хоорондох иймэрхүү дайсагнас...