Хачин юм бэ, юу вэ, юу вэ?
Сүүлийн үед интернэтээр од болж байгаа хамтлагийн нэгэн дуутай холбогдуулан хэдэн үг хэлье гэж бодлоо. Энэ бол Юу вэ гэдэг нэртэй дуу. Уг дууны үгийг англиар орчуулсаныг уншаад миний хувьд сэтгэл ханамж 100% хүрсэнгүй. Хоёр жижигхэн ч гэсэн буруу ойлголт өгч мэдэхээр алдаа олсоныг эхлээд өгүүлье. 1. Эцэг өвгөд Монгол гээд цээжээ дэлдэн худлаа орилох нь юу вэ? гэдэг мөрийн англи орчуулга нь Taking our great Mongol ancestor's names in vain, how strange? гэж байна. Take in vain хэмээх хэлц нь буруу ашиглах, хэн нэгний (жишээ нь бурхны) нэрийг хүндэтгэлгүй хэрэглэх гэсэн утгатай аж. Тийм болохоор энэ хэлцийг хэрэглэсэн нь буруу ойлголт өгөхөөр болжээ. Учир нь бид өнөөдөр эцэг өвгөдөөрөө бахархаж, цээжээ дэлдэж байгаа нь өвөг дээдэсдээ хүндэтгэлгүй хандаж байгаа хэрэг биш, тэдний нэрийг буруу зорилгоор ашиглаж байгаа явдал бүр ч биш. Харин худлаа аман дээрээ бахархаад ачир дээрээ юу ч хийхгүй доройтож байгаа асуудал бол тусдаа өөр сэдэв. (take in vain = misuse,...